Оюутолгой ХК гэдэг их айлын Төлөөлөн удирдах зөвлөл есөн гишүүнтэй. ТУЗ-ийн дарга нь Галсангийн Батсүх. Гадаадын Армандо Торрес, Жеффри Тайгесен, Крэйг Киннел, Ровена Альбонес, Брэндан Лэйн гэсэн таван хүн, харин монголын талын 30 хувийг төлөөлсөн Нацагийн Багабанди, Бэгзжавын Мөнхбаатар, Чинчулууны Алтаннар нар ажилладаг байна.
Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди 2010-2013 онд мөн энэ компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаад 2016 оны есдүгээр сард Б.Мөнхбаатар, Ч.Алтаннар нарын хамт дахин сонгогдсон.
Оюутолгой ХК-ийн ТУЗ гэдэг энэ байгууллага тун цөөхөн хуралддаг ч ТУЗ-д монголыг төлөөлөн суугаа гурван эрхэм их өндөр цалинтай. 2015 оны аравдугаар сарын 9-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Оюутолгой төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц, татвар төлөлтийн байдал болон “Эвлэрлийн гэрээ”-ний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт тавьсан асуулгын хариуг сонсох үеэр “Эрдэнэс оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд “Оюутолгой”-н ТУЗ-ийн гурван гишүүний жилийн цалин бохироороо 100 мянган ам.доллар” гэж нэгэнтээ хэлжээ.
Тус компанид монголын талын 34 хувийг төлөөлөн сууж байгаа гурван эрхэм ийм цалин авчихаад монголынхоо төлөө, улс орноо төлөөлж юу хийж сууна аа гэсэн асуулт аяндаа гарна. Хэдийгээр ТУЗ-даа цөөнх ч гэсэн олонхи нь цөөнхийн үгийг сонсч, хүндэтгэдэг гэсэн ардчиллын зарчмаар энэ гурван хүн үгээ хэлж, эх орон ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж байх ёстой баймаар....Гэтэл байгаа байхгүй нь мэдэгдэхгүй таг чиг, өндөр цалин аваад сууж байгааг юу гэхэв......
Сэтгэгдэл (30)