Төрийн банк, Э.Сүрэн нарт холбогдох шүүх хурал өчигдөр Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд болжээ. Уг шүүх хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
ШУУД ҮЗЭХ:
Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан "Төрийн банктай холбогдсон Батхүүгийн асуудлыг Эрдэнэтийн Стандарт банктай холбогдсон хэрэгтэй хамт шалгагдаад яваад байна. Төрийн банкны зүгээс холбогдох байгууллагуудад хандаж энэ хэргийг тусад нь шалгаач ээ гэж хүсэж байгаа. Төрийн банк төлбөр төлөх ямар ч асуудал байхгүй. Төрийн банк төлбөрт унаагүй гэдгийг хэлмээр байна.
Төрийн банкны зүгээс гурван шатны шүүхэд хандаж явсаар 2018 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Дээд шүүх дээр шийдвэр гарсан. Энэ шийдвэрээр эхний ээлжинд Жаст группийн төлбөр төлөх чадвартай эсэхийг тогтоо, дараагийнхд нь Жаст групп дампуураагүй байгаа учраас Төрийн банканд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах нь хууль бус гэдгийг тогтоосон байгаа. Өнөөдрийн байдлаар Төрийн банк ямар нэгэн төлбөр төлөх тухай шийдвэр гараагүй.
Тухайн үеийн Хадгаламж банк тусгай зөвшөөрөлгүй байж Жаст группт баталгаа гаргаж өгсөн байдаг.
Дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр учраас Жаст групп дээр л шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдана.
Хамгийн гол нь Төрийн банк аваагүй зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй.
Шударга ёс гэж байдаг бол бид хариуцлага хүлээхгүй гэдэгт итгэлтэй байгаа" гэлээ.
Сэтгэгдэл (3)