-
2015 оны 6 сарын 06
Ам.доллар 57 төгрөг 32 мөнгөөр буурлаа
-
2015 оны 6 сарын 05
Олон улсын хөрөнгө оруулалтын банк (ОУХОБ) болон Монголын Банкны Холбоо (МБХ) хамтран зохион байгуулж буй Монголын Бизнес Форум олон улсын арга хэмжээг “Монгол Улсын хөгжил ба олон улсын хамтын ажиллагаа” сэдэв дор Кемпински Хаан Палас зочид буудалд эхэллээ.
-
2015 оны 6 сарын 04
Хөрөнгө оруулах таатай орчны индексээр Монгол 84-т орлоо
-
2015 оны 6 сарын 03
Гадаад өр өсчээ
-
2015 оны 6 сарын 02
Ам.доллар төгрөгийн эсрэг 27 төгрөг 91 мөнгөөр суларлаа
Мягмар, 6 сарын 02 2015
Бичсэн Ариунзаяа
Хэвлэх
Email
Ам.доллар төгрөгийн эсрэг 27 төгрөг 91 мөнгөөр суларлаа
10 хоногийн хугацаанд ам.доллар төгрөгийн эсрэг 27 төгрөг 91 мөнгөөр сулраад байна.
Тодруулбал тавдугаар сарын 22-ны байдлаар ам. доллар 1935 төгрөг 23 мөнгөтэй тэнцэж байсан бөгөөд Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар 1907 төгрөг 32 мөнгө болжээ. Харин евро 2158.65 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдрийн ханшаар 2084 төгрөг 61 мөнгө болсон байна. Ингэснээр 10 хоногийн хугацаанд евро төгрөгийн эсрэг 74 төгрөг 04 мөнгөөр суларчээ.
Хятадын юань 312 төгрөг 49 мөнгөнөөс 4 төгрөг 91 мөнгөөр буураад байна. Рубль тавдугаар сарын 22-нд 38 төгрөг 72 мөнгө байсан бол өнөөдрийн ханшаар 36 төгрөг 13 мөнгө болж 2 төгрөг 59 мөнгөөр суларлаа.
-
2015 оны 5 сарын 29
Замын-Үүд суманд “Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд” чиглэлийн хурдны замын төслийн нээлт боллоо
Ойрын хугацаанд Монгол Улсын хэмжээнд хэрэгжих хамгийн том мега төсөл бол “Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд” чиглэлийн хурдны авто замын төсөл билээ. Өнөөдөр энэ замын төслийн нээлт Замын-Үүд суманд боллоо. Төслийн нээлтэд Замын –Үүд сумын засаг дарга М.Баянмөнх, Замын –Үүд дэх гаалийн газрын дарга Б.Хишигбат, Эрээн хотод суугаа Консулын газрын төлөөлөгчид, Замын –Үүд Чөлөөт бүсийн төлөөлөгчид, Эрээн хотын замын газрын орлогч дарга Луо Вэй, урд хойд хөршийн компаниудын төлөөлөл , Замын –Үүд дэх Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газрын дарга Г.Эрдэнэцогт, Дорноговь аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга Ч.Эрдэнэбат зэрэг зочид төлөөлөгчид оролцлоо. Их бүтээн байгуулалтын төслийн нээлтэд оролцогчид энэ төсөл дээр хамтран ажиллаж, тус дэм болохоо хэлж байв. Түүнчлэн Ази Европыг холбосон уг хурдны зам нь Монгол Улсын хөгжлийн түүчээ байх болно гэдэгтэй санал нэгдэж, төслийн нээлтийг хийсэнд талархай буйгаа илэрхийллээ.
Нэмж хэлэхэд өнгөрсөн лхагва гаригт энэхүү том бүтээн байгуулалтад үндэсний компаниудыг оролцуулах, зам барилгын ажилд оролцох Монгол ажилчдын тоог нэмэгдүүлэх, үндэсний мэргэжилтэй инженер, техникийн ажилтан бэлтгэхэд хамтран ажиллах санамж бичгийг “Чингис Лэнд Девелопмент Групп”, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Авто Замчдын Холбоо хамтран байгуулсан билээ. Ингэснээр төсөл хэрэгжих хугацаанд манай улсын үндэсний аж ахуйн нэгж компаниуд уг бүтээн байгуулалтад оролцон, олон улсын томоохон корпорациудтай хамтран ажиллах боломж бүрдэж байгааг дуулгая.
Зам барилгын ажлын явцад нийтдээ 20-30 мянган түр ажлын байр, амралт үйлчилгээний цогцолбор, замын байгууламжуудын хэсгүүдэд 3000-5000 ажлын байр, зам дагуу бий болох шинэ суурьшлийн бүсүүдийг дагаад 50 мянга хүртэл ажлын байр бий болно гэж тооцсон байгаа юм.
“Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам” төслийг хэрэгжүүлэх Концессын гэрээг өнгөрсөн оны гуравдугаар сард байгуулж улсын төсөвт хүндрэл учруулахгүйгээр зөвхөн хувийн хэвшлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болсон бас нэгэн давуу тал билээ.
Өөрөөр хэлбэл зам барилгын ажлыг гурван жилийн хугацаанд барьж, 30 жил ашиглан төрд шилжүүлэх гэрээтэй. Хурдны авто зам нь Монгол Улсын зургаан аймгийн 24 сум, Нийслэлийн 2 дүүргийн нутгийг дайран өнгөрөх бөгөөд нийтдээ 990 орчим км үргэлжлэнэ гээд бодохоор энэ бол яах аргагүй маш том мега төсөл юм.
“Чингис Лэнд Девелопмент Групп” өнгөрсөн нэг жилийн хугацаанд хурдны замын трассыг тогтоож чадсан юм. Түүнчлэн ЗТЯ-ны харъяа Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр дэмжүүлж, олон улсын зөвлөх компаниудын оролцоотойгоор ТЭЗҮ ээ боловсруулан ЗТЯ-ны харъяа Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр дэмжүүлсэн, ОХУ-ын геотехникийн компаниар ахлуулан Монгол Улсын 20 гаруй компанийн оролцоотой хурдны замын трассын дагуу Алтанбулаг-УБ-Мааньт чиглэлийн 450 км газарт геотехникийн /геодези, инженер-геологи, гидрометерологи/ суурь судалгааг хийсэн зэрэг ажлыг амжуулжээ. Их бүтээн байгуулалтын ажил шуударч байна.
-
2015 оны 5 сарын 28
“Замын-Үүд” чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ
-
2015 оны 5 сарын 25
Татварын буцаан олголтын хоёрдугаар ээлжийн мөнгийг өнөөдрөөс олгохоор болсон. Уг нь энэ сарын 15-наас олгож эхлэх байсан ч түр хугацаагаар хойшлоод байсан билээ.
-
2015 оны 5 сарын 24
Татварын буцаан олголт маргаашнаас эхэлнэ
-
2015 оны 5 сарын 23
Хятадын төв банк бодлогын хүүгээ дахин буурууллаа
-
2015 оны 5 сарын 21
Төгрөгийн ханш чангарч байна
-
2015 оны 5 сарын 19
Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай, жилийн 14.9% хүүтэй, 255,308 ширхэг, 25,530,800,000.00 төгрөгийн үнийн дүнтэй богино хугацаат ЗГҮЦ худалдан авах захиалга ирсэн бөгөөд Сангийн яамны зүгээс 100% нийлүүлэлтийг баталгаажууллаа.
-
2015 оны 5 сарын 19
“АСЕМ: Монгол Улс – Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хурал 2015 оны тавдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр Гадаад хэргийн Яаман дээр Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар хэвлэлийн бага хурал хийлээ.
-
2015 оны 5 сарын 18
Харин энэ жагсаалтын гуравт Монгол улсын Хөгжлийн банк оржээ. “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтыг хянаж буй тус банкны хувьд 2014 онд улсын төсөвт 32 тэрбум төгрөг төвлөрүүлснээрээ ийнхүү “Топ-3”-т багтжээ.
-
2015 оны 5 сарын 18
Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч дунд хугацаандаа өрийн дарамтанд орох эрсдэл нэмэгдсээр байна.Энэ оны эхний улирлын байдлаар гадаадын хөрөнгө оруулалт -72 сая ам.долларын дүнтэй гарсан бол төсвийн орлого 88 тэрбум төгрөгөөр тасалдсан байна. Энэ онд эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай гарна гэж Сангийн яам тооцоолж байгаа бол ОУВС, Дэлхийн банк 4.4 хувь, Азийн хөгжлийн банк 3.0 хувь байна гэсэн урьдчилсан таамаг дэвшүүлээд байна.
-
2015 оны 5 сарын 18
“Хөгжил-Ардчилал” ТББ-аас санаачилан зохион байгуулж буй цуврал хэлэлцүүлгийн энэ удаагийн зочноор Эдийн засагч Б.Дөлгөөн оролцлоо. Хэлэлцүүлгийн гол сэдэв нь урд хөрш болох Хятад улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа.
-
2015 оны 5 сарын 09
Н.Мөнхбат: “Хөгжлийн банк”-ийг улстөржүүлэх хэрэггүй
-
2015 оны 5 сарын 09
Орон сууцны 8 хувийн зээл 2013 оны 6 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн энэ хугацаанд нийт 69269 өрх хамрагдсан байна. 2015 оны 3 дугаар сарын байдлаар орон сууцны зээлийн үлдэгдэл 3,015.6 тэрбум төгрөгт хүрчээ.
-
2015 оны 5 сарын 07
Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг зарлана
-
2015 оны 5 сарын 06
Татварын буцаан олголтыг энэ сард олгоно