Хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагаар "Булган гурил тэжээл" ХК болон "Евроазиа капитал холдинг" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол "Улаансан” ХК-ийн ханш хамгийн өндөр буюу 14.60 хувиар унав. Мөн өдөр I, II, III ангиллын 35 компанийн 697 351 ширхэг хувьцаа арилжсанаас 12 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байв.