2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр I, II, III ангиллын 38 хувьцаат компанийн 276,638 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "АйТүүлс" ХК /ITLS/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувь өссөн бол "Адуунчулуун” ХК-ийн /ADL/ ханш хамгийн өндөр буюу 8.14 хувиар уналаа.
Энэ өдөр "MSE ALL" индекс 1,215.4 нэгж болж 1.95 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,354,404,500,191 боллоо.