Эдийн засгийн чуулганы хүрээнд өчигдөр “Монгол Улсын аялал жуучлалын салбарыг хөгжүүлэх” сэдвийн дор хуралдсан. Хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн аялал жуулчлаын газрын дарга Э.Баттулга, Дисковер Монголиа ХХК-ийн захирал Б.Барсболд, Монголын зочид буудлуудын холбооны тэргүүн С.Мөнхбат, МУИС-ийн Бизнесийн сургуулийн АЖЗҮ-ийн хөтөлбөрийн ахлагч М.Билэгсайхан нар зочноор оролцлоо.
Ирэх он бол аялал жуулчлалын салбарын хувьд чухал нөлөөтэй жил байх болно. Учир нь манай улсад АСЕМ-ын дээд түвшиний уулзалт болох билээ. Үүнтэй холбогдуулан ирэх долдугаар сараас эхлэн хэд, хэдэн арга хэмжээг зохион байгуулахаар болсон талаар албаныхан ярьж байна. Түүнчлэн олон улсын чанартай тэмцээн уралдаан, шашин, соёлын аялал жуучлалыг хөгжүүлэх чиглэлээр 32 фестиваль зохион байгуулагдахаар төлөвлөгдөж буй. Тиймээс тус уулзалтад оролцох гаднын зочид төлөөлөгчид болон жуулчдыг хүлээж авахад зориулан шинэ барилга байгууламж, зочид буудал барихын оронд одоо байгаа материаллаг баазаа өөд нь татах байдлаар стандартаа дээшлүүлэх арга хэмжээ авах ёстой гэж Эдийн засгийн чуулганд оролцогчид хэлж байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зочид буудлуудын зэрэглэл 1-2 одоор дээшилбэл аялал жуулчлалын салбар хөгжихөд өөрчлөл гарна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Мөн олон улсын зэрэглэл өндөртэй тогооч нарыг урилгаар авчирч, тогоочдын ур чадварыг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулах гэх мэт цогц арга хэмжээ авч буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэллээ.
Сүүлийн гурван жилд манай улсад ирж буй жуулчдын тоо буурсан байхад харин Ази тивд ирж буй жуулчдын тоо өссөн тоон судалгаа байдаг. Энэ нь бид жуулчдыг татах шинэ маркетинг явуулах зайлшгүй шаардлага гарч ирж буйг илтгэж байна.. Тиймээс бид олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт оролцох, цахим ертөнцөд оновчтой зөв бодлогоор жуулчдыг урих шаардлагатай байгаа юм. Харин жуулчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр иргэдийн жуулчдад хандах хандлагыг эерэг болгох, иргэд хоорондын харилцааг найрсаг болгоход анхаарах нь чухал. Тиймээс жуулчидтай холбоотой гарсан хэрэг зөрчил, гомдлыг нийслэлийн цагдаагийн газар 48 цагийн дотор шийддэг байх, харилцан шийдэлд хүрчээ. Ингэснээр тухайн жуулчны гомдлыг арилгаад явуулдаг байх механизмыг бий болгохыг зорьж байгаа аж.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)