"Эдийн засгийн форум 2015" чуулга уулзалтыг зохион байгуулагчдын зүгээс мэдээлэл хийлээ. Энэ жилийн чуулганд нийт 1500 орчим зочид, төлөөлөгч оролцож байгаагаас 200 нь хэвлэл, мэдээллийн ажилчид байна.
Чуулганыг зохион байгуулагчдын зүгээс хэлэхдээ "Эдийн засгийн чуулга уулзалт Итгэлцэл сэдвийн хүрээнд явагдаж байгаа учир гадаадын хөрөнгө оруулагчидтай хэлэлцэх гэхээсээ илүү дотооддоо асуудлаа ярих зорилготой чуулган болж байна. Хэрвээ тэгэж чадвал гадаадын хөрөнгө оруулалтыг татах, цаашлаад макро эдийн засгийн алсын харааг төсөөлөх юм" гэлээ.
Ингэснээр +B байгаа Монгол улсын Эдийн засгийн зээлжих зэрэглэл өснө. Үүнийг дагаад итгэлцэл сайжрах хамгийн чухал үзүүлэлт гэдгийг эдийн засагчид онцлов.
Т.Энхэлээ