Монголын Үндэсний Уул Уурхайн Ассоциацийн Ерөнхийлөгч Д.Алагаагийн Эдийн засгийн форумаар хэлэлцэгдэж буй асуудлаар байр суурийг нь сонслоо.
-Эдийн засгийн, уул уурхайн бизнесийн таатай орчинг бүрдүүлэх талаар ярьлаа. Манай улсад уул, уурхайн салбарын эрх зүйн орчин хэр таатай юм бэ?
-Сая хуралдаан дээр хамгийн тогтворгүй байсан Аж ахуйн нэгжийн татварын болон тусгай зөвшөөрлийн хуулиудыг хамгийн тогтворгүй байсан хуулиуд гэдгийг нэрлэсэн. Тийм л байж ирсэн. Одоо бид нар тогтвортой байдлыг хүсч байна. Тогтвортой байдлыг хангахын тулд хууль санаачилж боловсруулах нь чухал. Гэхдээ энэ нь бие биедээ итгэсэн, тогтвортой байдлаар л явах ёстой юм.
-Эдийн засгийн чуулганаас ямар үр дүн гараасай гэж та хүсч байна вэ?
-Хөрөнгө оруулагчдыг татсан шийдвэрийг 2012 оноос гаргаж, засаад л яваад байна. Гэхдээ дээд түвшинд засаад байгаа ч гэсэн дунд, доод түвшиндээ хэвээрээ байгаа. Энэ чуулганаас бид юуг хүлээж байна вэ гэхээр асуудлыг яриад байгаа хэрнээ хэрэгжихгүй их уддаг мөн яриад байгаа асуудлууд нь хол зөрүүтэй, дандаа бие биенээсээ буруу хайсан маягаар ханддаг. Өнөөдрийн энэ ярилцлаган дээр бол хүмүүс голлох буруутан нь бид нар өөрсдөө юм байна гэдэгт санал нийлж байна. Тэгэхээр энэ бол нэгдүгээр алхам. Энэ форум Итгэлцэл гээн уриан дор явагдаж байгаа. Тэгэхээр ойлголцол чинь өөрөө итгэлцэлд хүргэж байна. Итгэлд хүрэх юм бол зөвшилцөл явагдана. Тэгээд зөвшилцөх юм бол дараа нь түншлэл бий болох юм байна гэж харж байна.
Т.Хулан
Сэтгэгдэл (4)