-
2017 оны 5 сарын 09
Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялж, анхны аваргын бүсээ гардан авчээ.
-
2017 оны 5 сарын 09
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд БНХАУ-ын Цюжинь хотод боллоо.
10 дахь удаагийн тэмцээнд Зүүн Азийн бүсийн найман орны 100 гаруй жүдоч өрсөлдсөн юм.
Манай улсаас 13 тамирчин оролцсоноос хоёр алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд үндэсний шигшээ баг, ”Увс нуур” дэвжээний тамирчин ОУХМ Б.Эрхэмбаяр, эмэгтэй 57 кг-ын жинд ОУХМ Ц.Хулан нар алт, эрэгтэй 81 кг-д Б.Гаажадамба, 90 кг-д Э.Мөнхжаргал, эмэгтэй 52 кг-д Г.Ганцэцэг, 63 кг-д Б.Баасанжаргал нар мөнгө, эрэгтэй 60 кг-д Б.Мягмардорж, 73 кг-д Б.Пүрэвдаваа, -100 кг-д Б.Мөнх-Алдар, +100 кг-д Э.Энхтөр нар хүрэл медаль хүртэв.
-
2017 оны 5 сарын 08
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн жил бүрийн 5 сарын 15-ны өдрийг Олон Улсын “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэж байх тогтоолыг баталсан байдаг. Тэгвэл Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Филармониос хэрэгжүүлж буй “Бид нэг гэр бүл” төслийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бид нэг Гэр бүл” тоглолтоо үзэгч сонсогчид та бүхэндээ 5 дахь жилдээ толилуулах гэж байна. Уг тоглолт нь анх 2013 онд улсын Филармонийн дуучдийн санаачлагаар нийгэмд сайн сайхныг уриалсан, бат бэх гэр бүлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж байсан билээ.
Гэр бүл нь үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын үндэс төдийгүй үндэсний ёс заншил, соёл уламжлал, үнэт зүйл өвлөгдөн хадгалагддаг хүний хөгжил төлөвшлийн суурь орчин байдаг билээ. Тиймдээ ч Олон улсын Гэр бүлийн өдөр гэдэг утгаараа энэ жилийн тоглолтонд олон орны дуу, хөгжим эгшиглэхээрээ онцлогтой аж. Тоглолт 2017 оны 05-р сарын 13-ны 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглогдох юм.
Тоглолтонд Улсын Филармонийн улсын Филармонийн гоцлол дуучин С.Баттулга /СТА/, Н.Наранбаатар /СТА/, П. Өнөржаргал /СТА/, Б. Дэлгэрбаяр /СТА/, Б.Мөнхбаатар /СТА/, Б. Номин-Эрдэнэ, Б.Солонго, Т. Отгонбаяр, С. Нямбаяр, “Баянмонгол” биг бэнд, удирдаач Б.Ганбат /МУУГЗ/, С.Саруул-Од /СТА/ болон Симфони найрал хөгжмийн камерны оркестр, Морин хуурын чуулгын “Ятгын Квинтет”, “Чөлүгэн” морин хуурын дөрвөл зэрэг уран бүтээлчид оролцоно.
Мобикомын хэрэглэгчид тоглолтын тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авах нөхцөлийг бүрдүүлсэн ба 100 CANDY-ээр 5000 төгрөг хямдруулан авах боломжтой. Тасалбарыг Филармонийн касс, www.ticket.mn-ээр худалдаалж байна. Тоглолтын хамтран ажиллагчаар Гэр бүлийн радио 104,5 ажиллаж байгаа ба дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 88010854, 99196623-с лавлана уу.
-
2017 оны 5 сарын 08
ТӨРИЙН БАНК ЭЛЧ ТАМИРЧНАА УГТАН АВЧ БАЯР ХҮРГЭЛЭЭ
Румын улсын Яси хотноо дөрөвдүгээр сарын 21-30-нд Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, тус тэмцээнд 42 орны 500 гаруй өсвөрийн шатарчид өрсөлдсөнөөс Монголын шатарчдаас Төрийн банкны элч тамирчин Д.Мөнхзул амжилтаа бататгаж, дэлхийн аваргын хос алтан медальтан болсон билээ.
Дэлхийн хоёр удаагийн аварга Д.Мөнхзулыг Төрийн банк 2014 оноос эхлэн дэмжин ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд тэрбээр АНЭУ-д болсон Олон улсын тэмцээнд түрүүлж алтан медаль, Тайланд Улсын Патаяа аралд болсон Сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, 2016 оны МУ-ын Өсвөрийн аварга, 2016 оны Ази тивийн хошой аварга болсон амжилтыг үзүүлсэн байна.
Тэрбээр 2017 оны тавдугаар сарын 5-ны өдөр эх орондоо ирсэн бөгөөд Төрийн банкны удирдлагууд угтан авч баяр хүргэж, гарын бэлэг гардууллаа.
-
2017 оны 5 сарын 06
УДБЭТ-ын найрал дуу ангийн 70 жилийн ойд зориулсан тусгай тоглолт “Учиртай гурван толгой” түүхэн дууриар өнөөдөр тус театрын уран бүтээлчид үзэгчиддээ бэлэг барина.
-
2017 оны 5 сарын 06
Юу юугүй зун болж, гайхам сайхан биеэ гайхуулах цаг асуй бүсгүйчүүдээ. Харин та одоо болтол турж амжаагүй байгаа юм биш биз.
-
2017 оны 5 сарын 05
Монгол Улсад 2014 онд болсон чөлөөт бөхийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 44 кг-д мөнгөн медаль хүртсэн Узбекистаны тамирчин З.Отарумодовагаас дахин шинжилгээ авахад сэргээш илэрчээ.
Улмаар Дэлхийн бөхийн холбоо/UWW/-ноос түүний медалийг хураан авч, Л.Төртогтоход нөхөн олголоо. Налайх дүүргийн тамирчин Л.Төртогтох хагас шигшээд Узбекистаны бөхөд ялагдан тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ.
-
2017 оны 5 сарын 03
Чөлөөт бөхийн мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээн 5-р сарын 1-ны өдөр “Буянт-Ухаа” спортын ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Нийт 160 тамирчид оролцож багийн дүнгээр “Хангарьд” клуб 102 оноогоор тэргүүн байр эзэлж, “Тулга” клуб 73 оноо авч 2-р байрт, “Хан-Уул” дүүргүүдийн тамирчид 57 оноогоор 3-р байранд орлоо. Тэмцээний ивээн тэтгэгчээр “Тэнгэрийн Модун” ТББ тэргүүн Г.Батхүү спортыг дэмжин ажиласан юм. Харин энэхүү тэмцээнийг Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооноос зохион байгуулсан юм.
Тэмцээнд ДАШТ-ны мөнгө, хүрэл медальт, МУ-ын гавъяат тамирчин М.Хойлогдорж, ДАШТ-ны хошой мөнгөн медальт МУ-ын гавъяат тамирчин Б.Болд, МУ-ын гавъяат тамирчин, улсын арслан Д.Мөнх-эрдэнэ, ДАШТ-ын сабо бөхийн дэлхийн хошой аварга МУ-ын гавъяат тамирчин Г.Үүрцолмон, ДАШТ-ны нэг мөнгө, долоон хүрэл медальт С.Баянмөнх, Мастеруудын дэлхийн аварга Х.Цолмонбаатар, Мастеруудын дэлхийн аварга Г.Баатарсүрэн нар оролцож Монгол болон дэлхийд алдартай тамирчидтай өрсөлдөн хүч сорьсон тэмцээн болж өнгөрлөө. Ид залуу насандаа дугуй шар дэвжээнд тэмцэлдэн явсан ахмад бөхчүүд энэхүү тэмцээнийг хоног тоолон хүлээдэг болсон гэхэд хилсдэхгүй юм. Уншигч та бүхэнд Мастеруудын УАШТ-ий дүнг дэлгэрэнгүй танилцуулж байна.
36-40 насны ангилал
62 кг:
1.М.Давааням (Женко)
2.Н.Мөнх-Эрдэнэ (Хан-Уул)
3.Б.Сайнбаяр (Арслан)
70 кг:
1.Д.Энхбаяр (Арслан)
2.Д.Ганхуяг (Арслан)
3.А.Дарханбаатар (Хангарьд),
М.Уртнасан (Тулгат)
78 кг:
1.Ш.Батбаатар (Цастын барс)
2.Л.Урианхай (Хан-Уул)
3.Н.Ганхуяг (Өнө мөнх Монгол), Ш.Энхбаяр (Арслан)
88 кг:
1.Б.Содномпил (Хангарьд)
2.Б.Идэрсайхан (Хангарьд)
3.Б.Эрдэнэ-Очир (Хан-Уул), Б.Баянсан (Хан-Уул)
-100 кг:
1.М.Майнбаяр (Налайх Мө-Хүчтэн)
2.И.Отгонбаатар (Замчин)
3.Я.Нандинбаяр (Их шавь), А.Мөнхбаатар (Багануур)
+100 кг:
1.Д.Амгаланбаатар (Тулгат)
2.Б.Сүхбаатар (Дархан-Хасу)
3.Г.Отгонбаатар (Дорнод), Д.Амгаланбаатар (Баянзүрх)
41-45 насны ангилал
62 кг: 1.Т.Батнасан (Хангарьд)
2.Т.Түмэн (Дархан-Хасу)
3.Ж.Хурц (Хан-Уул), Н.Одгэрэл (Говь-Алтай)
70 кг:
1.Н.Баатар (Тулгат)
2.С.Энхбаатар (Тулгат)
3.С.Ганбаатар (Өвөрхангай), З.Болдбаатар (Тулгат)
78 кг:
1.Ч.Пүрэвбаяр (Арслан)
2.Н.Очирхуяг (Өнө мөнх Монгол)
3.Б.Эрдэнэбаяр (Тулгат), Б.Азархад (Хан-Уул)
88 кг:
1.Д.Ганбат (Тулгат)
2.Б.Ганбат (Өнө мөнх Монгол)
3.Л.Нямчулуун (Тулгат), Ч.Баттулга (Тулгат)
-100 кг:
1.Л.Наранбаатар (Өвөрхангай)
2.Т.Гансүх (Тулгат)
3.М.Жамьянпүрэв (Өвөрхангай), Н.Алзахгүйбаатар (Элит хийц)
+100 кг:
1.Ш.Баянмөнх (Дархан-Хасу)
2.Ц.Жамсран (Өвөрхангай)
3.Ц.Гантөгс (Арслан), А.Баттогтох (Хангарьд)
46-50 насны ангилал
62 кг:
1.Г.Баатарсүрэн (Хангарьд)
2.М.Мөнхжаргал (Налайх Мө-Хүчтэн)
3.М.Отгонбаяр (Хангарьд), С.Цогтбаяр (Өвөрхангай)
70 кг:
1.Х.Нямдорж (Хангарьд)
2.Д.Алтанбаатар (Цастын барс)
3.Д.Баттөмөр (Хангарьд), Б.Алтанзул (Өнө мөнх Монгол)
78 кг:
1.Г.Амарбаяр (Өнө мөнх Монгол)
2.Д.Мөнх-Эрдэнэ (Өнө мөнх Монгол)
3.Б.Төмөрбаатар (ЦЕГ-Хүч), Б.Отгон (Хангарьд)
88 кг:
1.О.Баатархүү (Хөвсгөл)
2.М.Эрдэнэ-Очир (Өнө мөнх Монгол)
3.Ц.Анхбаяр (Цастын барс)
-100 кг:
1.Г.Эрдэнэбаяр (ЦЕГ-Хүч)
2.Ч.Амарсанаа (Хангарьд)
3.С.Бадамхорол (Хангарьд),
Д.Мөнхчулуун (Налайх Мө-Хүчтэн)
+100 кг:
1.Б.Пүрэвсүрэн (Говь-Алтай)
2.К.Канат (Налайх Мө-Хүчтэн)
3.Б.Ганбат (Өвөрхангай)
51-55 насны ангилал
62 кг:
1.М.Цогтсайхан (Тулгат)
2.Е.Чулуунбаатар (Дархан-Хасу)
3.Д.Ганбат (Хангарьд)
70 кг:
1.О.Нарангэрэл (Тулгат)
2.Х.Ганболд (Женко)
3.С.Батчулуун (Баянгол)
78 кг:
1.Д.Алтаншагай (Алдар)
2.Г.Үүрцолмон (Цастын барс)
3.Б.Чинбат (Женко), Н.Мөнхбат (Сонгинохайрхан)
88 кг:
1.Н.Саранцогт (Хангарьд)
2.С.Баярсайхан (Хангарьд)
-100 кг: 1.Ж.Цанадэлэг (Замчин)
2.Т.Сэргэлэн (Дархан-Хасу)
+100 кг:
1.Д.Мөнх-Эрдэнэ (Хан-Уул)
2.Д.Пүрэвжав (Говь-Алтай)
55-60 насны ангилал
62 кг:
1.Ш.Пэрэнлэй (Хангарьд)
2.Г.Энхбат (Алдар)
70 кг: 1.Д.Давааням (Цастын барс)
2.Д.Жавхлантөгс (Хангарьд)
3.Г.Буянтогтох (Замчин), Ц.Бат-Эрдэнэ (Налайх Мө-Хүчтэн)
78 кг:
1.Ө.Насанжаргал (Өвөрхангай) 2.Д.Хасбаатар (Хангарьд)
3.Ё.Батчулуун (ҮБТДС), С.Баасанчулуун (Тулгат)
88 кг:
1.Р.Нэргүй (Хан-Уул)
2.Г.Бямбасүрэн (Хан-Уул)
3.Г.Батмөнх (Хан-Уул), Д.Ганболд (Дархан-Хасу)
-100 кг:
1.Б.Болд (Женко) 2.Ц.Дуламсүрэн (Хан-Уул)
3.Б.Зоригт (Цастын барс)
+100 кг:
1.Б.Баттөр (Цастын барс)
2.Ч.Гочоосүрэн (Алдар)
3.Г.Буянтогтох (Алдар), Ж.Лхагвасүрэн (Хангарьд)
Багийн дүн (28 байгууллага):
1.Хангарьд 102 оноо
2.Тулгат 73 оноо
3.Хан-Уул дүүрэг 57 оноо
-
2017 оны 5 сарын 03
Сонгино хайрхан уулын оргил 1663 метр өндөр. Уг хайрхан нь арслан савдагтай байсан учир Арсланхайрхан хэмээн нэрлэдэг байсан байна. Чингис хаан нэгэнтээ 8 өрлөг, 13 баатрын хамт өнөөгийн Улаанбаатар хот орших газар буюу үзэсгэлэнт сайхан Алтан тэвшийн хөндийд саатан тухалсан аж. Чингээд Арслан хайрханы бэлээр явж байтал арслан хүрхрэх мэт дуу гарч, хад асга нурав гэнэ. Харин нэг сонгино өнхрөн өнхөрсөөр хааны өлмийд тулж тогтсон тул ихэд бэлгэшээн Сонгино уул хэмээн нэрлэсэн домогтой. Галт хар үнэг нутаглах тул цасгүйхар өвөлждөг гэх Сонгино хайрханы өврөөс сумны дуут товруу, зэв, бүсний алтан чимэг зэрэг олдсоныг эрдэмтэд Чингис хаан, Жамуха нартай холбоотой гэж үзсэн бөгөөд Сонгино хайрханы Дадарт ууланд Жамухаг цус гаргалгүй нөгчөөсөн гэж судлаачид баталсан ба тэндээс олдсон алтан бүсийг ч ГҮр хааных гэж таамаглажээ. Сонгино хайрханы нутагт Хэрэйд ханлиг оршиж байсан ба Сонгины буланд 1949 онд Хэрэйдийн ван хан Тоорилын өргөөний туурийг олсон байна. Тус өргөөнд Тэмүүжин эхнэр хүүхдээ мэргэдүүдээс чөлөөлөхөд туслахыг хүсэж, хар булган дахаа Тоорил ханд өргөж байв. Хэрэйд улс мөхсөний дараа тус өргөөнд Чингис хаан хэсэг сууж байгаад Есүй, Хулан хатдын байнгын харш болон хувирсан байна. Уг тууриас 1949, 1966, 2006 оны малтлагуудаар олон сонирхолтой олдвор илэрч байжээ. Тус дүүргийн сүлд нь Сонгино ч биш, Арслан ч биш Өвгөн байдаг нь Түвдээс залагдан ирсэн их ламтан Агваанпэрэнлэйжамц Сонгино хайрхан уулын тахилгын судар зохиох үүрэг хүлээгээд улмаар уулыг ихэд шинжжээ. Чингээд ”Энэ өндөр хар уул их догшин юм байна. Учир нь энэ уулын эзэн нь хөх үхэр хөлөглөсөн, араа соёо нь зөрсөн, архи нанчид зооглох дуртай, цэргийн эрдэм ихтэй, айхавтар хөх өвгөн ажээ” хэмээн айлдаж. Тэрхүү эзэн савдаг нь 1998 онд зохиогдсон дүүргийн сүлдэнд тусгалаа олжээ. Ардчилсан хувьсгалын дараа Нийслэлийн Октябрийн район Баянгол дүүрэг хэмээн нэрлэгдэх болсон. 1992 оны байдлаар Улаанбаатар хот 500 000 хүн амтай, харин 245 000 нь Баянгол дүүрэгт оршин суудаг байжээ. Хэт том гэж шүүмжлэгдсэн Баянгол дүүргийг 1, 10-р хорооллоос бүрдсэн , 3,4-р хороолол болон төмөр замын хорооллыг нэгтгэсэн, Баянхошуу, Толгойт, Зүүнсалааг багтаасан гээд 3 дүүрэг болгон хуваах төлөвлөгөө тэр үед бий болжээ. Гэтэл 3 дахь дүүрэг нь дан гэр хорооллоос бүрдэх болчихоод байсан учир Баянгол дүүргийн дорно хэсгийг таслан авч 1992.10.01-нд Сонгино дүүргийг байгуулжээ. Анх дүүрэг Сонгино дүүрэг хэмээх нэртэй байсан агаад Сонгино хайрхан дүүрэг болгохын тулд нэлээдгүй хөөцөлдсөн бөгөөд улсын Ерөнхийлөгчийн туслалцаа ч орж байжээ.
Сонгино хайрхан дүүргийн хүн амын 40% нь орон сууцанд, 60% нь гэр хороололд амьдардаг. Эхийг ”Болсон явдал” сониноос
Сонгинохайрхан уул
Нийслэлийн баруун хэсэгт орших Сонгино хайрхан уул нь домог түүх ихтэй, хад цохио асга ихтэй гурван шовх оргил нь холоос сүр бараатай үнэхээр биширмээр сүрдмээр харагддаг, Туулын хөвөө дагуу тогтсон үзэсгэлэнт сайхан уул билээ.Энэ уулыг хөх чоно хөлөглөсөн өвгөн савдагтай догшин хайрхан гэдгээс гадна зарим хөгшид хөх бух унасан хөх өвгөн савдагтай гэж хэлцдэг. Хайрхан уулын савдагаас цэрэгт мордох, дайн байлдаан зэрэг хатуу үйлийг эрхлэхээр мордож байгаа хүн өөрийн биеийг даатган, сүсэглэн залбиран хүсэхэд ямар нэг гай зэтгэрээс авардаг, хүсэл түргэн бүтдэг хэмээн эрт дээр үеээс ард олон маань сархад идээнийхээ дээжийг өргөн гуйн мөргөж шүтэж ирсэн бөгөөд энэ уламжлал заншил одоо ч хэвээрээ сүү, сархад, идээнийхээ дээжийг өрсөөр байгаа билээ.
Хайрхан уулын энгэрийн хөх асганд зэрлэг улаан сонгино их ургадаг байснааас сонгонит хайрхан суюу Сонгино хайрхан хэмээн нэрлэжээ. Сонгино хайрхан уулыг нэн эртнээс тахин шүтэж ирсний ул мөр том жижиг олон овоо тахилга бий.
Хайрхан ууланд галт хар үнэг байдгаас ямар ч цастай өвөл тэр болгон цас тогтдоггүй гэж ярьдаг.Сүүлнийх нь үзүүр цав цагаан, тас хар жижигхэн хар үнэгийг үзсэн гэх хүмүүс мэр сэр байдаг ба тэр бүрт хүнд харагддаггүй.Сонгино хайрхан уулын салбар ууланд тарвага, зурам, үнэг, хярс, мануул, туулай, чоно байдгаас гадна зудтай жил буга, гөрөөс, аргал, янгир, шилүүс
нүүдлэн ирж нутагладаг байжээ.
Мөн төрөл бүрийн жигүүртэн сойр, ятуу, ууль, шар шувуу, том хүрэн тас байсан ба Монголын Шувуу Ажиглагчдын Клубынхэн 2008 оны 03 сарын 16-ны өдөр ангир, харцага, хар хэрээ, хон хэрээ, алаг шаазгай, хан бүргэд, начин шонхор, улаан хошуут, хээрийн бор шувуу, оронгийн бор шувуу, хөхвөр тагтаа, алагтуу, шоорон алаг болжмор, шар хөмсөг хөмрөг шувуу байгааг ажиглан харснаа өөрийн Монголын Шувуу Ажиглагчдын Клуб сайтнаа тэмдэглэсэн байна.
Бөхөг, түргэний голын нийлэх уулзвараас дээхнэ Сонгино хайрхан уулын баруун үзүүрт Туул голын урьд дэнж дээр эртний хотын туурь байдаг. Энэ хотын туурийг Монголын нууц товчоонд хэд хэд дурьдсан Хэрэйдийн Ван хан Тоорил хааны зуслан, Туулын хар шугуйд доод нийслэлийнх нь туурь гэх ба хожим Чингис хааны бага хатан Хулан хатны ордон болсон гэж зарим түүхчид үзжээ.
Туул голын хойд биед Хайрхан уулын баруун үзүүр цовхордог цохионы дээд ам бурхант уулын зүүн хойд дахь булаг, Булгат хайрханы хажуугийн Дадар Сэвлэг уулын энгэр хавьд эртний хиргэсүүр булш олон бий. Дадар уулнаас XII-XIII зууны Чингис хааны үед хамаарагдах язгууртны булш олдсон.
Сонгино амралтын хойд дахь Баяр толгой, Өлзийт толгой, Ухаатолгой, хэмээх гурван дэнжийг нилээд хожуу хойт дэнж гэж нэрлэх болжээ.Баяр толгой хэмээх дэнж дээр 2 жижигхэн сүм бурхан багшийн найман суврага байсныг хэлмэгдүүлэлтийн үед нураасан түүхтэй. 2-р богдын багш хамбын өвөлжиж байсан өвөлжөө нь Сонгинохайрханы энгэрт бий. Овоо тахилгын шүлэг дууллалыг агуйн лам хэмээх Лувсанпэрэнлэйжамц зохиосон гэдэг юм билээ. Гучаад оны алдаа завхрал, хэлмэгдүүлэлтийн үед хүрээний бурхан тахил, ном судрыг дунд хайрханы нэгэн агуйд нуусан гэх яриа байдаг.
Туул голын урьд морин давааны ард 1915 онд Богд хаант Монгол улсын засгийн гаазар, Оросын хаант засагтай байгуулсан гэрээний дагуу Түшээт хан, Засагт хан, Цэцэн хан аймгийн мал сүргийг эрүүлжүүлэх эм бэлдмэлийн үйлдвэр байгуулсан байна.
Сонгино амралтын урьд байгаа таван эцэг малын бий.Аргал, янгирын барималын хавьд хэсэгхэн товгор газарт байшингийн туурь байх бөгөөд энэ нь оросын малын эмч нарын хувийн байшингийнх, сүүлд энэ байшин орос сургагч, мэрэгжилтэн нарын хүүхэд саатуулах цэцэрлэг болсон түүхтэй.
Догшин хайрхан уул гэж тахин шүтэж ирсэн учраас ан амьтад нь хүрдэггүй байгалийнхаа унаган төрхөөрөө саяхан хүртэл байсан уул юм.Энэ хавь битүү бургасан шугуй байлаа.Гэвч үүнд одоо итгэхэд бэрх болсон.Бидний үеийн хүмүүс эх дэлхийтэйгээ хэрхэн харьцаж, амьдрах орчноо уул, ус, модоо хайрлан хамгаалах сэтгэлгүй хандаж байгааг харуулах жишээ болж байгаад сэтгэл өвдөж, зүрх шимширнэ.Үүнд бас дэлхийн дулаалал нөлөөлж байгаа ч хүн бидний унаган байгаль дэлхийдээ хатуу ширүүн харьцсанаас болсон шүү гэж бодохоор санахааар өөрийн эрхгүй харуулсал төрөх нь үнэхээрийн гунигтай.
Морин даваанд Туул голын урьд Хаант Оросын малын эм бэлдмэлийн үйлдвэрийг 1923 онд Ардын засаг худалдан авч, маршил Х.Чойбалсангийн нэрэмжит мал тарилга үйлдвэрийн газар болж байгаад 1950-иад оноос Биокомбинат болон хөгжсөн түүхтэй.
Сонгино амралтын хавь газрыг өгөөмрийн шар тал буюу өгөөмрийн шар тохой гэж янз янзаар нэрлэж байжээ.Чингис хааны алтан ураг, Түшээт хан Чухандоржийн хүү Дархан чин ван Дондовдоржийг нутаглаж байх үед II Богд Жавзан дамба Лувсан домби дамби мэндэлсэн хэмээн түүх шашдирт тэмдэглэн бичигдсэн гэдэг байна.
Сонгино хайрхан уулын бэлд орших ҮЭ-ийн Сонгино амралт нь 1948 онд анх 10-н гэртэй, арваад ажилтантай ажиллаж эхэлсэн, манай улсын ууган амралтын нэг юм. Түм бужигнаж байсан, энэхүү амралт нэгэн үе мартагдах шахсан амралтаа өнөөдрийн МҮЭ-ийн удирдлага хамт олон сэргээн засаж, үйлчилгээг нь өргөжүүлж байгаад үйлчлүүлэгчид түүний дотор ахмадууд өндөр сэтгэгдэлтэй байгааг энд дурдахад таатай байна.
Морин даваанаас түргэний гол, шувуун фабрик, бөхөг хүртэлх нутаг нь өвөлдөө хүйтэн салхитай, зундаа сэвэлзүүр салхитай, элсэрхэг алтан харгана ургасан, бөхөг түргэний ар хөндийд арвай их тарьдаг байсан гэлцэдэг.Эрт дээр үеэс тариа тарьж байсны үлдэгдлийг батлах чулуун тээрмүүд их олдог байсан ба Бөхөг түргэний сав бол тариа ногоо тарихад тохиромжтой газрын нэг гэж үзэж ирсэн, одоо төмс хүнсний ногоо, нарийн ногоо ихээр тариалж байгаа газрууд байгуулагдан нийслэлийнхэний хэрэгцээнд нийлүүлж баййна.Мөн чацаргана суулгах, тарих, мод үржүүлэгийн гэх аж ахуйн газрууд ажиллаж байна.
-
2017 оны 5 сарын 03
The Eagle Huntress бүргэдчин охины маань кино Дэлхий даяар гарч эхэлсэн одоо Эх оронд Улаанбаатарт нээлтээ хийх гэж байна 5 сарын 4нд
-
2017 оны 5 сарын 02
Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Румын улсын Яси хотноо дөрөвдүгээр сарын 21-30-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд 42 орны 500 гаруй өсвөрийн шатарчид, 12 насны ангилалд 36 медалийн төлөө өрсөлдөхөд Монголын баг тамирчид гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж багаараа түрүүлсэн бол Узбекстан, Турк, Румын, Молдавын багууд удаах байрт оржээ. Дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцсон манай шатарчдаас 11 нас хүртэлх ангилалд Төрийн банкны элч тамирчин Д.Мөнхзул амжилтаа бататгаж, дэлхийн хос алтан медальтан болсон байна.
Оюуны спортыг дэмжигч Төрийн банк 2015 оноос эхлэн Д.Мөнхзулыг дэмжин ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд тэрбээр АНЭУ-д болсон Олон улсын тэмцээнээс алтан медаль, Тайландын Паттаяа аралд болсон Сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бол өнгөрсөн жил Монгол Улсын Өсвөрийн аварга, 2016 онд Ази тивийн хошой аварга болж байжээ.
-
2017 оны 5 сарын 02
Чөлөөт бөхийн мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр буюу 5-р сарын 1-ны өдөр зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээний ивээн тэтгэгчээр ”Тэнгэрийн Модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүү ажиллаж байна.
Чөлөөт бөхийн мастеруудын Улсын аварга тамирчныг тодруулах, дэлхий болон тивийн тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах, ахмад тамирчдын идэвхийг өрнүүлэх зорилготой аж. Тэмцээнийг МЧБМХ-ноос МЧБХ болон МЧБМХ-ны уралдаан тэмцээнд оролцох журмын дагуу Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны /UWW/ дүрмээр явуулана гэж хэллээ.
Тамирчдын насны ангилалыг 35-40 нас, 41-45 нас, 46-50 нас, 51-55 нас, 56-60 нас гэсэн насны үндсэн ангилалд өрсөлдөх аж. Оролцогчдын жингийн хувьд Ахмадын эрэгтэй 62 кг, 70 кг, 78 кг, 88 кг, -100 кг, +100 кг-ийн жингүүдэд хүч үзэх юм байна. Тэмцээн жингийн зөрүүгүй явагдана гэлээ .
Жин тус бүрт эхний гурван байр эзэлсэн тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнах юм байна.
-
2017 оны 5 сарын 02
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав өдрийн тулаан өнөөдөр Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхэлнэ.
Өнөөдрийн тэмцээнийг нээж “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай Шри Ланкын боксчин Найдуралажс Гаяантай сугалаа таарчээ.
Д.Отгондалайгийн хувьд жингээ толгойлж эхний тойрогтоо гоц мөргөсөн юм. Өрсөлдөгчөө ялбал шигшээ наймд үлдэж медалийн төлөөх хариуцлагатай тулаанд бэлтгэнэ.
-
2017 оны 5 сарын 01
Тавдугаар сарын 1-ний өдрийг киночид тэмдэглэдэг болсон нь учиртай юм. 1935 оны тавдугаар сарын 1-нд Монголын анхны кино театр болох “Ард” кино театр үүд хаалгаа нээж дэлгэцээр анхны киногоо гаргаж байсан гэнэ. Үүнээс хоёр жилийн дараа буюу 1937 оны тавдугаар сарын 1-нд Монголын кино үйлдвэрийн уран бүтээлчид Майн баярын жагсаалын дүрсийг авч, анхны монгол баримтат кино хийж байсан түүхтэй. Тиймээс жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг “Монголын кино урлагийн зөвлөл”-ийн санаачлагаар Монголын киночдын өдөр болгон 2012 оноос тэмдэглэж иржээ.
-
2017 оны 5 сарын 01
- 05-р сарын 06, 07-ны өдрүүдэд Хөдөөгийн хүчтэн шигшээ барилдаан, /жич: 7-ны өдөр болохоор товлогдсон байсан у.н Цэрэнжавын нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан цуцлагдсан/
- 05-р сарын 13-ны өдөр 12 цагаас Сумын цолтой болон залуу бөхүүдийн ээлжит барилдаан,
- 05-р сарын 14-ний 14 цагаас Арслан цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
- 05-р сарын 20-ны 14 цагаас Баянхонгор аймгийн харьяат, П.Аюуш арслангийн нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
- 05-р сарын 21-ний 14 цагаас Архангай аймгийн нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан,
- 05-р сарын 28-ны 14 цагаас ИНЕГ-ын нэрэмжит Аварга цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно...
-
2017 оны 5 сарын 01
“ТV9” телвизийн “Амттай яриа” нэвтрүүлгийнхэн бяцхан дууч хүү Б.Бат-Энэрэлийнд зочилжээ. Энэ үеэр сэтгүүлч хүүтэй ийн яриа өнгөрүүлсэн байна.
-
2017 оны 5 сарын 01
“Монголиа Опен-2017” олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 29-30-нд “Буянт-Ухаа” спорт ордонд болж өндөрлөлөө. Долоо дахь удаагийн тэмцээнд Монгол, Канад, ОХУ, Казахстан, Венесуэль, БНХАУ, БНСУ гэсэн долоон орны 182 тамирчин (эрэгтэй 107, эмэгтэй 75) эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жинд хүч үзэв. Манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, 74 кг-д Д.Гомбодорж, 86 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Г.Отгонжаргал, 55 кг-д Э.Даваачимэг, 58 кг-д Э.Гантуяа, 60 кг-д А.Батцэцэг, 63 кг-д П.Орхон, 69 кг-д Ш.Түмэнцэцэг нар жин тус бүртээ аваргалсан юм. Арван алтан медалиас гадна Монголын бөхчүүд зургаан мөнгө, 16 хүрэл медаль хүртсэн. Харин манай хойд хөршөөс Буриадын гурван залуу (С.Терешенко, Е.Жербаев, Б.Цыжипов), Москвагийн нэг бүсгүй (В.Чепсаракова) алтан медаль зүүсэн. Тэднээс буриадын хүнд жингийн шилдэг бөх сүүлийн гурван жил дараалан “Монголиа Опен”-д аваргалаад байна. ОХУ-ын Красноярскоос гурван бөх Улаанбаатарын дэвжээнд зодоглож, бүгд медаль хүртсэн. 65 кг-ын жинд барилдсан цэргийн ДАШТ болон залуучуудын Европын аварга тува бөх Начын Куулар эрэмгий, зоримог барилдаанаар Монголын үзэгчдийг баясгав. Энэ удаагийн ”Монголиа Опен”-д хойд хөршөөс өргөн бүрэлдэхүүнтэй, чамгүй хүчирхэг баг тамирчид манайд зодоглосон. Ялангуяа ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн 10 гаруй тамирчин ирснээс ердөө нэг нь аваргаллаа. Түүнчлэн хоёр жилийн өмнө Улаанбаатарын дэвжээнд түрүүлсэн ”Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, Казахстаны Эльмира Сыздыкова эхний тойрогтоо ялагдаж, хоосон буцсан юм. Түүнчлэн хамгийн холоос манай оронд хүрэлцэн ирж тамирчдаа оролцуулсан Венесуэль болон урд хөрш БНХАУ-ын бөхчүүд тус бүр нэг жинд аваргаллаа. ӨМӨЗО-ы бөхчүүд “Монголиа Опен” анхдугаар тэмцээнээс хойш жил бүр тамирчдаа илгээдэг ч хараахан түрүүлж амжаагүй явсан. Тэгвэл эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жинд Чандганацагаан хэмээх бүсгүй аваргалж, нүүр бардам нутаг буцав. Энэ жилийн “Монголиа Опен”-д олон онцлох сонирхолтой барилдаанаар дүүрэн болсон. Өмнөх зургаан тэмцээнд “босоо” байсан гавьяат тамирчин Г.Мандахнаран анх удаа тахимаа өглөө. Тэрбээр хагас шигшээд энэ жилийн Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээнд түрүүлсэн Евгений Жербаевт оноогоор цэвэр ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд өрсөлдөгчтэйгээ барилдалгүй гар амар ялалт бэлэглэсэн. “Монголиа Опен-2017” ОУТ-д гавьяат тамирчин С.Батцэцэг - ОУХМ П.Орхон, гавьяат тамирчин П.Өнөрбат - ОУХМ О.Үйтүмэн, гавьяат тамирчин О.Насанбурмаа - ОУХМ Ш.Түмэнцэцэг, гавьяат тамирчин С.Ням-Очир - ОУХМ Т.Түвшинтулга гэсэн манай шилдгүүдийн дуэль бөхийн хорхойтнуудыг сэтгэлийг хөдөлгөсөн юм.
Тэмцээний дүн:
Эрэгтэйчүүдийн 57 кг (14): 1. Эрдэнэбатын Бэхбаяр (Монгол) 2. Алдар Бальжинимаев 3. Андрей Гатаулин (хоёул ОХУ), Алтансувдын Мөнх-Эрдэнэ (Монгол)
61 кг (17): 1. Түмэнбилэгийн Түвшинтулга (Монгол) 2. Ньургун Александров 3. Петр Павлов (хоёул ОХУ), Бямбадоржийн Хаш-Эрдэнэ (Монгол)
65 кг (20): 1. Семен Терешенко 2. Начын Куулар (хоёул ОХУ) 3. Нармандахын Лхамгармаа, Ганболдын Чойгожид (хоёул Монгол)
70 кг (11): 1. Евгений Жербаев (ОХУ) 2. Болдхүүгийн Сүхбат 3. Норовсүрэнгийн Амарсайхан (хоёул Монгол), Алексей Иванов (ОХУ)
74 кг (13): 1. Доржваанчигийн Гомбодорж 2. Бат-Эрдэнийн Бямбадорж 3. Батчулууны Анхбаяр, Занданбудын Сумъяабазар (бүгд Монгол)
86 кг (11): 1. Пүрэвжавын Өнөрбат 2. Оргодолын Үйтүмэн 3. Баатарын Нямбаяр (бүгд Монгол), Педро Себаллос (Венесуэль)
97 кг (13): 1. Хосе Диас (Венесуэль) 2. Өлзийсайханы Батзул (Монгол), 3. Лувсандоржийн Төртогтох (хоёул Монгол), Юрий Белоновский (ОХУ)
125 кг (8): 1. Балдан Цыжипов 2. Мухамагази Магомедов (хоёул ОХУ) 3. Нацагсүрэнгийн Золбоо, Мөнхтөрийн Лхагвагэрэл (хоёул Монгол)
Эмэгтэйчүүдийн 48 кг (16): 1. Валерия Чепсаракова (ОХУ) 2. Жасмин Миан (Канад) 3. Анжелика Фетошкина, Дарья Лексина (хоёул ОХУ)
53 кг (10): 1. Ганбаатарын Отгонжаргал 2. Эрдэнэчимэгийн Сумъяа (хоёул Монгол) 3. Екатерина Поещук, Сталвира Оршуш (хоёул ОХУ)
55 кг (8): 1. Эрхэмбаярын Даваачимэг (Монгол) 2. Нина Менкенова 3. Наилия Абзалова (хоёул ОХУ), Бат-Очирын Болортуяа (Монгол)
58 кг (8): 1. Алтанцэцэгийн Батцэцэг (Монгол) 2. Вероника Чумикова (ОХУ) 3. Баатаржавын Шоовдор (Монгол), Ривас Гонзалес (Венесуэль)
60 кг (7): 1. Энхбатын Гантуяа (Монгол) 2. Юлия Пронцевич 3. Ульяна Тукуренова (хоёул ОХУ), Зоригтын Болортунгалаг (Монгол)
63 кг (9): 1. Пүрэвдоржийн Орхон (Монгол) 2. Бао Лин Лин (БНХАУ) 3. Соронзонболдын Батцэцэг (Монгол), Анжела Фоменко (ОХУ)
69 кг (10): 1. Шархүүгийн Түмэнцэцэг (Монгол) 2. Мариа Агоста (Венесуэль) 3. Очирбатын Насанбурмаа (Монгол), Ксения Буракова (ОХУ)
75 кг (7): 1. Чандганацагаан (БНХАУ) 2. Пүрвээгийн Номин-Эрдэнэ 3. Цэдэндоржийн Баярзаяа (хоёул Монгол), Урангоо (БНХАУ
-
2017 оны 5 сарын 01
Нэгэн цагт топ модель О.Уянга урд хөршийн загварын ертөнцөд цахиур хагалахын зэрэгцээ Бүх Хятадын хэлний олимпиадад түрүүлэн, шуугиан тарьж байсан билээ. Тэгвэл зургаан тэрбум гаруй хүн амтай урд хөршийн шоу бизнес, загварын ертөнцийг дахин нэг монгол бүсгүй шуугиулж эхэлжээ.
-
2017 оны 5 сарын 01
Египет улсын Кайр хотод эмэгтэй буудлагын олон улсын тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээний гурван байрлалаас буудах дасгалд манай улсын тамирчин
-
2017 оны 4 сарын 30
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хаягдал эд зүйлээр хөгжимддөг АНУ-ын “Vocal Trash”