Нэгэн цагт топ модель О.Уянга урд хөршийн загварын ертөнцөд цахиур хагалахын зэрэгцээ Бүх Хятадын хэлний олимпиадад түрүүлэн, шуугиан тарьж байсан билээ. Тэгвэл зургаан тэрбум гаруй хүн амтай урд хөршийн шоу бизнес, загварын ертөнцийг дахин нэг монгол бүсгүй шуугиулж эхэлжээ.
Тодруулбал, Н.Алимаа хэмээх фитнесс модель бүсгүй фото моделийн чиглэлээр сүүлийн үед тун эрэлттэй байгаа аж. Тэрбээр тус улсад дөрвөн жил фитнесс моделиор ажиллаж байгаа бөгөөд зах зээлд хүчээ авч буй ухаалаг гар утас, таблетуудад зориулсан аппликейшн, фитнессийн онлайн хичээлүүдийг эрхлэн гаргагчдын хувьд эрэлттэй модель болж чаджээ. Тэрбээр хамгийн сүүлд COMIU гэрэл зургийн студи, “Fittime” фитнесс, эрүүл мэндийн аппликейшн зэрэг улсдаа нэр хүнд бүхий байгууллагын нүүр царай болсон байна.