Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав өдрийн тулаан өнөөдөр Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхэлнэ.
Өнөөдрийн тэмцээнийг нээж “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай Шри Ланкын боксчин Найдуралажс Гаяантай сугалаа таарчээ.
Д.Отгондалайгийн хувьд жингээ толгойлж эхний тойрогтоо гоц мөргөсөн юм. Өрсөлдөгчөө ялбал шигшээ наймд үлдэж медалийн төлөөх хариуцлагатай тулаанд бэлтгэнэ.