-
2017 оны 4 сарын 30
Хуралдаанаар 2017-2021 оны стратеги төлөвлөгөө, 2017 оны ажлын төлөвлөгөө, төсвийг хэлэлцжээ.
-
2017 оны 4 сарын 29
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны албан ёсны хуваарьт багтсан чөлөөт бөхийн “Mongolia open-2017” тэмцээн өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ.
Тус тэмцээнд БНХАУ, БНСУ, ОХУ, Канад, Казахстан, Венесуэл, Монгол зэрэг долоон орны бөхчүүд барилдаж байна. Манай улсаас Гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, Б.Номин, Б.Гомбодорж, П.Өнөрбат, Н.Золбоо нарын олон шилдэг тамирчин өрсөлдөж байгаа бол эмэгтэйчүүдээс Э.Сумъяа, Э.Гантуяа, С.Батцэцэг, П.Орхон, О.Насанбурмаа, Ш.Түмэнцэцэг нарын шилдгүүд хүч үзэж байгаа юм.
Тэмцээн маргааш өндөрлөнө.
-
2017 оны 4 сарын 28
Эгдүүтэй төрх, эвлэгхэн хоолойгоороо үзэгчдийн дунд аль хэдийнэ өөрийн гэсэн сонсогчидтой болсон бяцхан хүү Б.Бат-Энэрэлд зориулсан хандивын тоглолт зохион байгуулагдах гэж байна.
-
2017 оны 4 сарын 28
Нижгэнэсэн алга ташилт уртын урт үргэлжилнэ. Хэзээ ч дуусашгүй мэт. Энэ урт, бас чанга алга ташилтыг дуусахыг хүлээн тайзан дээр хөгжимчид, бас удирдаачид зогсоцгооно. Үзэгчдэд сэтгэлийн таашаал, цэнгэл эдлүүлсэндээ түүний хариуд ийнхүү алга ташилтаар шагнуулсандаа уран бүтээлчид бахдалтай мишээж харагдлаа.
Монгол ардын үлгэр домгоос сэдэвлэн зохиолч С.Эрдэнэ, Германы зохиолч Курт Бортфелд нар кино зохиолыг бичиж Монгол-Германы найрамдалт харилцааны илэрхийлэл болгон хоёр орны уран бүтээлчдийн хамтаар 1961 онд бүтээсэн “Алтан өргөө” киноны хөгжмийг бүрэн эхээр нь 23 жилийн дараа тоглож сонордуулсан нь энэ юм. Улсын Филармонийн тоглолт нас насныханд зориулагдаж чаддаг аж. Өмнө нь миний үзсэн дэлхийн сонгодог хөгжмийн тоглолтын үзэгчдээр залуучууд голдуу байсан бол өнөөдрийн монгол киноны дуу хөгжмөөс толилуулах “Алтан өргөө” тоглолтын танхимыг буурлууд, симфони найрал хөгжмийн үе үеийн түүхийг бичилцсэн ахмад уран бүтээлчид, гавьяат жүжигчин З.Жарантав,хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Зангад тэргүүтэй ахмадууд болон дүрүүдээрээ сэтгэлд хоногшсон алтан үеийн жүжигчид дүүргэжээ.
Энэхүү тоглолтыг Монгол Улсад Симфони найрал хөгжим үүсч хөгжсөний 60 жилийн ойд зориулан тоглолоо. Тоглолт хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэг нь монгол киноны хөгжмөөс, хоёрдугаар хэсэг нь монгол киноны дуунаас бүрдсэн юм. Дуучин Ц.Хулан, П.Өнөр жаргал, Б.Дэлгэр баяр, Т.Отгонбаяр, С.Ням баяр, Б.Хонгор, Б.Амаржаргал нар дуунуудыг үзэгчдийн хүртээл болголоо.
Энэ үеэр соёлын гавьяат зүтгэлтэн удирдаач Н.Туулайхүү “Алтан өргөө” хөгжмийн зохиолч Л.Мөрдорж тухайн үеийн киноны хөгжмийг Германд Герман оркестр тоглож бичүүлсэн байсан юм. Өнөөдөр энэ тайзан дээрээс, ахмад үеийн олон сайхан уран бүтээлчидтэйгээ нэг танхимд сэтгэлд хоногшсон кинонуудынхаа аяыг сонсох сайхан байна” хэмээлээ.
-
2017 оны 4 сарын 28
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хаягдал эд зүйлээр хөгжимддөг АНУ-ын “Vocal Trash” хөгжмийн хамтлаг Монгол Улсад айлчилж, “Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч “Эгшиглэнт чимээ” хамтлагтай хамтарсан тоглолтоо энэ оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа Монголын үзэгч олонд толилууллаа.
Энэхүү хамтарсан тоглолт нь дэлхий даяар 4 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлдэг байгаль орчин, цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх “Эх дэлхийн өдөр” буюу “Earth Day”-д зориулан Монголын залуу, хойч үеийнхэнд эх дэлхийгээ хайрлан хамгаалах, байгаль орчноо цэвэр ариун байлгахын ач холбогдлыг таниулах зорилготой зохион байгуулагдлаа.
Америкийн “Vocal Trash” хамтлаг нь Техас мужид анх 2001 онд байгуулагдаж, 2014 онд “Worth” сэтгүүлээс “Шилдэг хөгжмийн үзүүлбэр”-ийн шагналыг хүртэж байсан байна. Тус хамтлаг нь дэлхий дахинд “Хаяхаасаа өмнө бод” гэсэн уриан дор хог хаягдлын эсрэг олон нийтэд эерэг нөлөөллийг үзүүлэх зорилготойгоор уран бүтээлээ туурвин толилуулдаг байна.
-
2017 оны 4 сарын 28
Монгол бөхийн өргөөнд дөрөвдүгээр сарын 30-ны 14 цагаас Улсын арслан Ц.Бадамсэрээжидийн нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан болно.
-
2017 оны 4 сарын 27
Чөлөөт бөхийн олимпийн наадмын анхны мөнгө, ДАШТ-ий анхны хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит 2017 оны өсвөр үеийн УАШТ хоёр дахь өдрөө “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж, жин тус бүр аваргууд тодров. Хоёр дахь өдөр хөвгүүдийн 46, 54, 63, 76, 100, охидын 38, 43, 49, 56, 65 кг-ын жингийн барилдаан боллоо. Охидын 56 кг-ын жинд Баянхонгор аймгийн тамирчин Өлзийсайханы Пүрэвсүрэн бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж, өсвөр үеийн УАШТ-д таван жил (2013-2017 он) дараалан түрүүлж, дахин давтагдашгүй амжилтын эзэн болсон юм. Хөвгүүдийн 46 кг-д Дархан-Уул аймаг, “Мегастарс” клубийн Э.Төгсжаргал хошой аварга болсон бол 54 кг-д ТСБТСДуС-ийн Б.Буянтогтох, 63 кг-д Баянхонгор аймгийн Э.Бямбадорж, 76 кг-д “Алдар” спорт хорооны Ц.Эрдэнэчулуун, 100 кг-д Дархан-Уул аймаг, “Мегастарс” клубийн Б.Энх-Оргил, охидын 38 кг-д Архангай аймгийн Г.Оюундарь, 43 кг-д Чингэлтэй дүүргийн А.Энхзул, 49 кг-д Сэлэнгэ аймгийн Д.Отгонжаргал, 65 кг-д “Женко” клубийн Д.Түмэнхүслэн нар анх удаа түрүүлэв. Хөвгүүдийн багийн дүнгээр Э.Баттүшиг дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” клуб 53 оноогоор тэргүүлж, Ё.Батдархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн “Мегастарс” клуб 47, С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг 46 оноогоор удааллаа. Охидын багийн дүнг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб 60, Мягмаржав, Батзориг дасгалжуулагчтай Архангай аймаг 57, С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг 50 оноотой алт, мөнгө, хүрэл медалийг хүртсэн. Маргааш “Буянт-Ухаа” спортын ордонд өсвөр үеийн багийн УАШТ болно. Багийн тэмцээнд хөвгүүд, охидын ангилал тус бүрт эхний найман байрт орсон аймаг, дүүрэг, спорт хороо, клубүүд хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөнө.
Хоёр дахь өдрийн дүн:
Хөвгүүдийн 46 кг (46 бөх): 1. Э.Төгсжаргал (Дархан-Уул, Мегастарс) 2. Э.Сумъябазар (Багахангай дүүрэг) 3. П.Мөнх-Эрдэнэ (Баянхонгор), Л.Мөнхтөр (Увс)
54 кг (45): 1. Б.Буянтогтох (ТСБТСДуС) 2. О.Түвшинжаргал (Өвөрхангай) 3. Б.Дашзэвэг (Багахангай дүүрэг), О.Мөнх-Эрдэнэ (Сонгинохайрхан дүүрэг)
63 кг (40): 1. Э.Бямбадорж (Баянхонгор) 2. М.Адъяанацаг (Өвөрхангай) 3. А.Цэрэн-Очир (Хан-Уул дүүрэг), М.Тэмүүжин (Соёмбо)
76 кг (28): 1. Ц.Эрдэнэчулуун (Алдар) 2. Т.Бөхчулуун (Хөх эрчис) 3. М.Билгүүтэй (Налайх, Мөнхийн хүчтэн), Б.Балжинням (Сэлэнгэ)
100 кг (19): 1. Б.Энх-Оргил (Дархан-Уул, Мегастарс) 2. Б.Баяржавхлан (Өвөрхангай) 3. Б.Очирсуурь (Аварга дунд сургууль), П.Цэвээнжав (Увс)
Охидын 38 кг (10): 1. Г.Оюундарь (Архангай) 2. Б.Нандин-Эрдэнэ (Говь-Алтай) 3. Г.Дэлгэрмаа (Чингэлдтэй дүүрэг), Б.Номун (Женко)
43 кг (11): 1. А.Энхзул (Чингэлтэй дүүрэг) 2. А.Отгонзаяа (Дархан-Уул, Мегастарс) 3. Т.Энхжин (Алдар), Б.Дэлгэрсүрэн (Баянхонгор)
49 кг (29): 1. Д.Отгонжаргал (Сэлэнгэ) 2. М.Мөнхгэрэл (Женко) 3. М.Пүрэвтунгалаг (Баянхонгор), Ж.Загарсүрэн (Өвөрхангай)
56 кг (26): 1. Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор) 2. Т.Шинэзул (Дархан-Уул, Мегастарс) 3. Б.Болортуяа (Баянзүрх дүүрэг), Б.Майцэцэг (Алдар)
65 кг (26): 1. Д.Түмэнхүслэн (Женко) 2. Т.Мянганбаяр (Говийн бөх) 3. П.Буянжаргал (ТСБТСДуС), Б.Саранчимэг (Орхон, Ирээдүйн одод)
-
2017 оны 4 сарын 27
“Хуба хаяа” чацарганы охь хаврын ядаргаанд нэн тустай, залуужуулах, дархлаажуулах, тамиржуулах ач тустай
-
2017 оны 4 сарын 26
2017 оны буудлага спортын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Монголын буудлага спортын холбооны шинээр баригдсан буудлагын төвд эхэллээ.Тэмцээнд орон нутаг, клубын 14 байгууллагын 83 залуу мэргэн буудагч цэц мэргээ сорьж байна.Тэмцээний эхний өдрийн дүнгээр байр эзэлсэн тамирчдын нэрсийг танилцуулж байна.
Өнөөдөр Хөвгүүдийн ХГ-6, Охдын ХГ-4 мөн урт бууны төрөлд 3x20 дасгалууд явагдаж байна.
-
2017 оны 4 сарын 26
Ямар нэгэн нэмэлт бодис ороогүй, 100 хувь чацарганы охь орсон энэхүү бүтээгдэхүүн нь Омега 7, витамин А, С, Е, Д, К, картоноид, флавоноид
-
2017 оны 4 сарын 26
Чөлөөт бөхийн олимпийн наадмын анхны мөнгө, ДАШТ-ий анхны хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн УАШТ өчигдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ. Түүний ДАШТ-ээс анхны медалийг эх орондоо авчирсны түүхт 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд МЧБХ, ”Хакүхо сан” хамтран энэ жилийн өсвөр үеийн УАШТ-ийг хамтран зохион байгуулж байна.
Тэмцээний нээлтийн ёслолд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат, түүний гэргий Ө.Тамир, МЧБХ-ны удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Түмэн-Аюуш, Б.Өнөбаатар, Б.Болд, олимпийн наадмын хүрэл медальт, ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хүрэл медальт, ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэр, гавьяат тамирчин Ө.Эрдэнэ-Очир, ДБНХ-ны хүндэт шүүгч Н.Дүгэрсүрэн нарын хүндэт зочид оролцов.
Ж.Мөнхбат аваргын гэр бүлийн зүгээс 1967 оны Энэтхэгийн Делид болсон ДАШТ-д аваргатай мөр зэрэгцэн хамт оролцож явсан Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Ө.Эрдэнэ-Очир болон, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин А.Энхээ нарт дурсгалын зүйл гардуулав. Түүнчлэн МЧБХ ирэх намар Францын нийслэл Парист болох насанд хүрэгчдийн ДАШТ-д Ж.Мөнхбат аваргыг хүндэт зочноор оролцох урилгыг гардуулсан юм. Самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга, ОУХМ О.Нарангэрэл, үндэсний бөхийн улсын харцага Г.Элбэг, улсын начин Б.Баянжаргал, Б.Дэлгэрсайхан, Ц.Чимэддорж нарын тэргүүтэй “Их шавь” дэвжээний шавь нар нь багшдаа хүндэтгэл үзүүлсэн. Тэмцээний нээлтийн үеэр Ж.Мөнхбат аваргын хүү Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна, гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал болон 70 дах ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж нар Япон улсаас мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Тэмцээнд хот, хөдөөгийн 42 байгууллагын 597 тамирчин оролцож байгаа бөгөөд эхний өдөр хөвгүүдийн 42, 50, 58, 69, 85, охидын 40, 46, 52, 60, 70 кг-ын жингийн барилдаан болж, Баянхонгор аймгийн Б.Хонгорзул гурав дахиа түрүүлж, Дархан-Уул аймаг, “Мегастарс” клубийн Н.Наранхүү, Баянхонгор аймгийн Т.Цээням, Чингэлтэй дүүрэг, оюутны шигшээ багийн Н.Анударь нар улсын хошой аварга боллоо.
Эхний өдрийн дүн:
Хөвгүүдийн 42 кг (47 бөх): 1. М.Мөнхтөгөлдөр (Налайх дүүрэг, “Голомт” цогболбор) 2. Б.Хишигдорж 3. С.Жигүүр (хоёул Дорноговь), Я.Үржинжав (Хэнтий)
50 кг (50): 1. Н.Наранхүү (Дархан-Уул, Мегастарс) 2. Д.Мөнх-Эрдэнэ (Увс) 3. Э.Энххүслэн (ТСБТСДуС), Д.Төрбаяр (Женко)
58 кг (55): 1. О.Сүлдхүү (Дархан-Уул, Мегастарс) 2. Г.Сүхбаатар (Өвөрхангай) 3. Т.Билэгт (Орхон, Ирээдүйн одод), Б.Буд (Харгант цамхаг)
69 кг (38): 1. Б.Сундуйжадамба (Өвөрхангай) 2. Г.Уран-Эрдэнэ (Дорноговь) 3. Б.Өлзийням (Увс), Э.Гонгор (Баянхонгор)
85 кг (19): 1. Э.Батмагнай (Баянхонгор) 2. С.Сүхбат (Аварга) 3. Э.Эрхэмжаргал (Төв), Н.Чинзориг (Харгант цамхаг)
Охидын 40 кг (11): 1. Б.Хонгорзул (Архангай) 2. Г.Эрдэнэсүрэн (Өвөрхангай) 3. Б.Батболор (Дархан-Уул, Мегастарс), Б.Сарнай (Сэлэнгэ)
46 кг (17): 1. Т.Цээням (Баянхонгор) 2. Д.Отгонжаргал (Женко) 3. Ч.Отгонжаргал (Дорноговь), Г.Саруулбуян (Өмнөговь)
52 кг (22): 1. Б.Хонгорзул (Баянхонгор) 2. Б.Энхцэцэг (Чингэлтэй дүүрэг) 3. Б.Бямбажаргал (Архангай), О.Ванчигмаа (Женко)
60 кг (24): 1. Н.Анударь (Хотын оюутны шигшээ баг) 2. Б.Алтантүлхүүр (Архангай) 3. Б.Оюунгэрэл (Женко), Б.Дэлгэрцэцэг (Өмнөговь)
70 кг (13): 1. Ц.Хулан (Сэлэнгэ) 2. Ө.Одбаг (Өмнөговь) 3. Б.Оюунбагана (Архангай), Д.Цогцолмаа (Говь бөх)
Эх сурвалж: МЧБХ
-
2017 оны 4 сарын 25
Чөлөөт бөхийн ААШТ
-
2017 оны 4 сарын 25
1940-өөд оны хүйтэн дайны үе ард хоцорч Монгол-Германы найрамдалт харилцааны илэрхийлэл болгон хоёр орны уран бүтээлчдийн хамтаар 1961 онд энэхүү киног бүтээсэн түүхтэй. Монгол ардын үлгэр домгоос сэдэвлэн зохиолч С.Эрдэнэ, Германы зохиолч Курт Бортфелд нар кино зохиолыг бичжээ. Хамтын бүтээл хэдий ч зохиолын үйл явдал дан монголчуудын амьдрал ахуй, соёлыг дэлгэн үзүүлсэн (Лусын хааны ахуйд л европ үлгэрийн шинж чанар багахан орсон нь бий) юм.
Нэгэн шидтэний захиасаар авдартай эрдэнэс буюу цэвэр усны ундаргыг сахиж хамгаалдаг Пагва өвгөний гурван хүүгийн ууган хоёр нь авдарт юу байгааг сонирхон нээснээс болж ган гачиг нүүрлэснээр киноны үйл явдал өрнөнө.
Хөгжмийн зохиолч Л.Мөрдорж тухайн үеийн киноны хөгжмийг Германд Герман оркестр тоглож бичүүлсэн байна.
Үүнээс хойш 1993 онд Улсын Филармонийн удирдаач МУСГЗ Н.Туулайхүүгийн хүсэлтээр бүрэн эрхт Герман улсын элчин сайдаас “Алтан Өргөө” киноны хөгжмийн партитурыг авах хүсэлт гаргасан байна. Улмаар тэр жилээ Герман улсын элчин сайд хөгжмийн партитурыг өөрийн биеэр удирдаач Н.Туулайхүүд хүлээлгэн өгч 1994 онд улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа тоглосон байдаг.
Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн 60 жилийн ойн хүрээнд 23 жилийн дараа “Алтан Өргөө” киноны хөгжмийг 2017 оны 4-р сарын 27-ны 19:00 цагаас Улсын Филармонийн тайзнаа дахин тоглогдох гэж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 7014-8012, 9913-3522, 9919-6623 дугаараас тодруулна уу.
Тасалбарыг: Улсын Филармонийн кассаар болон Ticket.mn сайтаас болон 1900-1617 лавлах үнэгүй хүргэж байна. Мөн MOBICOM-н хэрэглэгч та бүхэн candy-гээрээ тасалбараа хөнгөлүүлээд авах боломжтой.
-
2017 оны 4 сарын 24
Хаврын урт өдрүүдийн ядаргаанаас таны эрүүл мэнд, гоо сайхныг хамгийн найдвартай хамгаалах бүтээгдэхүүн бол
-
2017 оны 4 сарын 24
1957 онд Улсын яруу тунгалаг найрал хөгжим нэртэйгээр байгуулагдаж 1958 оны 2-р сарын 25-нд анхны тоглолтоо үзэгчдийн хүртээл болгож байсан Симфони найрал хөгжим нь түүхэн жаран жилийн хугацаанд Монголын болон дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сор бүтээлийг үзэгч олны хүртээл болгохын зэрэгцээ Монголын телевиз, радиогийн сан хөмрөгт бичүүлсэн олон төрлийн нэвтрүүлгийн чимэг хөгжим, Монгол кино үйлдвэрийн бүтээсэн баримтат болон уран сайхны олон арван киноны хөгжим зэрэг бүтээл, туурвил нь улс орны нийгэм соёлын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тус найрал хөгжим нь 80 гаруй хөгжимчдийн бүрэлдэхүүнтэй бөгөөд удирдаачаар Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Д.Нямдаш, Б.Батбаатар нар ажиллаж байна. Ойн хүрээнд Улсын Филармониос олон шинэлэг уран бүтээлүүд санаачилж үзэгчдийн хүртээл болгож байгаагаас 2017 оны 04-р сарын 27-ны өдөр 19:00 цагаас ганцхан удаа Улсын Филармонийн тайзнаа болох “Алтан Өргөө” тоглолт болох юм.
Мөн тоглолтонд тухайн үед киноны хөгжмүүдийг тоглож бичилцэж байсан үе үеийн ахмад уран бүтээлчид хүрэлцэн ирэхийг урьж байна.
Тоглолтонд алтан үеийн сайхан киноны хөгжим дууны бүтээлүүд тоглогдоно.
Тоглолтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 7014-8012, 9913-3522, 9919-6623 дугаараас тодруулна уу.
Тасалбарыг: Улсын Филармонийн кассаар болон Ticket.mn сайтаас болон 1900-1617 лавлах үнэгүй хүргэж байна. Мөн MOBICOM-н хэрэглэгч та бүхэн candy-гээрээ тасалбараа хөнгөлүүлээд авах боломжтой боллоо.
-
2017 оны 4 сарын 24
“Монголиа Опен-2017” олон улсын тэмцээнд ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид оролцохоор болж, багахан сюрприз барилаа. ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Андрей Бузин, Руслан Пайнов нарын удирдлага дор 12 тамирчин лхагва гаригийн өглөө Улаанбаатарт хөл тавина. Хойд хөршөөс 2014 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2015 оны Европын анхдугаар наадмын аварга Валерия Лазинская, 2013 оны Европын аварга, залуучуудын дэлхийн болон Европын аварга, Дэлхийн тулааны спортын наадам, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга Валерия Чепсакарова, ЕАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Испанийн Гранпри, “Клиппан Опен”, Александр Медведийн нэрэмжит ОУТ-ий аварга Юлия Пронцевич, Өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын Европын аварга Надежда Соколова, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Сталвира Оршуш, оюутны дэлхийн аварга Вероника Чумикова, 2016 оны 23 хүртэлх насны Европын аварга Анжелика Фетошкина, Анжела Фоменко тэргүүтэй дандаа тив, дэлхийд танигдсан нядханууд Монголын эмэгтэй шилдэг бөхчүүдийн эсрэг хүч үзэх нь ээ.
ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг:
48 кг: Валерия Чепсаракова, Анжелика Фетошкина, Надежда Соколова, Дарья Лексина
53 кг: Сталвира Оршуш, Екатерина Полешук
55 кг: Нина Менкенова
58 кг: Вероника Чумикова
60 кг: Ульяна Тукуренова
63 кг: Юлия Пронцевич, Валерия Лазинская, Анжела Фоменко
Дасгалжуулагч: Андрей Бузен, Руслан Пайнов
-
2017 оны 4 сарын 23
Хаврын улирал болохоор бидний арьс хуурайшиж эхэлдэг. Тиймээс энэ улиралд нүүрний арьсанд хамгийн их арчилгаа шаардагддаг. Бид арьсанд тослог дутагдахаар хуурайшдаг гэдэг ядруу ойлголттой байдгаасаа нүүрээ хуурайшиж холцруутаж эхлэнгүүт элдэв тос түрхэж эхэлдэг. Харин арьс хуурайшна гэдэг түүнд ус, чийг дутагдснаас үүдэлтэй бөгөөд энэ нь арьс унжийж сулрах, үрчлээ үүсэх зэргээр илэрдэг.
Нүүрний арьсыг гадны хүчин зүйлийн нөлөөний цочролоос хамгаалах нь арьсанд шаардлагатай шим тэжээлийг өгөхөөс дутуугүй чухал юм.
Нүүрний арьсыг зөв угаах нь арьсыг гүн цэвэрлэн, булчинг нь чангаруулж, чийрэгжүүлснээр /тэсвэртэй болгож/ бодисын солилцоог сайжруулдаг. Мөн ямар ч нөхцөлд, ямар ч төрлийн арьстай байсан нүүрээ хүйтэн усаар савандаж угаахгүй байхыг зөвлөж байна. Нүүрээ байнга хатуулаг ихтэй хүйтэн усаар савандаж угаах нь арьсыг тослоггүй болгож хуурайшуулдаг. Ялангуяа гадаа цаг агаар хүйтэн, салхитай байх үед ийнхүү угааж гарах нь хор нөлөөтэй.
Хэвийн арьстай бол та өглөө халуун бүлээн усаар хөнгөхөн шавшиж дараа нь цэв хүйтэн усаар /гэхдээ мөстэй биш/ шавш. Тослог арьстай хүмүүст өдөрт нэг удаа ялангуяа орой нүүрээ савантай бүлээн усаар угаахыг зөвлөж байна. Харин тослог арьсыг арчлахдаа тусгайлан өвсний хандтай усыг хэсэглэн хөлдөөж, бэлтгэсэн мөсөөр арчих нь зүйтэй. Гэхдээ энэ онцгой арчилгаа нь унжиж хавагнасан арьсанд илүү тохиромжтой. Харин хуурай арьстай хүмүүс 7 хоногт 1 удаа ингэж угаахад гэмгүй. Бүлээн сүүнд зүсэм цагаан талх дүрж дэвтээгээд дээр нь буцалгасан, тасалгааны хэмтэй ижил бүлээн ус нэмээд угаах жор нь бүх төрлийн арьстай хүмүүст тохирно.
Угааж цэвэрлэсэн нүүрэнд багахан хэмжээний сүүн шингэн, тослог багатай тос түрхээд шингэтэл нь арчилгүй байлгах нь мөн л тустай. Хэвийн болон хуурай арьстай хүмүүс өдөрт хэд хэдэн удаа нүүрээ усаар норгож тос нимгэн түрхэх нь арьсанд тэжээл өгч, залуужуулан, чангаруулж, хуурайшиж сулрахаас сэргийлдэг байна.
Өглөө нүүрэндээ энгэсэг тавихдаа тослог багатай тос түрх, үүнд нүүрээ угаасны дараа шавшдаг тослог сүүн шингэн маш тохиромжтой. Тосыг арьсны шугамын дагуу духнаас чамархай, хамрын угалзнаас чамархай, амны өнцгөөс чихний дэлбэн, эрүүнээс чихний гэдэс хүртэл чиглэлтэйгээр түрхдэг. Нунтаг энгэсэг нь таны нүүрний өө сэвийг дарна гоо сайхныг тодотгоод зогсохгүй цаг агаарын элдэв үйлчлэлээс нүүрний арьсыг хамгаалах давхарга болж өгдөг.
Энгэсгийг өдөрт хэд хэдэн удаа дээр дээрээс нь давхарлан түрхэх нь арьсыг хуурайшуулж эсвэл арьсны нүх сүвийг бөглөдөг. Компактный буюу шахмал энгэсэг нь илүү нимгэн түрхэгдэж, тогтвортой бат бөх давхрага үүсгэдэг. Ийм учраас эмэгтэйчүүд шахмал энгэсгийг илүүд үздэг. Орой бүр нүүрнийхээ арьсийг сүүн шингэн шингээсэн хөвөнгөөр сайтар цэвэрлэж дараа нь ус, цийдэм, тараг, өргөст хэмхийн шүүс зэргээр шавшаад дахин угаа.
Гоо сайхны бүтээгдэхүүнээ хэдийгээр үйлчилгээ нь сулраагүй байсан ч хэсэг хугацааны дараа, ялангуяа тэжээлийн тосоо сольж байх нь зүйтэй. Учир нь 1 - 2 сарын дараа бүтээгдэхүүн таны арьсанд дасал болж идэвхтэй элементүүд нь анхных шигээ ашиг тусаа өгч чадахаа больдог.
-
2017 оны 4 сарын 23
“Интерном” номын их дэлгүүрийн хамт олон 10-80 хувийн хямдралтай худалдаа зохион байгуулж байна. Тус хямдралтай худалдаа нь өнөөдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 23-ныг дуустал үргэлжлэх юм байна.
Энэ өдрүүдэд “Интерном” номын их дэлгүүрийн бүх салбаруудад бүх ном 10-80 хувь хямдарна.
-
2017 оны 4 сарын 22
”Лорд” хамтлагийн дуучин Б.Заяабаатарын номын нээлт болно
-
2017 оны 4 сарын 20
Монголын Оюун Ухааны Академиас санаачлан зохион байгуулж буй Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын 7 дахь удаагийн тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Монгол-Япон төвийн байранд амжилттай явагдаж улсын аваргуудаа тодрууллаа.
Урьдчилсан шалгаруулалт энэ сарын 4-нд явагдаж 6-60 насны нийт 110 тамирчин өрсөлдсөнөөс сүүлийн шатны тэмцээнд нийт 56 тамирчин шалгарч бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдсөн юм.
Тус тэмцээнд ОУ-ын Их Мастер 5, Их Мастер 1, ОУ-ын Мастер 6 тамирчин оролцсон нь тэмцээнийг маш өрсөлдөөнтэй болголоо. Ингээд хоёр өдөр үргэлжилсан тэмцээний төгсгөлд бага насны ангилалд Б.Хангал (3969 оноо), дунд насны ангилалд ОУ-ын Мастер Э.Лхагвадулам (7453 оноо), насанд хүрэгчдийн ангилалд ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр (7390 оноо) нар тус тус тэргүүлж цом хүртсэн бол нийт оролцсон тамирчдаас Улсын аваргаар дунд насны ангилалд өрсөлдсөн Монголын Оюун Ухааны Академийн Дархан-Уул аймаг дахь салбарын тамирчин, ОУ-ын Мастер Э.Лхагвадулам 7453 оноогоор шалгарч 1 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэж Монгол болон Азийн чансаанд 1-т, дэлхийн чансаанд 5-т бичигдлээ. Ихэр тамирчид болох ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр (7390 оноо), ОУ-ын Их Мастер Н.Энхшүр (7045 оноо) нар хоёр, гуравдугаар байрт орж 750 мянга, 500 мянган төгрөгийн шагнал тус тус хүртлээ.
Мөн бүх насны ангилалд маш олон улсын болон дэлхийн дээд амжилтууд шинэчлэгдлээ. Тухайлбал, ОУ-ын Мастер Э.Лхагвадулам 10 минутад 9.5 багц хөзөр буюу 493 ширхэг хөзөр, ОУ-ын Их Мастер Н.Энхшүр 5 минутад 1125 цифр, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр 5 минутад 297 зураг тогтоон алдаагүй санаснаар дунд болон насанд хүрэгчдийн дэлхийн дээд амжилт тогтоолоо.
Энэ удаагийн тэмцээнд Дархан-Уул, Орхон, Эрдэнэт, Хөвсгөл аймгуудаас тамирчид оролцож медаль хүртэн улсын болон дэлхийн дээд амжилт тогтоож байгаа нь ой тогтоолтын спорт орон нутагт маш сайн хөгжиж байгааг харуулсан үйл явдал боллоо.
Тэмцээний зорилго нь тогтоох чадвараа хөгжүүлж сурах арга барилыг эзэмшсэн оюунлаг хүүхэд, залуусыг дэмжих, хүн бүр оюуны чадамжаа дээд зэргээр ашиглаж болдгийг харуулах, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцож Монгол улсынхаа нэрийг дэлхийн түвшинд гаргах оюуны спортын тамирчдыг тодруулахад оршино.
Дашрамд дурдахад манай байгууллага өнөөг хүртэл дотооддоо оюуны спортын 68 тэмцээнийг амжилттай зохион байгуулж 4700 гаруй тамирчдыг хамруулсан ба Америк, Англи, Хятад, Энэтхэг, Филиппин, Швед зэрэг олон улсын чанартай 43 тэмцээнд тамирчдаа бэлтгэн оролцуулж ой тогтоолт, цээж бодолт, рубик шоо, хурдан уншлага, спорт өрөлтөөр олон улс, дэлхий, оюуны олимп зэрэг томоохон тэмцээний аваргуудтай болж нийтдээ 612 медаль хүртэн эх орноо олон улсад амжилттай сурталчилсаар байна.
Тэмцээнд оролцсон нийт тамирчдадаа баяр хүргээд цаашдын хичээл ном, ажил үйлст нь өндөр амжилт хүсье. Мөн сурагчдаа гайхалтай түвшинд бэлдэж амжилтынх нь үндэс болсон сурган хүмүүжүүлэгч багш нар болон эцэг эхчүүдэд нь талархсанаа илэрхийлье!