“Бусдад өгөхийн тулд илүү зүйлтэй байх хэрэггүй. Зүгээр л инээмсэглээд, найрсаг дотно яриа өрнүүлэх биднээс юу ч шаардахгүй. “Сайн уу, сонин сайхан юу байна даа?” гэх цөөхөн дулаан үгс хүйтэн гудамжинд ганцаардан суугаа хэн нэгэнд бүтэн өдрийн инээмсэглэл бэлэглэх нь бий” гэж гэрэл зурагчин Майкл Таймер хэлжээ.
Тэр өнгөрсөн 4 жилийн турш гудамж талбайгаар явж, замдаа таарсан эгэл хүмүүстэй дотно яриа өрнүүлэн дараах хөрөг цувралыг бүтээсэн байна. Ингээд уг цувралын онцлох зургуудыг тайлбарын хамт хүргэе.
#1 Түүнийг Фернанд гэдэг. Тэр миний уулзсан хамгийн "догь" залуусын нэг. Мууранд хайртай хүн хэзээ л муу хүн байлаа даа?
#2 Марио гэх энэ эр бяцхан охиныг нь хүчирхийлсэн балмад эрийг хөнөөчихсөн учир шоронд удаан хоригдсон тухайгаа надад өгүүлсэн билээ. Тэр түүнээс хойш байгаа бүхнээ алдсан...
#3 Би түүнээс "Зураг дээр ямар гарахыг хүсч байна?" гэж асуухад мань эр "Хайр" гэж хэлээд зураг авах мөчид "Би эхнэртээ хайртай" гэж чангаар хэлсэн юм.
#4 Дэргэд нь яваа хүн энэ охиныг нохой шиг хөшиглөсөн ч тэр над руу хараад инээмсэглэсэн... Тэр үнэхээр үзэсгэлэнтэй байсан.
#5 Түүний зургийг би цахим сүлжээндээ оруулсаны дараа нэг компаниас залгаад залууг олж өгөхийг хүссэн. Тэд түүнд барилгын ажил санал болгосон гэсэн.
“Хэсэгхэн хугацаанд би тэдэнтэй ярилцсанаараа маш ихийг ухаарч ойлгосон. Тэд бүгд миний мэдэхгүй соёл заншил, өнгө төрх, урлаг, философи бас оршихуй…
#6 Бороотой үеэр гудамжинд суугаа залуу эр "Нэг удаа бяцхан охин надад гартаа барьж явсан цор ганц зүйл болох иштэй чихрээ өгсөн юм. Түүнийг явсаны дараа би удаан уйлсан" гэж хэлсэн юм.
#7 Мостафа 8 гадаад хэлтэй. Хамгийн сайн нь еврей хэл.
#8 Охиныг хойд аав нь зодож, дарамтлах болсон тул гэрээсээ явжээ. Тэр ахиж хэзээ ч очихгүй тухайгаа хэлэхэд нүдэнд нь нулимс цийлэгнэж байлаа.
#9 Түүний инээмсэглэл тодоос тод бөгөөд үнэн гэдгийг л би мэдэрч, ойлгож байв.
#10 Аляска гаралтай эр америк-энэтхэг гаралтай бүсгүйтэй хуримласан ч гэр бүлийнх нь зүгээс ирэх дарамт, ялгаварлалыг тэвчилгүй хоёр тийш болсон аж. "Миний амьдралын хамгийн жаргалтай өдрүүд байсан" гэж тэр хэлсэн.
#11 Кэйт "Хэн сайн лого бүтээх вэ?" тэмцээнд ялсан.
Таны харж буй цуврал энгийн нэг хөргүүд гэж би хэлж чадахгүй нь. Тэд бүгд дахин давтагдашгүй бөгөөд хэзээ ч мартагдашгүй дурсамжийн минь нэг хэсэг билээ.
Сэтгэгдэл (2)