Наран улсын оршин суугчид цэвэрч байдалд онцгой анхаарал тавьдаг бөгөөд нийтийн бие засах газар нь ч мөн ялгаагүй байдаг. Тодруулбал, бие засах газрын тав тух, ариун цэврийг ресторанд өгдөг хоолны чанартай адил нарийн хянадаг байна.
Бохир бие засах газар Япон хүний хувьд шившигтэй зүйл бөгөөд өдрийн турш сэтгэл санааны байдлыг нь тавгүйтүүлдэг аж. Ийнхүү энэ орны сонин шийдэлтэй зарим нийтийн бие засах газрыг танилцуулъя.