БНХАУ Антарктидад 34 дэх удаагийн хайгуул шинжилгээний анги томилон ажиллуулж байна. Тус багийнхан Амундсений тэнгист хайгуул шинжилгээ хийж байгаа ажээ. Амундсений тэнгис бол Антарктидийн эргэн тойрны хамгийн дулаан тэнгисийн бүс төдийгүй мөс нь хамгийн түргэн хайлж буй учир шинжлэх ухааны судалгааны чухал үнэ цэнэтэй юм. Үүнээс өмнө БНХАУ-ын эрдэмтэд тэнгисийн энэ бүсэд системтэй ажиглалт, хэмжилт хараахан хийгээгүй байсан юм байна.
Хятадын эрдэмтдийн баг энэ удаа Амундсений тэнгис болон түүний ойролцоох тэнгисийн бүсийн 53 цэгт ерөнхий шинжилгээ, мөн тэнгисийн геофизикийн судалгаа хийж, 18 хоногийн хугацаанд шинжилгээ судалгааны бүх ажиллагаагаа дуусгах гэнэ.
Амундсений тэнгист хийсэн энэ удаагийн тэнгисийн ерөнхий шинжилгээ нь энэ бүсийн ус, цаг уур, мөстлөг, хими, экологи, геологи, геофизик зэрэг хүрээлэн буй орчны үндсэн мэдээллийг эзэмшихэд тустай бөгөөд Амундсений тэнгисийн хүрээлэн буй орчны өнөөгийн өөрчлөлтийг тодорхойлж, дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, эх баялгийг нээж ашиглах, тэнгисийн аялал хийх зэрэгт үндсэн мэдээллээр хангах зорилготой ажээ.