-
2017 оны 3 сарын 29
Өнгөрөгч амралтын өдрүүдэд, дэлхийн санхүүгийн томоохон төв хот болох, Хонгконг-д Ази тивийн хамгийн томоохонд тооцогдох, ”Art Basel Hong Kong” уран зургийн үзэсгэлэн гарлаа. Тав дахь жилдээ зохион байгууладсан энэхүү үзэсгэлэнд уран зургаас гадна, дэлхийн алдартнуудыг дуурайлгын хийсэн баримлууд, мөн дүрс бичлэгүүд энэ удаагийн үзэсгэлэнд тавигдсан байна. Гурав хоногийн турш үргэлжилсэн турш үзэсгэлэнд, нийт 43 орны 242 уран бүтээлч болон уран зургийн галарей өөрийн сор болсон бүтээлүүдээ дэлгэн харуулжээ. Үүнээс 29 уран зургийн галарей болон уран бүтээлч ”Art Basel Hong Kong” үзэсгэлэнд оролцсон бөгөөд, эдгээрийн тэн хагас нь Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудаас ирсэн байгаа юм.
Энэ удаагийн үзэсгэлэнд хамгийн их олны анхаарлыг татаж байсан бүтээлүүд бол Хятад-Австралийн уран бүтээлч Шен Шаомины бүтээл байлаа. Тэрээр Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот улсын анхны тэргүүн Владимир Ильич Ленин, Умард Солонгосын аугаа их удирдагч Ки Ир Сен, БНХАУ-ын их удирдагч Мао Зэдун, Кубын хувьсгалын гол удирдагч Фидел Кастро, Вьетнамын ерөнхийлөгч асан Хо Ши Мин нарыг дуурайлган хийсэн биет бүтээлүүд байлаа.
-
2017 оны 3 сарын 29
Д.Цэрэндарьзав
-
2017 оны 3 сарын 29
Гүржийн нийслэл Тбилис хотод энэ сарын 31-нээс ирэх сарын 2-нд жүдо бөхийн гран при тэмцээн болно.
Үүнд 38 орны 262 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ өгсөн бол манайхаас есөн тамирчин уран мэхийг уралдуулах юм байна.
Тодруулбал эрэгтэйчүүдийн 60 кг-д Ж.Амарболд, Б.Амартүвшин, 66-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д Н.Хадбаатар, 81-д Г.Төрмөнх, 90-д Г.Алтанбагана, эмэгтэйчүүдийн 57 кг-д Ц.Хулан, 63-д Б.Мөнгөнчимэг нар зодоглоно.
Сонирхуулахад ОУХМ Д.Төмөрхүлэг 2015 онд болсон тус тэмцээнд түрүүлж байв.
-
2017 оны 3 сарын 29
Унгарын нийслэл Будапешт хотод “Будапештийн хавар-2017” олон улсын шатрын нээлттэй тэмцээн энэ сарын 18-26-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээн гурван ангилалд болсон бөгөөд 50 гаруй орны шатарчид өрсөлдсөн юм.
Тэмцээний “Б” ангилалд нийт 40 орны 140 шатарчин оролцсоноос “Мончес” клубын тамирчин Х.Итгэл түрүүлжээ. Мөн тэрбээр үндсэн дүнгээр зургадугаар байрт орсон байна.
-
2017 оны 3 сарын 28
ОХУ-ын Улан-Үдэ хотод “Сагаалган-2017” шатрын олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, манай улсын гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул алтан медаль хүртжээ.
Энэхүү цусгүй, хөлсгүй тулаан түргэн тоглолтын төрлөөр явагдсан бөгөөд нийт 561 шатарчин өрсөлдсөн байна.
Мөн тэрбээр эрэгтэй шатарчдын ангилалд дахин өрсөлдөж, шагналт 12 дугаар байрт оржээ.
-
2017 оны 3 сарын 28
Мариинский театрын залуучуудын багийн дуучин Т.Энхбат ирэх сарын 26-нд тоглох “Кармен” дуурийн Эскамильогийн дүрд дуулахаар болжээ. Тэрбээр тус театрын алдартай таван дуучинтай өрсөлдөж байж эл дүрд сонгогдсон гэнэ. Хэрэв Т.Энхбат эл дүрийг амжилттай амилуулбал тус театрын үндсэн дуучин болох юм байна. Ингэснээр Мариинский театрт гоцлол дуучнаар ажиллах анхны монгол хүн болох нь. Сонирхуулахад, тэрбээр уг театрт 15 дахь удаагаа дуурийн гол дүрд дуулах гэж буй аж.
Залуучуудын багаас одоогоор жилийн дотор 15 удаа гол дүрд сонгогдсон хүн байхгүй гэнэ.
-
2017 оны 3 сарын 28
Монголын хөл бөмбөгийн шигшээ баг герман дасгалжуулагчтай боллоо.
-
2017 оны 3 сарын 27
ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотноо “Цагаан сар 2017” олон улсын хөгжмийн фестиваль болж өнгөрлөө. Буриад, Халимаг, Тува, Татарстан, Монгол, Казакстан, Нигери, БНСУ зэрэг улсын дуучид оролцсон уг тэмцээний Гранпри шагналыг Буриадын дуучин Евгения Рейзвих хүртсэн бол нэгдүгээр байрын шагналыг Казахстаны дуучин Лаура Айтбаев, хоёрдугаар байрыг Монголын дуучин Б.Оргил хүртэж, гуравдугаар байрыг Буриадын дуучин Тимур Болотов нар эзэлжээ.
Б.Оргил нь дуучны карьераа Камертон 2 шоунд оролцон ялж “Бид 4” хамтлагийн гишүүн болсноор эхлүүлж байсан юм.
-
2017 оны 3 сарын 26
“Өгий цом 2017”
-
2017 оны 3 сарын 26
Фото: ”Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүд багадаа
-
2017 оны 3 сарын 25
Бид гэрийн нөхцөлд өд болон сөдөн куртикээ
-
2017 оны 3 сарын 25
Өвлийн загасчлалын улсын аварга шалгаруулах “Өгий цом 2017” тэмцээн
-
2017 оны 3 сарын 25
The Beatles-ийн домогт “Sgt Pepper’s Lonely Hearts Club Band” цомгийн 50 жилийн ойд зориулсан наадам хавар зуны заагт
-
2017 оны 3 сарын 25
Монголын Үндэсний Олимпийн Хорооны 7-р чуулган өчигдөр болсон билээ.
-
2017 оны 3 сарын 24
“Боловсрол”сувагтелевизөнгөрсөнжилээсэхлэн”Ягтүүншиг” шоугалбанёсныэрхтэйгээр, олонулсынстандартындагууүзэгчдийнхүртээлболгожбайгаабилээ. Дэлхийн 36орондхийгддэгшоуныхоёрдугаарулирлынэхнийдугаардөрөвдүгээрсарын 9-ндүзэгчдийнхүртээлболно.
Шоуныхоёрдугаарулиралд“Камертон”хамтлагийндуучинГ.Мэнд-Амар,Залуудуучин А.Хишигдалай,”Х-Түц” продакшныжүжигчинТ.Бархүү, “Эмоци”продакшныжүжигчинБ.Ариунцэцэг,БНСУ-ын ”Монтант” хамтлагийнгишүүнС.Гантогоо,ТөгөлдөрхуурчАми /С.Алимаа/, дуучинБ.Халиуннароролцохоорболжээ.
“Ягтүүншиг”шоуныхоёрдугаарулирлыноролцогчдындүрхувиргалтыг ОХУ-ынмэргэжилтнүүдхийхээр болсон байна.
ДолоохоногбүрийнНямгарагийнүдэштивдэлхийн 8 алдартаннэгэнтайзнаачуулж, гайхалтайуранбүтээлээрээүзэгчтандбэлэгбарих энэхүү нэвтрүүлгийг Төрийн банк дэмжин ажиллана.
-
2017 оны 3 сарын 24
Үндэсний олимпийн хорооны чуулган “Шангрила” зочид буудалд болж байна.
-
2017 оны 3 сарын 24
Тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр Спортын төв ордонд болсон бөгөөд БСШУСЯ, БТСГ, МПХ-ны удирдлагууд оролцов.
-
2017 оны 3 сарын 24
v
-
2017 оны 3 сарын 24
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар баталсан Үндэсний шигшээ багийн төрөл, дасгалжуулагч, тамирчныг сонгон шалгаруулах журмын дагуу 2017 оны эхэнд спортын холбоод шигшээ багийн шалгаруулалтыг зохион байгуулж Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг тодруулсан билээ. Тэгвэл өнөөдөр үндэсний шигшээ багийн багш, дасгалжуулагчид, тамирчид тангараг өргөнө.
Байнгын шигшээ багт чөлөөт бөх, жүдо, бокс, байт харваа, хүндийн өргөлт, таеквондо, цана, хөнгөн атлетик, сагсан бөмбөг, биатлон, тэшүүр, пара байт харваа, пара жүдо, пара пауэрлифтинг, пара хөнгөн атлетик, пара буудлага, пара таэквондо гэсэн төрлүүдэд 157 тамирчин, дасгалжуулагч хамрагдах юм байна. Харин байнгын бус шигшээ багт чөлөөт бөх, жүдо, бокс, байт харваа, хүндийн өргөлт, таеквондо, пара жүдо, пара хөнгөн атлетик, пара буудлага гэсэн есөн спортын төрөлд 140 орчим тамирчин сонгогджээ.
Харин “Токио-2020” олимпийн циклд үндэсний шигшээ багт ажиллахаар дараах 20 дасгалжуулагч тодроод байна.
Жүдо бөх: Ахлах дасгалжуулагч: О.Балжинням, дасгалжуулагч: Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, Г.Дашдаваа
Чөлөөт бөх: Ахлах дасгалжуулагч: Б.Баттулга, дасгалжуулагч: Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, О.Ууганбаяр
Бокс: Ахлах дасгалжуулагч: Д.Батсүрэн, дасгалжуулагч: Н.Мөнхсайхан, Б.Пүрэв-Очир, С.Эрдэнэбат
Байт харваа:дасгалжуулагч: Ж.Нарантуяа
Хүндийн өргөлт:дасгалжуулагч Ц.Хосбаяр
Таеквондо:дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Хур Инь Ён
Пара байт харваа:дасгалжуулагч Д.Баатаржав
Пара жүдо бөх:дасгалжуулагч Б.Нарантуяа
Пара пауэрлифтинг:дасгалжуулагч Ш.Энхсайхан
Пара буудлага:дасгалжуулагч В.Ганцоож
-
2017 оны 3 сарын 23
Украины нийслэл Киев хотод 2017 оны тавдугаар сард болох 62 дахь удаагийн “Eurovision” дууны тэмцээнд