Монголдоо төдийгүй Азийн хувцас загварын ертөнцөд дахин давтагдашгүй өвөрмөц шийдэл, дизайн бүхий загваруудаараа хэдийнэ танил болсон Азийн шилдэг дизайнер Д.Отгонжаргал загварын ертөнцөд томоохон орон зайг эзлээд багагүй хугацаа болжээ.
Тэгвэл 2018 дөнгөж гарангуут мөн л амжилтын буухиагаа үргэлжлүүлэн Монгол дахь “O couture” хувцас, загварын брэндээ Өвөрмонголын зах зээлд Жан Бө Лунтэй хамтран Хубилай хааны Чамбай хатны нэрээр нэрлэсэн “Cabi” брэндээ гаргаж, шинэхэн дэлгүүрийнхээ нээлтийг сүр дуулиантайгаар хийсэн байна.
“Cabi” брэндийн нээлтийн шоунд Summer, autumn 2017 collection болон шинэ жилийн "O Couture High fashion" show гэсэн гурван коллекцоос бүрдсэн 60 гаруй загвараа толилуулжээ.
Дизайнерын онцлог бүхий гар ажиллагаагаар хийгдсэн дахин давтагдашгүй дээрх бүтээлүүдийг “Монгол модел” агентлагийн шилдэг загвар өмсөгчид болон Хөх хотын шилдэг загвар өмсөгчид өмсөж танилцуулсан байна. Тэрээр тусгай үйлчлүүлэгчдийн захиалгаар цор ганц гоёлын даашинзыг бүтээдгээрээ “Гоёлын даашинзны хатан хаан” хэмээн нэрлэгддэг.