ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний албан бус эхнэр, хүүг нь төрүүлсэн гэгддэг уран сайхны гимнастикийн дэлхийн есөн удаагийн аварга, олимпийн аварга Алина Kaбaевa Олон улсын допингийн эсрэг хороо ОХУ-ын өвлийн олимпийн тамирчдад хатуу шийтгэл үзүүлснийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. ОХУ-ын Төрийн думын гишүүн асан, нэрт тамирчин Алина Кабаева "Хувь хүний хариуцлагын асуудлыг нийт шигшээ багт нялзааж өвлийн олимпийн хамгийн хүчирхэг өрсөлдөгч ОХУ-ын тамирчдыг ялгаварлан гадуурхаж байгааг эсэргүүцэж байна. Олимпийн зарчмийн дагуу буруутай хувь тамирчинг шийтгэж болно. Гэвч өнөөдөр хэрэгжүүлж байгаа шийтгэл нь буруутай хувь тамирчны эсрэг биш нийт ОХУ-ын тамирчдын эсрэг чиглэгдэж байгаа нь допингийн эсрэг тэмцэл биш, цаанаа өөр ямар нэг шалтгаантай байгаа нь спорттой холбоотой биш юм" хэмээн "Sport-Express" сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Мөн тэрээр Олон улсын олимпийн хороо (ОУОХ) нь хувийн гэрчлэл дээр тулгуурлан шийдвэр гаргадаг тухай саналаа илэрхийлжээ. "Магадгүй, би огцом хэлнэ, гэхдээ яагаад ОУОХ-ны албан ёсны шийдвэр нь гагцхүү ОХУ-ын тамирчдад тусч байгаад албан ёсны тайлбар шаардах эрхтэй. Миний хувьд эдгээр нь албан ёсны баримт бичиг биш, Олон улсын олимпийн хорооны допингийн эсрэг хууль, ял шийтгэл нь хэн нэгний хувийн, субъектив ойлголт болчихоод байгааг анхааралтай шалгаж үзэх шаардлагатай" хэмээн байр сууриа илэрхийлжээ. Өмнө нь ч Алина Кабаева ОУОХ-ны шийдвэр нь допингийн эсрэг тэмцлийн утга учрыг алдагдуулж, тамирчдад үл ойлголцол бий болгож үзэл бодлоороо хэд хэд хуваагдах замыг нээж байна гэдгийг хатуухан хэлж байсан билээ.
Д.Түвшин
Сэтгэгдэл (3)