-
2017 оны 4 сарын 19
Энэ жил Монгол улсад мэргэжлийн Симфони найрал хөгжим үүсч хөгжсөний 60 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Улсын Филармониос олон шинэлэг уран бүтээлүүд санаачилж үзэгчдийн хүртээл болгож байгаагаас 2017 оны 04-р сарын 27-ны өдөр 19:00 цагаас ганцхан удаа Улсын Филармонийн тайзнаа болох “Алтан Өргөө” тоглолт юм.
Тоглолтонд Удирдаач: Д.Нямдаш /СТА/
Б.Батбаатар
“Алтан Өргөө”-/Симфони найрал хөгжим/
“Хөдөөгийн баясгалан”-/Дуучин Б.Хонгор/
“Баян булаг”-/Дуучин П.Өнөржаргал СТА/
“Цахилж яваа гөрөөс”-/ дуучин Г.Эрдэнэтунгалаг СТА/
“Хөхөө гэрлэх дөхлөө”-/ дуучин С.Нямбаяр /
“Анхны алхам”-/ дуучин Б.Дэлгэрбаяр СТА/
“Нүгэл буян”-/ дуучин Ц.Хулан СТА /
“Энэ хүүхнүүд үү”-/дуучин Ц.Хулан, П.Өнөржаргал/
“Загийн алим”-/дуучин Т.Отгонбаяр /
“Би чамд хайртай”-/Гоцлол хийлч Х.Санчир/
“Нийслэл хүү”
“Атрын марш” гэх мэт алтан үеийн сайхан киноны хөгжим дууны бүтээлүүд тоглогдоно.
Мөн тоглолтонд тухайн үед буюу 60 жилийн өмнө киноны хөгжмүүдийг тоглож бичилцэж байсан үе үеийн ахмад уран бүтээлчид хүрэлцэн ирэх юм байна.
Тоглолтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 7014-8012, 9913-3522, 9919-6623 дугаараас тодруулна уу.
Тасалбарыг: Улсын Филармонийн кассаар болон Ticket.mn сайтаас болон 1900-1617 лавлах үнэгүй хүргэж байна. Мөн MOBICOM-н хэрэглэгч та бүхэн candy-гээрээ тасалбараа хөнгөлүүлээд авах боломжтой боллоо.
Холбоос линк https://www.ticket.mn/event/date/616/
-
2017 оны 4 сарын 19
Чөлөөт бөхийн олимпийн наадмын анхны мөнгө, ДАШТ-ий анхны хүрэл медальт, МУХБ, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбатын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн УАШТ болно. Тэмцээн энэ сарын 24-27-нд “Буянт-Ухаа” Спортын ордонд болно.
Тус тэмцээнийг Монголын чөлөөт бөхийн холбоо, “Хакүхо сан” хамтран зохион байгуулах аж. Энэ жил ДАШТ-ээс анхны медалийг хүртсэн 50 жилийн ой тохиож байгаа юм байна.
-
2017 оны 4 сарын 17
Тэртээ 1993 оны 04-р сарын 16-ны өдөр морин хуурын чуулга анхныхаа тоглолтыг ард түмэндээ хүргэж байсан түүхтэй. Түүнээс хойш Монголын төдийгүй дэлхийн урлагийн тайзнаа шинэ өнгө, хэв маяг, дуугаралтыг бий болгосон. Ц.Батчулуун багш бүх шавь нараараа уран бүтээлчдээ бүрдүүлж морин хуурын чуулгаа байгуулж байсан нь өдгөө дэлхий дахинаа Монголын нэрийн хуудас болсон чуулга болжээ.
Энэ жил Морин хуурын чуулгын 25 жилийн ой тохиож байна. Ойн нээлтийн тоглолтоо танхим дүүрэн үзэгчдийн халуун алга ташилтанд дунд “NOVEL MELODY” концертоор нээсэн юм. Тоглолтонд морин хуурын чуулгатай 25 жилийн турш хамт байсан гадаад дотоодын үнэнч үзэгчид, найз нөхөд, хамтрагч, дэмжигчид нь хүрэлцэн ирсэн байлаа.
Тоглолтыг нээж АЖ,ТХШ Н.Жанцанноров үг хэлж ирсэн зочдод сонирхолтой түүх ярьж байлаа. АЖ,ТХШ Н.Жанцанноров: 1992 он бол МУ-ын үндсэн хуулиа баталсан 01-р сарын 13-ныг та бүхэн санаж байгаа, тэр жил бол МУ-ын XX-р зууны түүхэнд хамгийн хүнд жилүүдийн нэг байсан. Тэр үед бид нар гартаа таван төгрөгтэй ч гэсэн авах бараагүй хомстсон картын бараанд шилжсэн жил байсан. Ийм жил манай морин хуурын чуулга 07-р сарын 09-нд байгуулагдаж байсан. МУ-ын анхны ерөнхийлөгч П.Очирбат гуай өөрийн дурсамжид бичсэн байдаг.
МУАЖ Г.Жамъян, МУГЖ н.Цэрэндорж, МУАЖ Ц.Батчулуун нар орж ирж морин хуурын чуулга байгуулах тухай санал надад тавилаа. Бараг өглөө босоод юу идэх билээ гэж бодож байгаа энэ цагт би морин хуурын чуулга байгуулъя гэж хэлэх үнэхээр хэцүү байсан ч гэсэн соёлын энэ том зүйлийн талаар бодож байгааг нь бодож би зүтгэе ээ гэж хэлсэн тэгээд хуучнаар сайд нарын зөвлөлийнхөнтэй гээ зөвлөж шийдвэр гаргуулсандаа би одоо их сэтгэл хангалуун байдаг гэж Очирбат гуай ярьж байсан. Тэр үгийг хэлж МУ-ын анхны ерөнхийлөгч П.Очирбат гуай энд ирсэн байна танд баяр хүргэе хэмээн ирсэн зочдын сэтгэлийн хөдөлгөж байсан юм.
Концерт хоёр хэсэгтэй бөгөөд эхний хэсэгт морин хуурын чуулгын морин хуурч, концертмейстр, СТА Н.Жигжиддорж орчин цагийн хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүдээс удирдан, үзэгчдийн хүртээл болголоо. Завсарлагаанаар улсын Филармонийн 2 давхарын танхимд морин хуурын чуулгын 25 жилийн ойд зориулсан зургийн үзэсгэлэн гарсан байсан ирсэн зочдын сонирхолыг татаж байв. Удалгүй концертын 2-р хэсэг эхэлж морин хуурын чуулгын ерөнхий удирдаач СТА Д.Түвшинсайхан удирдаж, мөн зочин уран бүтээлчээр жазз дуучин А.Оюундарь, төгөлдөр хуурч Э.Доржсүрэн нар оролцож өөрсийн уран бүтээлээс толилуулсанаар үзэгчдийн тасралтгүй халуун алга ташилтан дор концертыг төгсгөв.
Нэгэн үдшийг морин хуур хөгжмийн уянгалаг аялгуунд уяран сонордсон эрхэм үзэгчид сэтгэл хангалуун буцсан юм.
Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн уран тансаг бүтээлүүд дэлхийн ард түмнийг улам ихээр баясгах болтугай.
-
2017 оны 4 сарын 16
Холливуудын нэрт жүжигчин Бен Аффлек болон Женнифер Гарнер нар албан ёсоор салахаар болсон байна
-
2017 оны 4 сарын 16
Малайзын нийслэл Куала Лумпур хотноо Ази тивийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнээс Монгол
-
2017 оны 4 сарын 16
БНСУ-ын нийслэл Сөүл хотын ”Жанчүн арена” спортын ордонд холимог тулааны “Road FC” холбооны нэг сая ам.долларын
-
2017 оны 4 сарын 16
Дуучин Жанет Жексон амаржсанаасаа хойш анх удаа хүүгийнхээ зургийг Инстаграм
-
2017 оны 4 сарын 14
Энэ жил Монгол улсын морин хуурын чуулгын 25 жилийн ой тохиож байна. Тэртээ 1992 онд Цэндийн Батчулуун багшийн санаачилгаар засгийн газрын тогтоол гарган байгуулагдаж байсан тус чуулга өдгөө дэлхийд Монгол улсын нэрийн хуудас болоод даруй 25 жил өнгөрчээ. 1994 онд соёлын сайдын тушаалаар улсын Филармони гэдэг их айлын бүрэлдэхүүнд багтааж улсын Филармонийн морин хуурын чуулга болсон түүхтэй.
25 жилинхээ ойн хүрээнд Морин хуурын чуулгаас шинэ уран бүтээлүүд, концерт туурвиж байгаагийн нэг нь “NOVEL MELODY” концерт юм.
Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн мэргэжил, ур чадварыг харуулсан тус тоглолт жил бүр шинэ хөгжим, шинэ дуугаралт, шинэ өнгө аяс, агуулга гээд бүгд шинэлэг байдгаараа өвөрмөц тоглолтуудых нь нэг билээ.
“NOVEL MELODY” concert 100 хувь шинэ бүтээлүүд байх ба концертын урын санд Японы Ryuichi Sakamoto, Францын Claude Debussy, Manuel Ponce, Gabriel Faure, хөгжмийн зохиолч Т.Пүрэвсүхийн “Red rose”, “Soft” зэрэг бүтээлүүд багтана.
Тоглолтонд: Морин хуурын чуулга
удирдаач Д.Түвшинсайхан /СТА/
Н.Жигжиддорж урилгаар жазз дуучин А.Оюундарь оролцож Францын алдарт дуучин Edith Piaf-н дуунуудаас үзэгчдийн хүртээл болгоно.
Тоглолт 2017.04.16-нд улсын Филармонийн тайзнаа болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг:7011-8012, 8800-4849, 9919-6623 дугаараас тодруулна уу.
-
2017 оны 4 сарын 12
Монголын гимнастикийн холбооноос зохион байгуулдаг аэробик гимнастикийн өсвөр үеийн 13 дахь удаагийн УАШТ энэ сарын 16-нд болно. Тус тэмцээн 6-8, 9-11,12-14, 15-17 насны ангиллаар болох бөгөөд аэробик гимнастикийн спортоор хичээллэгч аймаг, орон нутаг, сум дүүргийн ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн сурагч, байгууллага, клуб, төвийн тамирчид оролцох боломжтой аж.
Тэмцээн олон улсын гимнастикийн холбооны 2017-2020 оны аэробик гимнастикийн дүрмийн дагуу зохион байгуулагдах бөгөөд оролцох баг тамирдын зорчих тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг бүрэн хангаж оролцохыг зохион байгуулагчдын зүгээс анхаарууллаа.
-
2017 оны 4 сарын 11
Нэгэн үе Монголын залуучуудыг доргиож байсан ”Сүнс”, ”Камертон”, ”Номин талст”, ”
-
2017 оны 4 сарын 11
Дэлхийн дуурийн ноён оргил болсон агуу хөгжмийн зохиолч Ж.Вердийн бүтээлээс ”Травиата” дуурь Монгол Улсын сонгодог урлагийн тайзнаас үзэгчдэд хүрээд 40 жил боллоо.
-
2017 оны 4 сарын 11
Оросын загвар өмсөгч Ирина Шейк, Америкийн жүжигчин, продюсер Брэдли Купер нар хүүхэдтэй боллоо хэмээн TMZ сайт мэдээллээ. Ирина Шейк хоёр долоо хоногийн өмнө амаржсан,
-
2017 оны 4 сарын 10
Монгол туургатны чансаа өндөр хүчит 16 бөхийн халз барилдаан “Аса” циркт энэ сарын 22-нд болно.
Барилдаанд Монгол Улсын талаас улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Т.Баасанхүү, өсөх идэр начин Э.Энхбат, улсын начин Л.Батзориг нар байгаа бол ӨМӨЗО-ны талаас арслан Батжаргал, гарьд Гэгээрэх, харцага Сэцэнбилэг, Алтаншагай, Дүүрэнжаргал, Сарансүх, залуу бөх Амарчанаа, Эрхэмсүлд нар хүч үзэх юм байна.
-
2017 оны 4 сарын 10
Туркийн Анталья хотод жүдо бөхийн ”Анталья-2017” гранпри тэмцээн энэ сарын 7-9-ний өдүүдэд болж өнгөрлөө. Тус тэмцээнд манай улсаас 11 жүдоч өрсөлдсөн юм.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Амартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 57 кг-д Ц.Хулан нар тус тус хүрэл медаль хүртсэн. Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 81 кг-д Н.Дагвасүрэн хүрэл медаль хүртсэн бол сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д Г.Алтанбагана алт, эмэгтэйчүүдийн +78кг-д Б.Мөнхтуяа хүрэл медаль тус тус хүртжээ.
Ийнхүү манай баг тамирчид ”Анталья-2017”-оос 1 алт, 5 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар нийт 36 орноос тавдугаар байр эзэллээ.
-
2017 оны 4 сарын 09
АНЭУ-д энэ сарын 7-12-нд болж буй буудлага спортын олон улсын тэмцээний 25 метрийн спорт гар бууны дасгалд ОУХМ Ц.Мөнхзул мөнгөн медаль хүртлээ.
-
2017 оны 4 сарын 09
Ардчилсан нам байгуулагдсаны 27 жилийн ойд зориулсан барилдаан чансаа өндөр боллоо. Харцага Ө.Бат-Орших түрүүлж,
-
2017 оны 4 сарын 09
”Дөрвөн уулын хишиг” барилдааны 2017 оны эхнийх болох ”Сонгинохайрханы хишиг” барилдаан өнөөдөр болно.
-
2017 оны 4 сарын 08
”Дөрвөн уулын хишиг” барилдаан болно
-
2017 оны 4 сарын 08
Тайландын нийслэл Бангкок хотод Тайландын эзэн хааны цомын аварга шалгаруулах сонирхогчдын боксын олон улсын тэмцээн эдгээр өдрүүдэд болж буй.
-
2017 оны 4 сарын 08
Ардчилсан намын 27 жилийн ойн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан өнөөдөр /04.08/ 14 цагт ”Монгол бөхийн өргөө”-нд болно.