Оросын Алс Дорнод нутагт Охотскийн тэнгист орших Тюлений арал дээр бусдаасаа өөр буюу улаан зүстэй төрснөөсөө болж, ижил сүрэгтээ гадуурхагдсан далайн хавны зургийг гэрэл зурагчин Анатолий Страков дарж, түмэнд түгээж, ганцаардмал далайн хавны тухай дэлхий дахин мэджээ.
2 сарын турш альбинос далайн хавны тухай сэдэв Оросын сошиал медиаг эзэлж, Зөвлөлтийн үеийн хүүхэлдэйн киноны баатартай төстэй учраас Нафаня нэрийг авсан бяцхан далайн хав 7900 км замыг туулж, Оросын тэргүүлэх аквариумд залрах болжээ. Аквариумд ирсэн даруйдаа өөрийг нь харахаар ирсэн шүтэн бишрэгчдийн хөлд дарагдсан Нафаня тун сайхан ааштай төдийгүй хоолны дуршил ч сайтай гэнэ. Анх бараг хараагүй гэгдэж байсан Нафаня зөвхөн нарны гэрэлд муу хардаг гэнэ. Харин одоо "олны танил, од" далайн хавыг Сочи хотоос Крымийн хойг дахь амьтны хүрээлэн рүү шилжүүлэх гэж байгаа гэнэ дээ.