-
2017 оны 5 сарын 19
Монголын Оскар буюу “Cinema Awards” ёслолын үйл ажиллагаа өнөөдөр ”Корпорейт Конвеншн Центр”-т болно. Уг наадамд 2016 онд үзэгчдийн хүртээл болсон 12 кино 14 номинацид өрсөлдөх юм байна.
-
2017 оны 5 сарын 19
Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид ОХУ-ын Екатеринбург хотноо “Их дуулга” тэмцээнд оролцоно. Тус тэмцээнд 36 орны эрэгтэй 180, эмэгтэй 130 нийт 310 тамирчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгчээ.
-
2017 оны 5 сарын 19
ОХУ-ын Хабаровск хотод ЗХУ-ын Баатар К.Коротоковын нэрэмжит сонирхогчдын боксын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн (тавдугаар сарын 16-21-нд) болж байна. Тус тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, дасгалжуулагч Э.Энхтайвангийн удирдлага дор манай улсаас эрэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Д.Мөнх-Эрдэнэ, 52 кг-д Г.Ариунболд, 75 кг-д Д.Давааням, эмэгтэйчүүдийн 51 кг-д “Инчён-2014” Азийн наадмын аварга М.Нандинцэцэг, ОУХМ Л.Алтанцэцэг, 60 кг-д У.Шинэцэцэг, 75 кг-д М.Мягмаржаргал, Э.Эрдэнэтуяа нар хүч үзсэнээс хоёр тамирчин маань хүрэл медалийн төлөө тулалдахаар шалгарлаа.
Тухайлбал, тус тэмцээний 49 кг-д Д.Мөнх-Эрдэнэ, 75 кг-д Д.Давааням нар өнөөдөр хүрэл медалийн төлөө хүч үзэх юм. Харин бусад нь тэмцээний эхний өдрөөс рингнээс буусан байна.
-
2017 оны 5 сарын 19
Олны танил хүмүүстэй адилхан болж зургаа авахуулаад “Яг түүн шиг” шоу үзээрэй
-
2017 оны 5 сарын 18
Бадминтоны Өсвөрийн улсын аварга 2017 тэмцээн Спортын төв ордны А зааланд амжилттай болж өндөрлөлөө. Сүүлийн жилүүдэд Бадминтоны спортоор хичээллэх хүүхэд, залуусын тоо эрчимтэй өсч байгаа нь энэ удаагийн тэмцээнээс харагдлаа. 11 дэх удаагийн өсвөрийн тэмцээнд 16 хот хөдөө, клуб нийлсэн 277 тамирчин 4 насны ангилалд ганцаарчилсан, хосын зэрэг 5 төрлөөр өрсөлдөн аваргуудаа тодрууллаа.
Нийт 60 гаруй тамирчид алт мөнгө хүрэл медалиар энгэрээ мялаасан бол багийн дүнгээр Архангай, Хэнтий, Дорнод аймгууд тэргүүлжээ. Имартын хувьд бүх насны ангилал, төрлүүдэд амжилттай оролцон тэргүүн байр эзлэсэн тамирчид болон багийн шагнал урамшууллыг олгон ивээн тэтгэж ажилласан байна.
Өсвөрийн УАШТ-2017 багийн дүнгээр:
6-р сарын 20-25-ны хооронд Улаанбаатар хотод Бадминтоны олон улсын тэмцээн болох бөгөөд энэ тэмцээнээр олон улсын тэмцээнд оролцох өсвөр насны тамирчдыг сонгон шалгаруулж байгаагаараа онцлогтой юм. Монголын Бадминтоны Холбооны ерөнхийлөгч Б.Баттүшиг Монголын Үндэсний Олимпын Хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд Токио 2020 зуны олимпын наадамд Монголын багийг ахлан оролцохоор болсон байна.
-
2017 оны 5 сарын 18
Тавдугаар сарын 10-14-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болсон насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Азийн бөхийн холбоо (AAWС)-ны чуулган болж, Казахстаны иргэн Даулет Турлыханов ерөнхийлөгчөөр сонгогдсоныг өмнө мэдээлсэн. Энэ үеэр 14 орны төлөөлөгч нэр дэвшсэнээс Даулет Турлыхановоос гадна хамгийн олон хүний санал авсан Японы Хироаки Цүкамото, Ираны Хамид Банитамин, БНСУ-ын Ли Кеннет, Тайландын Киттипош Сучантабутр, Энэтхэгийн Брижбушан Сингх, БНХАУ-ын Зан Вэ нарын долоон орны төлөөлөгчид Азийн бөхийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Шинэ гүйцэтгэх зөвлөлийнхөн хурлаа хийж, Казахстан улсын парламентийн гишүүн, спорт агентлагын дарга, спортын сайдаар ажиллаж явсан сонгомол бөхийн нэрт бөх Турлыхановыг ерөнхийлөгчөөр, дэд ерөнхийлөгчөөр Японы Хироаки Цүкамотог сонгов. Чуулганы үеэр олон асуудлыг хэлэлцсэн бөгөөд ирэх жил буюу 2018 онд 23 хүртэлх насны анхны Азийн АШТ-ийг манай улс зохион байгуулах хүсэлтээ буйгаа Монголын чөлөөт бөхийн холбоо AAWC-д илэрхийлжээ.
-
2017 оны 5 сарын 17
Азербайжаны нийслэл Бакуд Исламын шашинтай орнуудын спортын дөрөвдүгээр их наадам зохион байгуулагдаж байгаа юм. Дөрвөн жилд нэг удаа болдог тус наадмын чөлөөт бөхийн тэмцээнд Иран улс нэгдүгээр шигшээ баг илгээхээр болжээ. Ираны шигшээ багт 57 кг-ын жинд Реза Атри, 61 кг-д ДАШТ-ий мөнгө хүрэл медальт, Азийн гурван удаагийн аварга Масуд Эсмаэльпур, 65 кг-д 2016 оны Азийн аварга Мейсам Насири, 70 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга Мостафа Хоссейнхани, 74 кг-д Дэлхийн цомын гурван удаагийн аварга, Пейман Ярахмади, 86 кг-д “Рио-2016” олимпийн наадмын аварга Хассан Яздани, 97 кг-д Дэлхийн цомын хошой аварга Амир Мохаммади, 125 кг-д энэ жилийн Азийн аварга Ядоллах Мохеби гэсэн хүчирхэг баг Бакуд зодоглоно. Ахлах дасгалжуулагчаар М.Голд, дасгалжуулагчаар Али Акбар Додангех, Амир Тавакколи, Аббас Хажикенари нар ажиллах юм. Исламын шашинтай орнуудын спортын IV наадмын чөлөөт бөхийн тэмцээн тавдугаар сарын 19-22-нд Хейдар Алиевын нэрэмжит спортын ордонд болно.
-
2017 оны 5 сарын 16
Амьд хөгжмийн “Play time” наадам ирэх сард зохион байгуулагдахаар болжээ. Энэхүү наадам нь Монгол Улсад 1990-ээд оны сүүлчээр, 2000-аад оны эхээр шинээр дэлгэрч эхэлсэн амьд хөгжмийн шинэ дугаралт, түүний төлөөлөл болсон хамтлаг, дуучид, тэдгээрийн дуу хѳгжмийг олонд хүргэх тайз нь болсноороо онцлогтой юм.
2002 оноос хойш нийт 500 гаруй хамтлаг, дуучин давхардсан тоогоор тус наадамд оролцож уран бүтээлээ хүргэж байсны дотор гадны хамтлагууд ирж, оролцдог билээ. Тухайлбал АНУ, ИХ Британи, ОХУ, Япон, Ѳмнѳд Солонгос, Ѳвѳр Монголоос урилгаар ирж оролцон амьд хөгжим сонирхогч залууст ая дуугаа хүргэж байсан юм.
-
2017 оны 5 сарын 16
ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн хөнгөн жингийн шилдэг бөх Якутын Виктор Лебедев зодог тайлахаар боллоо. “Москва-2010”, “Стамбул-2011” ДАШТ-ий аварга, “Хернинг-2009”, “Лас Вегас-2015”-ын хүрэл медальт, 2010, 2011 оны Дэлхийн цомын аварга, “Баку-2015” Европын анхдугаар наадмын аварга, ЕАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гран”-гийн нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальт, ОХУ-ын гавьяат тамирчин өдгөө 29 настай Лебедев Якутын хотын захирагч Айсен Николаевын зөвлөхөөр томилогдож, тамирчны замналаа өндөрлүүлэхээр шийджээ. ”Рио-2016” олимпийн наадмаас хойш ганц ч удаа дэвжээн дээр гараагүй тэрбээр хөнгөн жингийн бөхчүүдээс ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон удаа буюу зургаан удаа (2009, 2010, 2011, 2014, 2015, 2016 онд аваргалсан) түрүүлсэн юм.
-
2017 оны 5 сарын 15
Сайхан хөгжим нь сэтгэлийн асар их таашаал эдлүүлэхээс гадна, сонсогчоо аргадаж, омогшуулж, тайтгаруулж, санаашруулж бас ухаажуулж байдаг хүмүүжлийн урлаг юм. Дэлхийн сонгодог урлагийн томоохон төлөөлөгч орнуудын нэг Герман улсын алдарт MINGUET QUARTET хамтлаг аялан тоглолтоо эхлүүлээд байна. Чавхдаст хөгжмийн дөрвөл тус хамтлаг 1988 онд байгуулагдаж дэлхийн олон тайзнаа уригдан тоглож байжээ. Хөгжимчид хамтлагаа Испанийн гүн ухаанч Пабло Мингетийн нэрээр нэрийдсэн бөгөөд 18-р зууны үед өөрийн зохиол бүтээлээрээ ард түмэнд урлагийн яруу сайхныг түгээн дэлгэрүүлэхийг хичээж байсан түүний үзэл санааг уран бүтээлдээ тусгадаг ажээ.
Тус хамтлаг аялан тоглолтоор явж байгаа бөгөөд Монгол улсын Филармони, Гёте институтын урилгаар 2017 оны 05-р сарын 19-нд 19.00 цагаас улсын Филармонийн тайзнаа тоглох гэж байна.
-
2017 оны 5 сарын 15
Монгол Улсын арслан цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.
-
2017 оны 5 сарын 15
Нар ээж, навчис дэлбээгээ дэлгэсэн энэ өдөр “Акуа фитнесс” Эх үрсийн баярын бэлгээ задаллаа.
-
2017 оны 5 сарын 12
Монгол улсын Филармони нийгмийн хариуцлагын хүрээнд 5-р сарын 10-ны өдөр Батсүмбэр дэх “Ахмад настны үндэсний төв”-ийн ах дүү, үр хүүхэд, асран халамжлагчгүй болсон настан буурлууддаа ая дууны цэнхэр хадагаа өргөн барьлаа. Тус өдөрлөгт улсын Филармонийн гоцлол дуучид ая дуугаа өргөхөөс гадна ардын болон уртын дууны тэмцээн уралдаан зохион байгуулж ахмад буурлуудтайгаа нэгэн өдрийг дуу хууртай, хөгжөөн тэмцээнтэй өнгөрөөлөө.
-
2017 оны 5 сарын 12
найман боксчин
-
2017 оны 5 сарын 12
Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг алтан медаль хүртлээ.
-
2017 оны 5 сарын 11
“Мандалын говиос ирлээ, би”, “Шөнийн талд адуу янцгаана”, “Тэмээний мөр”, “Тэмээний уралдаан”, “Аргалын уул”, “Самаркандын шөнө”, “Аав дайн хоёр”, “Монгол хүн уурган дээгүүр алхдаггүй”, “Талын шувуудын өндгөнд сүүдрээ бүү хүргээрэй”...
-
2017 оны 5 сарын 11
“Борн фильм” студийн удаахь уран бүтээл болох “Залуу нас” уран сайхны кино маргааш нээлтээ хийх гэж байна.
-
2017 оны 5 сарын 11
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ өнөөдөр Энэтхэгийн нийслэл Шинэ Дели эхэлнэ. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63, 75 кг-ын жингийн барилдаан өнөөдөр болох бөгөөд гавьяат тамирчин С.Батцэцэг, спортын мастер Г.Уртнасан нар өнөөдөр зодоглоно.
ААШТ-д манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Т.Тулга, 65 кг-д Б.Наранболд, 70 кг-д Д.Хатанбаатар, 74 кг-д Г.Төрболд, 86 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д Н.Золбоо, эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Нарангэрэл, 53 кг-д гавьяат тамирчин Д.Отгонцэцэг, 55 кг-д Э.Даваачимэг, 58 кг-д Э.Гантуяа, 60 кг-д Б.Шоовдор, 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг, 69 кг-д Ш.Түмэнцэцэг, 75 кг-д Г.Уртнасан нар зодоглоно.
Тамирчдыг үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, ОУХМ Б.Батзориг, Ө.Ууганбаяр нар ахалж байна.
-
2017 оны 5 сарын 11
Улсын Филармониос санаачлан хэрэгжүүлж буй БИД НЭГ ГЭР БҮЛ төслийн хүрээнд ”Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж буй ”Бид нэг гэр бүл” тоглолт 2017 оны 05 сарын 13-нд 19 цагаас Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглогдоно.
Тоглолтонд Улсын Филармонийн улсын Филармонийн гоцлол дуучин С.Баттулга /СТА/, Н.Наранбаатар /СТА/, П. Өнөржаргал /СТА/, Б. Дэлгэрбаяр /СТА/, Б.Мөнхбаатар /СТА/, Б. Номин-Эрдэнэ, Б.Солонго, Т. Отгонбаяр, С. Нямбаяр, “Баянмонгол” биг бэнд, удирдаач Б.Ганбат /МУУГЗ/, С.Саруул-Од /СТА/ болон Симфони найрал хөгжмийн “Академи” поп оркестр, Морин хуурын чуулгын “Ятгын Квартет”, “Чөлүгэн” морин хуурын дөрвөл зэрэг уран бүтээлчид оролцоно.
Мобикомын хэрэглэгчид тоглолтын тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авах нөхцөлийг бүрдүүлсэн ба 100 CANDY-ээр 5000 төгрөг хямдруулан авах боломжтой. Тасалбарыг Филармонийн касс, www.ticket.mn-ээр худалдаалж байна. Тоглолтын хамтран ажиллагчаар Гэр бүлийн радио 104,5 ажиллаж байгаа ба дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 88010854, 99196623-с лавлана уу.
Олон улсын Гэр бүлийн өдрийн баярын тоглолтонд хамт олноороо, найз нөхөд, гэр бүлээрээ хүрэлцэн ирэхийг урьж байна.
BID NEG GER BUL 2017 concert
-
2017 оны 5 сарын 09
бөх