“Америкийн шүтээн” дуу хөгжмийн шоунд оролцсон 19 настай залуу Бенжамин Глейз шүүгч, дуучин Кэти Перрид уруул дээрээ үнсүүлээд сэтгэл зүйн шоконд оржээ. Залуу үнсүүлэхийг огт хүсээгүй” гэж "Entertainment Weekly” бичсэн байна.
Шоуны дараа Глейз сонинд ярилцлага өгөхдөө үнсэлдэж үзээгүй байсан гэдгээ хэлж, 33 настай дуучин бүсгүйд үнсүүлээд эвгүй байсан гэж ярьжээ. Сэтгүүлчид үүнийг өлгөн авч, Кэти Перриг “бэлгийн хүчирхийлэл” үзүүлсэн хэрэгт буруутган бичиж эхэлсэн байна.
Харин дуучин бүсгүйг “хохирогч” өөрөө өмгөөлсөн юм. Энэ сарын 15-нд Глейз Instagram хуудсандаа зураг оруулж, “Миний яриаг сэтгүүлч буруу ойлгосон байна. Би үнсүүлсэндээ харамсахгүй байгаа. Кэти Перри надад дарамт, хүчирхийлэл үзүүлээгүй. Яагаад эвгүй байсан гэж хэлсэн бэ гэхээр тайзан дээр олны өмнө үнсэлдэх эвгүй байсан юм” гэж бичжээ.
“Америкийн шүтээн” шоуны үеэр Глейз шүүгч нарт үнсэлдэж үзээгүй гэдгээ хэлсэн бөгөөд Перри хацар дээр чинь үнсье гэж хэлж байгаад гэнэдүүлээд уруул дээр нь үнссэн явдал болжээ.