Улсын Филармони Монголын хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүдэээс дээжлэн 2018 оны 03-р сарын 23-нд 19:00 цагт өөрийн тайзнаа толилуулах гэж байна.
Хөгжмийн зохиолч Э. Чойдогийн “Монголын сайхан орон”, Ш. Өлзийбаярын “Морин хуурийн V концерт”, З. Хангалын “Эрдэнэсийн уулс” балетын чуулбар бүтээл, Д.Жигжидсүрэнгийн “Хөдөө талын үзэсгэлэн” зэрэг сор болсон бүтээлүүдийг үзэгч сонсогчдын хүртээл болгоход бэлэн болоод байна. Тус бүтээлүүд бүрэн эхээрээ анх одоо тоглогдож байгаа нь онцлог бөгөөд сонирхолтой юм.
Тоглолтонд: Симфони найрал хөгжимчид, удирдаач Д.Нямдаш/СТА/, Б.Батбаатар/СТА/ нар оролцоно. Тасалбарыг улсын Филармоний тасалбарын касс болон https://www.ticket.mn/event/414/ линкээр орж захиалаарай.
Тасалбарын үнэ 25,000₮ бөгөөд Юнителийн хэрэглэгчид 100GG оноогоор 5,000₮ хөнгөлүүлэн худалдан авах боломжтой байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 99196623 утаснаас лавлана уу.