-
2017 оны 5 сарын 30
Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээнд түрүүлснээр 38 дахь удаагаа эзэн хааны цомыг хүртсэн их аварга
-
2017 оны 5 сарын 30
A-Cappella хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөрийг үс халцардаг өвчин туссан гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарсан.
-
2017 оны 5 сарын 29
“Явуу-88” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдах “Оюуны жимс-2017” яруу найргийн наадмын хоёрдугаар шатанд тэнцсэн яруу найрагчдын нэрс тодорчээ.
Энэхүү наадамд Монгол орны өнцөг булан бүрээс 92 найрагч бүтээлээ ирүүлсэн байна. Үүнээс хоёрдугаар шатанд 35 яруу найрагч шалгарчээ.
Тухайлбал Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Дашдондов, Завхан аймгийн Шилүүстэй сумын яруу найрагч Х.Амарбаян, А.Бөхням, Их уул сумын яруу найрагч Ч.Бадамсамбуу, Г.Бавуусүрэн, МЗЭ-ийн шагналт Увс аймгийн яруу найрагч Г.Батжавхлан, Улаанбаатар хотоос яруу найрагч Э.Булган, Дорнод аймгаас яруу найрагч Т.Болор-Эрдэнэ, Б.Ононбаатар, МЗЭ-ийн гишүүн, Говь-Алтай аймгийн яруу найрагч Ж.Жамьяндагва, Улаанбаатар хотоос Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Мягмарсүрэн, Архангшай аймгаас Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Н.Минжинсайхан гэх мэт.
Тэд үлдсэн хоёр, гуравдугаар шатанд бүтээлээ өөрсдөө уншиж өрсөлдөх юм.
“Оюуны жимс-2017” яруу найргийн наадам Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт ирэх зургадугаар сарын 3-нд болно.
-
2017 оны 5 сарын 29
Mэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээн Нацу башё өндөрлөлөө. Нацу башёд мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх аварга Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 38 дахь түрүүгээ хүртэж өөрийнхөө хувийн болоод түүхэн рекордыг дахин шинэчилж тогтоолоо. Тэрбээр нэг ч уналгүйгээр 13 дахь удаагаа түрүүлж буй нь энэ юм.
Нацү башёд Монгол бөхчүүдийн үзүүлсэн амжилт
Ёкозүна Какүрюү М.Ананд – 1 даваа, 4 унаа, 10 өдөр өнжсөн
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж – 11 даваа 4 унаа
Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ – 12 даваа 3 унаа
Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил – 10 даваа 5 унаа
Maэгашира 2 Чиёошома Г.Мөнхсайхан -5 даваа 10 унаа, Такайноива А.Баасандорж – 5 даваа 6 унаа 4 өдөр өнжсөн, Ичиножо А.Ичинноров – 8 даваа 7 унаа, Араваши Э. Дөлгөөн – 7 даваа 8 унатай башёг дуугалаа.
Мөн Жюүрёо зиндаанд барилдсан гурван бөх бүгд качикоши хийсэн байна.
-
2017 оны 5 сарын 29
Монголын чөлөөт бөхийн эрэгтэй таван тамирчин ОХУ-ын Саха улсад хамтарсан бэлтгэл хийж байгаа. Тэгвэл тавдугаар сарын 26-27-нд “Триумф” ордонд Монгол, Якут, Казахстаны бөхчүүдийн дунд нөхөрсөг тэмцээн 61, 65, 70, 74, 86 гэсэн таван жингийн ангилалд зохион байгуулагдсан юм. Ирэх сард Ингушийн Назрань хотод болох ОХУ-ын АШТ-д бэлтгэгдэж буй Якутын ихэнх шилдэг бөхчүүд энэхүү тэмцээнд зодоглож, бэлтгэл ямархуу түвшинд буйгаа шалгасан гэхэд болно.
Энэ сарын эхээр Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болсон Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн, “Арслан” клубийн тамирчин ОУХМ Занданбудын Занабазар алтан медаль хүртэв. Тэрбээр Якутын Николай Иванов, Дмитрий Аксенов нарыг ялж, түрүүлжээ. Түүнчлэн 74 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран мөнгө, 65 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Энхсайханы Ням-Очир хүрэл медаль хүртсэн юм. Харин ”Арслан” клубийн тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга, ”Харгант цамхаг” клубийн тамирчин, спортын мастер Норовсүрэнгийн Амарсайхан нар хараахан медаль хүртэж чадсангүй. Тэмцээний медальтнуудыг 10, долоо, таван мянган рублиар байлжээ.
-
2017 оны 5 сарын 29
Г.Мэнд-Амар шагналын таван сая төгрөгөө хүмүүнлэгийн үйлсэд зориулахаа амлажээ. Тэрбээр ”Нэг сая төгрөгөөр нь эх үрсийн баярыг тохиолдуулан Нялхсын сувилалд памперс авч бэлэглэнэ, мөн нэг сая төгрөгөөрөө Ахмадын сувиллын өндөр настнуудад баярын бэлэг болгон сүү, чихэр авч очно. Мөн нэг сая төгрөгийг хүмүүнлэгийн үйлст зарцуулна. Чухам юунд зарцуулахаа цахим хуудсаараа дамжуулан дуулгана” гэв.
-
2017 оны 5 сарын 27
“Vision-2014” хөтөлбөрийн хүрээнд 2014 оны Азийн наадмыг зохион байгуулсан БНСУ-ын Инчёон хотын дарга Юү Жон Буг манай улсад хүрэлцэн иржээ. МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар өнөөдөр ноён Юү Жон Буг хүлээн авч уулзаж, санал бодлоо солилцов. Энэ үеэр “Vision-2014” хөтөлбөрт Монголын тамирчин, дасгалжуулагчдыг хамруулах талаарх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Сонирхуулахад, “Vision-2014” хөтөлбөр нь Азийн орнуудын спортыг ижил түвшинд хөгжүүлэх зорилготой бөгөөд Инчёон хотоос хамтарсан бэлтгэл хийх, тэмцээн уралдаанд оролцох, тоног төхөөрөмжийн бүх зардлыг даадаг юм. Өмнөх жилүүдэд Монголын байт харваа, хүндийн өргөлт, дугуйн шигшээ багийн тамирчид тус хөтөлбөрт хамрагдаж амжилтаа ахиулж байсан. Тэгвэл энэ жил спортын мастер Б.Нямбаяр, Ө.Батзул, М.Лхагвагэрэл, Б.Отгонбаяр тэргүүтэй чөлөөт бөхийн зургаан тамирчин, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзоригийн хамт энэхүү хөтөлбөрт хамрагдахаар болсон юм. Манай тамирчид ирэх намар Инчёон хотыг зорино.
-
2017 оны 5 сарын 26
Энэ сарын 26-наас 28-ны өдрүүдэд Хонгконгт жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
-
2017 оны 5 сарын 26
Монголын үндэсний бөхийн Ээлжит бус Их Эе 2017.05.28-нд Улаанбаатар хотноо гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу хуралдана гэж Монголын үндэсний бөхийн ээлжит бус Их эеийг зохион байгуулах Ажлын хэсэг мэдэгдлээ.
-
2017 оны 5 сарын 26
Испанийн хөлбөмбөгийн “Реал Мадрид” баг болон Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналду татвараас зайлсхийсэн
-
2017 оны 5 сарын 25
Асашёорү Д.Дагвадорж аварга сошиал ертөнцөд тун идэвхтэй нэгэн. Гэвч тэрбээр өнөөдөр гэнэтхэн “мундаг бичээч” болж, 1
-
2017 оны 5 сарын 25
Литви улсад пауэрлифтингийн хэрэглэлтэй төрлийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастер ангиллын ДАШТ энэ сарын 22-нд эхэлсэн. Тус тэмцээнд манай улсаас Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны найман тамирчин өрсөлдөж байна. Өчигдөр тэмцээний мастер-1 ангиллын +120 кг-ын жинд П.Болдбаатар 305 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртлээ.
Энэ амжилт тус тэмцээнээс хүртсэн Монголын багийн анхны медаль юм. Түүнээс гадна энэ тэмцээнд өсвөр үеийнхний 66 кг-ын жинд С.Сүхбат, насанд хүрэгчдийн 74 кг-д Б.Баярбаатар, 83 кг-д Б.Гансүх, 93 кг-д М.Галсайхан, 105 кг-д Д.Түмэнжаргал, -120 кг-д Б.Чимэдцэрэн, Б.Алтангэрэл нар оролцож байгаа бол мастер-1 ангилалд П.Болдбаатар хүч үзэж байна.
Тэмцээн энэ сарын 27-нд өндөрлөнө.
-
2017 оны 5 сарын 25
хүрэл медалийн төлөө
-
2017 оны 5 сарын 25
Испанийн дээд шүүхДэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Мессид оногдуулсан ялыг хэвээр үлдээжээ.
-
2017 оны 5 сарын 24
МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайханы “Ундраагийн Баярсайхан” цомог уншигч, сонсогчдын сонорт хүрэхэд бэлэн боллоо. Уг цомогт орсон дууг Монгол Улсын гавьяат жүжигчин “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар, Х.Болормаа, “Харанга” хамтлагийн ахлагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат, поп дива С.Наран, дуучин Н.Баасандорж, Д.Намсрайноров, Э.Төрмандах нар дуулж, өөрийн болгожээ.
-
2017 оны 5 сарын 24
АЗИЙН ЗҮҮН БҮСИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
-
2017 оны 5 сарын 23
Өмнөд Солонгосын кино од Рэйн, Ким Та Хэ нар удахгүй анхны хүүхдийнхээ зулайг үнэрлэх гэж байна. Энэ мэдээллийг Ким Та Хэгийн гэрээт агентлаг болох Ruach Entertainment нотолжээ.
-
2017 оны 5 сарын 22
”Яг түүн шиг” шоу -г ”Боловсрол суваг” телевиз албан ёсны эрхтэйгээр хоёр дахь жилдээ үзэгчдийн хүртээл болгоод байгаа билээ.
-
2017 оны 5 сарын 22
”Екатринбург-2017” олон улсын жүдо бөхийн холбооны ”Их дуулга” ангилалын тэмцээн үргэлжилж байна.
-
2017 оны 5 сарын 21
Кэмбрижийн хатан Кэтрин Миддлтоны дүү 33 настай Пиппа Миддлтон 41 настай саятан Жэймс Мэттьюзтэй өчигдөр хуримаа хийжээ.