Эмэгтэйчүүдийн гутал гэдэг эрчүүдийн ухаан хүрэхгүй эд. Яаж энэ өндөр өсгийт дээр явж, тэр байтугай гүйж чадаж байна вэ гэж бид гайхдаг. Үнэхээр хэцүү байдаг нь ч ойлгомжтой. Тэгвэл гутал зохион бүтээгчид бүсгүйчүүдийг улам “тарчлаан зовоохоор” шийджээ. Японы “Walpurgis” брэндээс гаргасан туурайг харсан хүмүүсийн нүд орой дээрээ гарсан гэнэм.
Харахад шагайгаа мулталж, хөлөө булгалах нь гарцаагүй мэт. Гэвч үзэсгэлэнт гөрөөс мэт харагдах гэж байгаа бүсгүйд юуны ялгаа. Walpurgis-ийн туурайг өмссөн бүсгүйчүүд бусад эмэгтэйчүүдэд “Та нар үнээ, бид гөрөөс” гэж харуулах зорилготой аж.
Энэ шинэ бүтээлийг харахад өсгийгүй нь шууд харагдана. Өөрөөр хэлбэл хүний өсгийнд тулах тулгуур байхгүй. Явах нь битгий хэл зогсож сурахад ч хэцүү.
Туурай 410 долларын үнэтэй. Энэ оны эхээр худалдаанд гарч, хар цагаан туузтай нь хэдийнэ зарагдаж дууссан байна.