Өнгөрсөн мягмар гаригт дэлхийн хойд зүгт орших Кени улсын Cудан гэх нэртэй, 45 настай хамгийн сүүлчийн эр хирс үхлээ гэж CNN мэдээлж байна. Одоо хоёр эм хирс үлдсэн бөгөөд тэдгээр нь Суданы үр төл аж.
Сүүлийн жилүүдэд энд хууль бус ан агнуур ихэссэн нь хирсний тоо толгой эрс буурахад нөлөөлсөн. Хүмүүс хууль бус ан агнуурыг үргэлжлүүлэн хийсээр байвал удахгүй хар хирс устаж үгүй болох аюул заналхийлж байна.
Судан хирс Кенийн Ол Пежета байгаль хамгааллын төвд амьдардаг байсан. Эндэхийн ажилчид заанууд болон хирснүүдийг сахиж хамгаалдаг аж.
Хятад болон Вьетнам улсад олон жилийн турш хирсний эврийг эмэнд ашиглаж ирсэн уламжлал бий. Ол Пежета байгаль хамгаалал зэрэг төвүүд амьтдыг тууштай хамгаалж ирсэн ч хууль бус ан агнуур тэдний хяналтаас гараад байна.
Цаашлаад Кенийн Засгийн газар авилгатай холбоотой асуудлаараа дэлхийн бусад орноос дээгүүр жагсдаг. Эрдэмтэн, судлаачид, байгаль хамгааллынхан гадаадын баян чинээлэг анчдыг энд ан агнуур хийлгэхгүй байх нь асуудлыг шийдэх дорвитой гарц гэж үзсэн.