Гоо сайхан гэдэг субъектив ойлголт. Хэн нэг нь Моника Белуччиг өв тэгш бүсгүй хэмээн үздэг бол нэг хэсэг нь Ирина Шейкийг нэрлэнэ. Гэхдээ тэдний хувьд нийтлэг нэгэн зүйл байдаг нь ямар ч хүний харцыг булаадаг увдис тэдэнд бий. Энд гарах өвөрмөц бүсгүйчүүдийн дэргэдүүр өнгөрсөн ямар ч хүн эргэн эргэн хардаг.
Анок Яй
Нэгэн хөгжмийн наадам дээр санамсаргүй авсан гэрэл зураг 19 настай Анокыг алдрын тавцанд гаргасан. Хэт хар гэмээр царайтай түүнийг Next Models агентлаг эгнээндээ элсүүлсэн. Одоо тэр хэдэн зуун мянган фэнтэй, том гэрээтэй топ модель болжээ.
Нуанея Лебаджоя
Инстаграмын од энэ бүсгүй 800 мянган дагагчтай.
Катажина Южецка
Галт тэргэнд явж байсан Катажинаг загварын агентлагийн нэгэн скаут санамсаргүй олж харсан юм. Өвөрмөц төрхтэй, ирээдүйн супер модель гэдгийг нь тэр ч сайн ойлгосон. Prada, Calvin Klein, Christian Dior ч польш бүсгүйтэй хамтран ажилласандаа огт харамсаагүй билээ.
Юния Пахомова
Үлгэрийн төрхтэй орос охин Gucci, Alexander Wang, Balenciaga болон бусад брэндүүдийг байлдан дагуулсан. Түүнийг загварын ертөнцөд тохирохгүй царайтай гэж шүүмжлэгчдэд Юния үйл ажлаараа хариу барьсан.
Ксения Реин
Ксения хөрөг зурдаг авьяаслаг уран зураач хүн. Гэхдээ фэнүүд нь түүний бүтээлээс гадна гоо үзэсгэлэнг нь бишрэн шүтдэг.
Мария Оз
Хүүхэлдэйн богино хэмжээний киноны найруулагч Мария Оз инстаграмын ачаар од болсон. Түүний өвөрмөц төрх одоогийн байдлаар 100 мянган дагагчтай болоод байгаа юм. Зарим хүн түүнийг фотошопоор нүдээ том болгодог гэдэг ч тэр тоодоггүй. Энэ сайхан нүдээ тэр ааваасаа өвлөн авсан гэнэ.
Уиллоу Хэнд
Хүүхэлдэй мэт төрхтэй, 18 настай энэ модель Prada, Valentino, Chanel, Dolce & Gabbana, Alexander McQueen зэрэг томчуудтай хамтран ажилласан. Түүнийг Disney-гийн гүнжтэй харьцуулах хүн олон.
Марьян Йонкман
Голландын хамгийн алдартай модель, Saint Laurent-ийн нүүр царай, хөдөлмөрч бүсгүй. Энэ бүхэн Марьян Йонкман.
Меган Коллисон
“Өөрийнхөөрөө байх дуртай” гэж ярих Меган өөрийн өвөрмөц төрхөндөө тун хайртай. Удалгүй Dolce & Gabbana, Marc Jacobs, Prada, Valentino, Givenchy, Louis Vuitton ч мөн адил хайртай болсон.
Цунана
Лондонгийн загварын долоо хоногт олныг шуугиулсан Түвдийн модель. Цунанаг гялалзсан ирээдүй хүлээж байгааг хэн ч зөвшөөрнө.
Елия София
Харь гаригийн мэт үзэсгэлэнтэй Елия София хэн болгоны анхаарлыг шууд татдаг. Vogue сэтгүүл түүнийг 2018 оны гол нээлт гэж нэрлээд байгаа.
Сэтгэгдэл (2)