Францын Ерөнхийлөгч асан Николь Саркози Цагдаагийн газарт баригдаж, торны цаана суугаад байна. Түүнийг авлига, хээл хахуулийн хэрэгт буруутгаж, 2007 онд сонгуульд оролцохдоо Ливийн удирдагч Каддафигаас санхүүгийн тусламж авсан гэж хуулийн байгууллагаас үзсэн. Гэхдээ Саркози торны цаана орсон анхны Төрийн тэргүүн биш.
Гватемал
Энэ оны хоёрдугаар сард Гватемалын Ерөнхийлөгч асан Альваро Колом болон Санхүүгийн сайд асан Хуан Альберто Фуэнтес нар авлигын хэргээр баривчлагдсан. 66 настай Альваро Колом 2008-2012 онд улс орноо удирдсан бөгөөд нийтийн тээврийг хөгжүүлэх төслийн хүрээнд автобус худалдан авах тендерээс мөнгө идсэн нь тогтоогдсон.
Мальдив
Мөн л өнгөрсөн сард Ерөнхийлөгч асан Момуна Гаюма баривчлагдсан. 2008 он хүртэл 30 жил улс орноо захирсан түүнийг Онц байдал зарласны дараа шоронд хорьсон юм.
Өмнөд Солонгос
Өнгөрсөн оны хавар Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хэ эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, улсын нууц задалсан хэргээр баривчлагдаад одоо болтол шоронд сууж байна. Түүнд 30 жилийн ял төлөвлөсөн байгаа.
Замби
2013 онд Замбид Ерөнхийлөгч асан Рупиа Бандуг Нигерийн нефтийн компани “Nigerian National Petroleum”-тэй гэрээ байгуулахдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр баривчилсан. Нэг жилийн дараа тэр суллагдсан юм.
Пакистан
Пакистаны Цагдаагийн газраас Ерөнхийлөгч асан, генерал Первез Мушаррафийг 2013 онд хорьсон. 2008 оноос хойш гадаадад амьдарсан түүнийг 2013 оны сонгуульд оролцохоор ирэхэд нь баривчилсан. Первезийг хоёр хүн амины хэрэг, Онцгой байдал зарлаж, шүүгч нарыг баривчилсан хэрэгт буруутгасан. 2016 онд цагаадаад тэр АНЭУ-д эмчлүүлэхээр одсон.
Монгол
Манайд 2012 онд Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг баривчилсан, ямар явдал болсныг бид сайн мэдэж байгаа билээ.
Либери
2006 онд Ерөнхийлөгч асан Чарльз Тейлор баривчлагдаж, 2012 онд шүүхээс 50 жилийн хорих ял авсан. Түүнийг алмазын орд газрын төлөө алан хядагчидтай холбоо тогтоож, олон мянган хүнийг амь насаа алдахад хүргэсэн гэж үзсэн юм.
Израиль
Израилийн найм дахь Ерөнхийлөгч Моше Кацав хүчингийн хэргээр шоронд орсон хэрэгтэн. Штабын ажилтнаа 1998 онд хүчиндсэн хэргээс гадна 2000-2007 онд хоёр эмэгтэй ажилчиндаа бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр 7 жилийн ял авсан. 2016 онд өршөөлөөр суллагдсан ч Шүүхээс түүнийг эмэгтэйчүүдтэй хамт ажиллах, Израиль улсын хилийг давахыг хориглосон.
Сэтгэгдэл (1)