-
2017 оны 6 сарын 22
Маргааш “Үлэмжийн чанар” дууг бүх нийтээрээ дуулна гэв
-
2017 оны 6 сарын 21
“Багахангайн цом” яруу найргийн наадам энэ сарын 29-нд болно.
“Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Номоо солилцъё” өдөрлөгөөр дээрх наадмыг зохион байгуулсан нь дээрх дүүргийн хүүхэд багачууд, иргэдэд яруу найргийн үгийн увидас, тансаг хэллэг, туурвилыг хүргэхэд гол зорилго оршиж байна.
Наадамд оролцох найрагчид чөлөөт сэдэвтэй хоёр шүлгээр эхний даваанд өрсөлдөх ба үүнээс шалгарсан 25 найрагчийг хоёрын даваанд оролцуулах аж.
Наадам нэгээс дөрвөн байр эзлүүлэх ба цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна. Бүтээлийг МЗЭ-ийн байранд хүлээн авч байгаа гэнэ.
Сонирхуулахад тус наадамд “Болор цом”-ын эзэд урилгаар оролцох бөгөөд Багахангай дүүргийн номын санд найрагчид өөрсдийн номоо хандивлах боломжтой аж.
-
2017 оны 6 сарын 21
мрирахрахрхарахрахрхар
-
2017 оны 6 сарын 21
“Улаанбаатар цом” боксын ОУТ-д 10 орны боксчид хүч үзнэ
Сонирхогчдын боксын ”Улаанбаатар цом” олон улсын тэмцээн Улаанбаатар хотноо зургадугаар сарын 21-25-нд Хандгайт дахь ”Их тамир” спорт цогцолборт болно
МБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан хэлэхдээ” Улаанбаатар хотноо 1969 оноос эхлэн 2000 он хүртэл 26 удаа зохион байгуулж ирсэн боксын олон улсын уламжлалт тэмцээнийг МБХ-ноос дахин сэргээж 2016 онд “Улаанбаатар цом” нэртэйгээр 27 дахь удаагаа амжилттай зохион байгуулсан. Тус тэмцээнд гадаадын 5 орноос тамирчид ирсэн бол энэ жилийн тэмцээнд 9 орны боксчид манай нийслэлд ирээд байна.
Тэмцээний тов Европын аварга шалгаруулах тэмцээнтэй давхцсан учраас энэ тивээс ганц ОХУ-аас тамирчид ирлээ. Улаанбаатарын олон улсын тэмцээнд /Интернациональ/ өмнө Куба, Румын, Польш, БНАСАУ, хуучин ЗХУ-ын шилдэг боксчид ирж тоглож байсныг тухайн үеийнхэн сайн мэднэ. Олон улсын сонирхогчдын боксын холбоотой зөвшилцөж “Улаанбаатар цом” тэмцээнийг олон улсын А зэрэглэлийн тэмцээн болгохын төлөө бид ажиллаж байгаа. Жил ирэх тусам энэ тэмцээний чансаа, нэр хүнд өсч байна. Энэ удаагийн тэмцээний хоол болон байрны зардлыг зохион байгуулагч тал дааж байгаа. Манай тэмцээнд Засгийн газрын шийдвэрээр төсвөөс 80 сая төгрөг гаргаж өгсөн. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МИАТ компани, Капитрон банк зэрэг олон байгууллагаас ивээн тэтгэж байгаад МБХ нийт тамирчид, баг хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье. Бид “Улаанбаатар цом” ОУТ-ийг “Токио-2020” зуны олимпийн наадмын эрх авах сонгон шалгаруулах тэмцээн болгох зорилт тавиад ажиллаж байгаа” хэмээн онцлов.
”Улаанбаатар цом” боксын 28 дахь удаагийн олон улсын тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан, БНАСАУ тэргүүтэй 10 орны нийт 121 боксчин аваргын төлөө өрсөлдөнө. Харин манай улсаас Зохион байгуулагч орны хувьд давуу эрхийн дагуу жин тус бүрт дөрөв, нийт 40 тамирчин оролцоно. Хандгайт дахь ”Их тамир” спорт цогцолборт эрэгтэй 7, эмэгтэй 3 жинд шилдгүүдийн тулаан өрнөх юм.
Энэхүү тэмцээнд манай шилдэг боксчдоос олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Б.Түвшинбат, Рио 2016 наадмын тавдугаар байрын шагналт, ОУХМ Э.Цэндбаатар нараас бусад нь хүч, ур чадвараа сорино.
Энэ тэмцээн ирэх наймдугаар сард Германд болох ДАШТ-ий өмнөх чухал сорил болохыг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. “Улаанбаатар цом” тэмцээнийг “Эх орон” ТВ шууд дамжуулан үзүүлнэ. Мөн Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллаж тэмцээний талаар гадаад, дотоодод мэдээлнэ.
Дашрамд дуулгахад, Тэмцээн болох өдрүүдэд 12,13,14 цагаас Спортын төв ордны өмнөх талбайгаас Хандгайт ”Их Тамир” спорт цогцолбор хүртэл автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ.
-
2017 оны 6 сарын 20
“Монголын сайхан орон” киноны аяыг ХБНГУ-ын талаас хүлээлгэн өглөө. ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Штефан Дуппел өнөөдөр
-
2017 оны 6 сарын 20
Энэ 7 хоногт тоглогдох Морин хуурын чуулгын Монголын хөгжмийн зохиолчдын дан хөгжмийн бүтээлүүдээс бүрдсэн “Монгол хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” концерт болоход 2 хоног үлдлээ.
Тоглолтын удирдаачаар Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, удирдаач Н.Жигжиддорж /СТА/ нар ажиллаж Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээр оролцох юм. Тоглолтын хөтөлбөрт ТШ, АЖ, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, УГЗ, ТШ, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц. Нацагдорж, Улсын Филармонийн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч, СТА Д.Түвшинсайхан нарын дан хөгжимд зориулан бүтээн туурвисан “Оюу эрдэнийн говь” чуулбар, “Дурсамж”, “Гоё хээр”, “Дорны уудам тал” чуулбар, “Зүрхний хилэн”, “Уран сэтгэмж” зэрэг бүтээлүүд тоглогдоно.
Тоглолтын тасалбарыг Филармонийн касс, https://www.ticket.mn/event/date/686/ сайтаас болон 1900-1617 үнэгүй хүргэнэ. Үзэгч, сонсогчид та бүхэн Монголын хөгжмийн зохиолчдын шинэ бүтээлүүдээс сонордохыг хүсвэл Улсын Филармонийн концертын танхимыг зорихыг хүсье. Мобикомын хэрэглэгчид тоглолтын тасалбарыг 100 Candy оноогоор 5000₮ хөнгөлүүлэн худалдан авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 99196623, 88004849-с лавлана уу. Тасалбар цөөхөн үлдсэн тул та яараарай.
-
2017 оны 6 сарын 20
Хөх хотын Гранпри тэмцээн энэ сарын сүүлээр буюу 6-р сарын 30-наас 7-р сарын 2-ны хооронд зохиогдоно.
Тус тэмцээнд Манай улсаас 27 тамирчин Хөх хотыг зорихоор болжээ. Тодруулбал,
Эрэгтэй:
- 60 Д.Амартүвшин
- 60 Г.Болдбаатар
- 66 Д.Алтансүх
- 66 Ё.Басхүү
- 73 С.Баяртүвшин
- 73 Ц.Цогтбаатар
- 81 Н.Дагвасүрэн
- 81 Б.Гаажадамба
- 90 Г.Алтанбагана
- 90 Э.Мөнхжаргал
- 100 Л.Отгонбаатар
- 100 Б.Жанчивдорж
+100 Ө.Дүүрэнбаяр
+100 Б.Тэмүүлэн
Эмэгтэй:
- 48 Б.Хорлоо
- 48 Э.Гэрэлмаа
- 52 Ч.Аззаяа
- 52 А.Цолмон
- 57 Д.Сумъяа
- 57 Л.Энхрийлэн
- 63 Б.Мөнгөнчимэг
- 63 Ц.Цэрэннадмид
- 70 Б.Хулан
- 70 М.Даваасүрэн
- 78 О.Жавзмаа
+ 78 Б.Мөнхтуяа
+ 78 Э.Гандиймаа
-
2017 оны 6 сарын 19
Хандгайт дахь “Их тамир” спорт цогцолборт ирэх лхагва гаригт сонирхогчдын боксын ”Улаанбаатар цом” олон улсын тэмцээн эхэлнэ. Монголын боксын холбоо тэмцээний талаар мэдээлэл хийлээ.
-
2017 оны 6 сарын 19
Чөлөөт бөхийн залуучуудын Азийн АШТ зургадугаар сарын 15-18-нд Тайваний Тайжун хотод болж, өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн 20, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, БНСУ, Япон, Узбекистан, Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Энэтхэг, Саудын Араб, Сири, Сингапур, Тайвань, Тайланд, Мьянмар, Вьетнам гэсэн 18 орны 168 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жинд өрсөлдөв.
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар (Женко), спортын мастер Ёндонпүрэвийн Батдархан (Хасу-Мегастарс), Батсайханы Идэрсайхан (Орхон, Ирээдүйн одод) нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцсоноос хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл, нийт зургаан медальтай нутагтаа ирэхээр боллоо. Эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Дархан-Уул аймгийн “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Нармандахын Насанбуян, эмэгтэйчүүдийн 72 кг-д “Арслан” клубийн тамирчин Бямбадоржийн Цэцэгбаяр нар алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэд залуучуудын Азийн аваргад түрүүлсэн Монголын 12, 13 тамирчин болсон юм. Эрэгтэйчүүдийн 120 кг-д үндэсний шигшээ баг, “Аварга” сургуулийн тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл мөнгө, 55 кг-д БТСДуС-ийн тамирчин Батсайханы Ариунболд, 84 кг-д Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Мөнхбаатарын Цогтгэрэл, эмэгтэйчүүдийн 48 кг-д үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин Буяндалайн Чимгээ хүрэл медаль хүртэв. Түүнчлэн манай дөрвөн бөх хүрэл медалийн төлөө барилдаж ялагдсан. Тайжуны дэвжээнд манайхан хэрхэн барилдсаныг хүргэе.
Эрэгтэйчүүдийн 50 кг: Өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Нармандахын Насанбуян Азийн аварга боллоо. Тэрбээр хагас шигшээд Узбекистаны Рустамбек Жураевыг 6:2-оор, алтан медалийн төлөөх барилдаанд 2013 оны өсвөр үеийн дэлхийн аварга Казахстаны Дархан Калкеновыг 17:13-гаар ялснаар Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. Хамгийн сүүлд эрэгтэй бөхчүүдээс 2007 онд ОУХМ Дамдинбазарын Цогтбаатар энэ жинд тивийн аварга болж байв. Тэгвэл 10 жил тасраад байсан алтан медалийг Дарханы унаган хүү Н.Насанбуян эх орондоо авчирлаа.
55 кг: Өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, өсвөр үе, залуучуудын улсын аварга БТСДуС-ын тамирчин Б.Ариунболд хүрэл медалийн эзэн болсон. Тэрбээр тэгшитгэлд Киргизстаны Бекболот Мирзаназар Уулутай тун хүнд барилдаан хийж, 5:5-аар ялсан ч 1/4 шигшээ барилдаанд Казахстаны Мухамбет Куатбект оноогоор цэвэр ялагдсан. Казах эр финалд шалгарснаар манай бөхөд дагах барилдаан гарсан. Дагах барилдаанд Саудын Арабын Рамил Исмаэлийг оноогоор цэвэр, хүрэл медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Зон Ванхаог 5:0-ээр яллаа. Ингэснээр тэрбээр өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий хос хүрэл медальтан болж байна.
60 кг: Энэ жилийн залуучуудын УАШТ-ий мөнгөн медальт “Аварга” сургуулийн тамирчин Э.Үнэт-Эрдэнэ тэгшитгэлд Ираны Али Акбар Эмамичогайд оноогоор цэвэр ялагдсан ч өрсөлдөгч нь алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Ингээд дагах барилдаанд Киргизстаны Эдид Кадербик Уулуд 2:6-гаар ялагдснаар тэмцээнээ өндөрлүүллээ.
66 кг: 2017 оны Роман Дмитриевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий мөнгө, залуучуудын УАШТ-ий хүрэл медальт “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э.Тэмүүлэн тэгшитгэлд Мьянмарын Лар Таун Лианыг 10:0-ээр, 1/4 шигшээд эзэн орны Юү Чен Лог 12:2-оор тус бүр оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд Ираны Амирхоссейн Али Хоссейнид 6:13-гаар ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Каран Каранд 3:13-гаар ялагдснаар тавдугаар байрт оров.
74 кг: Эрэгтэй бөхчүүдээс хамгийн их найдвар тавьж байсан, өсвөр үеийн ДАШТ болон Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Арслан” клубийн тамирчин З.Сумъяабазар 1/4 шигшээд Рюүки Йошидад 3:4-өөр ялагдсан. Түүнийг ялсан Японы бөх хагас шигшээд Ираны Мохаммад Алиашгар Моттагиниад 0:5-аар ялагдснаар З.Сумъяабазарт дагах барилдаан гараагүй бөгөөд санасныг бодвол эрт тэмцээнээ өндөрлүүллээ.
84 кг: Өсвөр үе, залуучуудын улсын аварга Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин М.Цогтгэрэл шөвгийн наймд Киргизстаны Динисламбек Таалайбек Уулуг цэвэр ялсан ч хагас шигшээд өнгөрсөн жилийн өсвөр үеийн дэлхийн аварга, залуучуудын Азийн аварга Энэтхэгийн Деепак Пунад цэвэр ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Ли Чол Йоныг 10:0 буюу онооны илт давуугаар ялж, Монголын багийн гурав дахь хүрэл медалийг авчирсан юм.
96 кг: Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий мөнгөн медальт, өсвөр үе, залуучуудын улсын аварга “Аварга” сургуулийн тамирчин Ч.Алтангэрэл тэгшитгэлд Энэтхэгийн Сингх Ловепреетийг цэвэр дарж, шөвгийн наймд Киргизстаны Канторо Талентбек Уулуд 9:10-аар ялагдав. Түүний өрсөлдөгч нь цаг дуусахтай зэрэгцэн нэг оноог авсан юм. Талентбек Уулу алтан медалийн төлөөх барилдах эрхтэй болсноор Ч.Алтангэрэл дагаж барилдах эрхтэй болсон. Дагах барилдаанд эзэн орны Юү Дэ Жаныг оноогоор цэвэр ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Серик Бакитхановт 9:10-аар ялагдлаа.
120 кг: Энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө, “Монголиа Опен”, Дмитрий Миндиашвилигийн ОУТ-ий хүрэл медальт, “Аварга” сургуулийн тамирчин М.Лхагвагэрэл
мөнгөн медалийн эзэн болсон юм. Тэрбээр шөвгийн наймд Энэтхэгийн Сингх Пушпендерийг 8:0-ээр, хагас шигшээд БНСУ-ын Ким Ки Бумыг 11:0-ээр ялж, алтан медалийн төлөөх барилдаанд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Хасанбой Рахимовд цэвэр ялагдав. Үндэсний шигшээ багт данстай, 19 настай М.Лхагвагэрэлд тун их ирээдүй хүлээж байгаа. Гагцхүү уйгагүй бэлтгэл сургуулилт, түүний хичээл зүтгэлээс ихээхэн шалтгаална.
Эмэгтэйчүүдийн 44 кг: Залуучуудын улсын хошой аварга, Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн” клубийн тамирчин Г.Пүрэвсүрэн шөвгийн наймд БНХАУ-ын Чен Юмэйд оноогоор цэвэр ялагдсан. Нанхиадын бөх шигшээ барилдаанд шалгарсан тул Г.Пүрэвсүрэн дагах барилдаанд гарч, БНСУ-ын Шин Юн Гёонтой барилдах ёстой байсан ч өрсөлдөгч нь бэртлийн улмаас дэвжээнд гараагүй. Ингээд хүрэл медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн залуучуудын Азийн авараг Японы Хинако Сатод цэвэр ялагджээ.
48 кг: Насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгөн медаль медальт, өсвөр үе, залуучуудын улсын аварга, үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин Б.Чимгээ хүрэл медаль хүртлээ. Тэрбээр тэгшитгэлд эзэн орны Мен Сун Си, 1/4 шигшээ барилдаанд Вьетнамын Ти Суан Нгуенийг тус бүр 10:0-ээр ялсан ч хагас шигшээд БНХАУ-ын Зу Жианд оноогоор цэвэр ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанаа дөнгөж сая Казахсаны Марина Закшевскаятай хийж, 8:2-оор яллаа.
51 кг: Өсвөр үе, залуучуудын улсын аварга “Хангарьд” спорт хорооны тамирчин Т.Ариунзаяа тэгшитгэлд БНХАУ-ын Лиао Сужиаод 6:8-аар ялагдав. Түүнийг ялсан Хятадын бөх шөвгийн наймд Энэхтхэгийн Пожа Глетод 5:5-аар ялагдснаар манай бөхөд дагах барилдаан гарсангүй.
55 кг: Өсвөр үеийн улсын аварга, “Асашёорюү кап” ОУТ-ий аварга, Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Б.Халиунаа шөвгийн наймд Японы Томоха Учиод 4:5-аар ялагдсан. Түүнийг ялсан наран улсын бөх шигшээд шалгарч, дагах барилдаан гарсан юм. Дагах барилдаанд Узбекистаны Шаходат Жуллибаеваг цэвэр дарж, хүрэл медалийн төлөөх барилдаанд Киргизстаны Назира Марсбек Кизид 2:7-гоор ялагдлаа.
59 кг: 2016 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт, Чингэлтэй дүүргийн тамирчин Балжиннямын Энхтүвшин тэгшитгэлд Узбекистаны Ходиха Нажимоваг 4:0-ээр илүүрхэж яваад өөрийн хийсэн мэхэнд алдаа гаргаж цэвэр даруулсан. Түүний өрсөлдөгч нь хагас шигшээд Вьетнамын бөхөд оноогоор цэвэр ялагдснаар тэмцээнээ өндөрлүүллээ.
63 кг: Өсвөр үе, залуучуудын улсын аварга Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн” клубийн тамирчин Б.Сарнай шөвгийн наймд Энэтхэгийн Решма Анил Манэд 0:5-аар ялагдснаар үзэгчдийн суудалд шилжсэн.
67 кг: “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Г.Пүрэвцэцэг шөвгийн наймд Энэтхэгийн Дива Какраныг барилдаан эхлээд 17 секундэд өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд Киргизстаны Меерим Жуманазаровад 3:13-аар, хүрэл медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Юү Ханд 0:6-гаар ялагджээ.
72 кг: Өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, “Арслан” клубийн тамирчин Бямбадоржийн Цэцэгбаяр шөвгийн наймд Энэтхэгийн Поожа Поожаг 3:2-оор, хагас шигшээд эзэн орны Хуи Ци Чаныг 8:3-аар ялж, алтан медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн залуучуудын ДАШТ-йи хүрэл медальт, Азийн аварга БНХАУ-ын Чучу Янтай барилдах ёстой байсан ч өрсөлдөгч нь бэртлийн улмаас дэвжээнд гараагүй. Ингэснээр Б.Цэцэгбаяр залуучуудын Азийн аваргад түрүүлсэн Монголын долоо дахь эмэгтэй тамирчин боллоо. Сонирхуулахад, энэ жинд одоогоос 10 жилийн өмнө нь МУГТ Очирбатын Насанбурмаа Манилагийн дэвжээнээс эмэгтэй бөхчүүдээс залуучуудын Азийн анхны алтан медалийг авчирч байсан түүхтэй.
-
2017 оны 6 сарын 18
Английн хөлбөмбөгийн од Дэвид Бекхэмийн гэргий, загвар зохион бүтээгч Виктори Бекхэм ирэх сард худалдаанд гарах
-
2017 оны 6 сарын 18
Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр Эверестийн дараа ордог ч эрсдэлтэй гэдгээрээ дэлхийн хамгийн аюултайд тооцогддог К2 уулын оргилд гарахаар хилийн чанадыг зорьжээ.
-
2017 оны 6 сарын 18
Америкийн нэрт дуучин Ж.Бейонсе ихэр хүүхэд төрүүлсэн тухай бямба гарагт “People” сэтгүүлд мэдээллээ.
-
2017 оны 6 сарын 18
Цэргийн цол чимэг олгодог ”Бүх цэргийн наадам-2017” энэ мөчид өндөрлөж байна. Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглосноос Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, Хилчин СХ, Хантайшир дэвжээ, Электриком ХХК-ны бөх, аймгийн арслан Балганы Хишигбаатар урамтай сайхан барилдаж 8 даван цэргийн хурц арслан боллоо. Завхан аймгийн Идэр сумын харьяат, Завхан дэвжээ, Хүч спорт хорооны бөх аймгийн нэмэх начин О.Батжаргал үзүүрлэж, цэргийн заан цол хүртэв. Их шөвөгт Увс аймгийн Малчин сумын харьяат, Увснуур дэвжээ, Хүч спорт хорооны бөх, аймгийн хурц арслан О.Гантулга, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Хүч спорт хорооны бөх, аймгийн харцага Ө.Батзул нар шалгарснаас О.Гантулга хичээнгүй чимэг, Ө.Батзул цолоо баталж, цогт чимэг нэмлээ. Хэнтийн сумын заан Бадрах тав давж шөвгөрөн, цэргийн начин цол хүртлээ.
Мөн тав даван шөвгөрсөн а.а М.Бадарчид нэмэх, О.Хангай, Б.Даваа-Очир нарт өсөх чимэг олгов. Түрүүлэх бөхийн тааварт хамгийн их яригдаж байсан О.Хангай арслан зургаагийн даваанд түрүү бөх Хишигбаатарын даацтай мэхэнд өвдөг шороодсон юм.
-
2017 оны 6 сарын 18
Залуучуудын Азийн АШТ-ий эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, Дархан-Уул аймгийн “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Нармандахын Насанбуян Азийн аварга боллоо. Ингэснээр Монголын эрэгтэй бөхчүүдээс залуучуудын Азийн аварга болсон зургаа дахь тамирчин боллоо. Түүнээс өмнө нь 1981 онд Энэтхэгийн Хисарт болсон тэмцээнээс гавьяат тамирчин Авирмэдийн Энхээ 65 кг-д, Лувсангийн Энхбаяр 70 кг-д, ОУХМ Санжжавын Сүхбаатар 81 кг-д, 2005 онд БНСУ-ын Чэжүд ОУХМ Цагаанбаатарын Оюунболд 55, 2007 онд Филиппиний нийслэл Манилад ОУХМ Дамдинбазарын Цогтбаатар 50 кг-ын жинд аваргалж байв.
Н.Насанбуянгийн хүч үзсэн эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд долоон бөх барилдсан бөгөөд манай бөх шууд хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд Узбекистаны Рустамбек Жураевыг 6:2-оор ялсан. Тэгвэл дөнгөж сая алтан медалийн төлөөх барилдаанаа 2013 оны өсвөр үеийн дэлхийн аварга Казахстаны Дархан Калкеновтой хийж 17:13-гаар ялснаар Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэхээр боллоо.
-
2017 оны 6 сарын 16
Хүндийн өргөлтийн залуучуудын ДАШТ эхэллээ
-
2017 оны 6 сарын 14
Чөлөөт бөхийн залуучуудын Азийн АШТ энэ сарын 15-18-нд Тайваний Тайжун хотод болно. Тус тэмцээнд манай улс эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох бөгөөд тамирчдын түрүүч өчигдөр Тайванийг зорилоо. Манай улсаас эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Нармандахын Насанбуян (Хасу-Мегастарс), 55 кг-д Батсайханы Ариунболд (БТСДуС), 60 кг-д Эрдэнэчимэгийн Үнэт-Эрдэнэ (Аварга), 66 кг-д Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс), 74 кг-д Занданбудын Сумъябазар (Хангарьд), 84 кг-д Мөнхбаатарын Цогтгэрэл (Ирээдүйн одод), 96 кг-д Чинбатын Алтангэрэл, 120 кг-д Мөнхтөрийн Лхагвагэрэл (хоёул Аварга), эмэгтэйчүүдийн 44 кг-д Ганбаатарын Пүрэвсүрэн (Мөнхийн хүчтэн), 48 кг-д Буяндалайн Чимгээ, 51 кг-д Тэгшбаярын Ариунзаяа (хоёул Хангарьд), 55 кг-д Баяраагийн Халиунаа (Ирээдүйн одод), 59 кг-д Балжиннямын Энхтүвшин (Чингэлтэй дүүрэг), 63 кг-д Баярбаатарын Сарнай (Мөнхийн хүчтэн), 67 кг-д Ганбаатарын Пүрэвцэцэг (Хасу-Мегастарс), 72 кг-д Бямбадоржийн Цэцэгбаяр (Арслан) нар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар (Женко), спортын мастер Ёндонпүрэвийн Батдархан (Хасу-Мегастарс) нарын удирдлага дор оролцоно.
-
2017 оны 6 сарын 13
ОУОХ хуралдаж, “Токио-2010” зуны олимпийн наадмаас эхлэн чөлөөт бөхийн оролцогчийн тоог 56-гаар бууруулахаар шийджээ. Токиод 3х3 сагсан бөмбөг, дугуйн чөлөөт үзүүлбэр, буудлага, усанд сэлэлт, байт харваа, ширээний теннис, хөнгөн атлетик, триатлоны төрөл холимог буухиа төрөл шинээр олимпийн хөтөлбөрт багтсан. Спортын төрөл нэмэгдэхийн сацуу хөнгөн атлетик, дарвуулт завь, буудлага, усанд сэлэлт, бөхийн төрлийн оролцогчийн тоог 285-аар бууруулаар шийдсэн. “Рио-2016”-д чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, 125, эмэгтэйчүүдийн 48, 53, 58, 63, 69, 75, сонгомол бөхийн 59, 66, 75, 85, 98, 130 кг-ын жинд нийт 344 тамирчин оролцож байсан бол ирэх олимпоор энэ тоо буурч, 285 болсон юм. Өөрөөр хэлбэл жин тус бүрээс оролцогчийн тоо гурваас дөрвөөр хасагдана.
-
2017 оны 6 сарын 13
Монгол Улсын Симфони найрал хөгжмийг үндэслэгч, ардын жүжигчин, төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын мэндэлсний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Ойд зориулсан “Ц.Намсрайжав 90” хүндэтгэлийн тоглолт энэ сарын 15-нд буюу түүний төрсөн өдрөөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болно. Тоглолтод Улсын Филармонийн Симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.
Ц.Намсрайжав Архангай аймгийн Тариат сумын нутаг Дархан-Уул гэдэг газар төрсөн. Арван настайдаа “Бөмбөгөр ногоон” театрт дагалдан хөгжимчнөөр орсон цагаас 50 гаруй жил их урлагийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулсан, нэрт удирдаач, гарамгай зохион байгуулагч, хөгжмийн зохиолч хүн юм.
Хуучир хөгжмөөр уран бүтээлийхээ замналаа эхлэн, улмаар валторн хөгжмийг эзэмшиж, монголдоо симфони найрал хөгжмийн анхны бүтээл болох “Хувьсгалт баатарлаг марш”-ийг туурвин бүтээж, 1951 онд гавъяат жүжигчин цол хүртсэн юм.
Мөн 1952 онд Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийн удирдаачийн ангийг төгсөн, эх орондоо Симфони найрал хөгжмийг үндэслэн байгуулсан анхны дээд боловсролтой удирдаач бөгөөд 30 гаруй жил байгууллагын дарга, уран сайхны удирдагч, ерөнхий удирдаачаар ажиллаж байсан түүхтэй.
Дашрамд дурдахад, энэ жил Симфони найрал хөгжмийн 60, Ц.Намсрайжавын мэндэлсний 90, Морин хуурын чуулгын 25 жилийн ой давхар тохиож байгаа бөгөөд ирэх есдүгээр сард Улсын Филармонийн 45 жилийн ой мөн болох юм.
-
2017 оны 6 сарын 13
Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулга үүсэн байгуулагдсаны түүхт 25 жилийн ой энэ 2017 онд тохиож байгаа билээ. Тус чуулгын уран бүтээлчид, хөгжимчид ойн баяраа угтан олон тоглолт, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь орчин цагийн Монголын хөгжмийн зохиолчдын дан хөгжмийн бүтээлүүдээс бүрдсэн “Монгол хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” концертыг 2017 оны 06-р сарын 22-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд зохион байгуулах гэж байна.
Тоглолтын удирдаачаар Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, удирдаач Н.Жигжиддорж /СТА/ нар ажиллаж Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээр оролцох юм.
Тоглолтын тасалбарыг Филармонийн касс, https://www.ticket.mn/event/date/686/ сайтаас болон 1900-1617 үнэгүй хүргэнэ. Үзэгч, сонсогчид та бүхэн Монголын хөгжмийн зохиолчдын шинэ бүтээлүүдээс сонордохыг хүсвэл Улсын Филармонийн концертын танхимыг зорихыг хүсье. Дашрамд дуулгахад Мобикомын хэрэглэгчид тоглолтын тасалбарыг 100 Candy оноогоор 5000₮ хөнгөлүүлэн худалдан авах боломжтой аж.
-
2017 оны 6 сарын 11
Мацаг барьдаг хүмүүс хоол боловсруулахад зарцуулдаг энергээс багаханыг, харин бие махбодиосоо дээд зэргийн энерги суллаж чаддаг. Харин тэр энерги дэмий үрэгдэхгүйгээр зөв ашиглагдах ёстой юм.