Хятадын Гүйжоу хотоос Азийн хамгийн урт агуйг илрүүлсэн байна. Тус агуйн нийт урт 238.48 км гэнэ. Энэ талаар гуравдугаар сарын 24-нд болсон “Шуанхэ агуй 2018” олон улсын агуйн судалгааны талаарх хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн аж. Ийн “Шуанхэ агуй” нь Малайзын агуйг давж, Азийн хамгийн урт агуйгаар нэрлэгджээ.