1961 онд Олон улсын театрын хүрээлэнгээс санаачлан 1962 оноос хойш “Дэлхийн театрын өдөр”-ийг жил бүр дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Жил бүрийн гуравдугаар сарын 27-нд тохиодог уг өдөр нь Олон улсын театрын хүрээлэн болон театрын байгууллагууд, ажилтнууд, театрын урлагт дурлагсдын хувьд баярын өдөр юм. Энэ өдөр нь Засгийн газар, улс төрчдөд театр хэмээх нэгэн урлагийн үнэ цэнийг ойлгуулах, эдийн засгийн өсөлтөд басхүү өөрийн гэсэн чадамжтай гэдгийг ойлгуулахад мөн оршдог.
Энэ жил “Дэлхийн театрын өдөр”-ийг Франц улсын Парис хотын ЮНЕСКО-гийн байранд албан ёсоор тэмдэглэнэ.
Дэлхийн хамгийн алдартай мөн гоёмсог театруудаас танилцуулж байна.
1. La Scala
Италийн Милан хотноо байдаг La Scala театр 1778 онд баригдсан. Театрт дэлхийн алдартай сонгодог хөгжмүүд цагтаа эгшиглэж байв. 2000 орчим суудалтай.
2. Estates Theater
Чех улсын Праг хотод байрлах Estates Theater 1773 онд байгуулагдсан. Европын хуучин театруудын нэг юм.
3. The Bolshoi Theater
Москвагийн Кремльд байрлах уг театр 1856 онд нээгдсэн.
4. Sydney Opera House
1973 онд нээсэн тус театрын анхны үзүүлбэр “Дайн ба энх” байсан бөгөөд 2007 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд 20-р зууны гайхалтай уран барилга хэмээн шалгарчээ.
5. Vienna Staatsoper
1869 онд анх баригдсан уг театр Дэлхийн хоёрдугаар дайны үеэр бөмбөгдөлтөд өртөж бараг нуранги болох шахжээ. Харин үндсэн фасад нь үлдсэн учир түүнийг дахин сэргээн барьж 1955 онд ашиглалтад оруулсан байна. Өдгөө жил бүрийн 6-9 дүгээр сар хүртэл 60 орчим дуурь, балетын 300 үзүүлбэр тоглогддог байна. Австри улсын Вена хотод байрлана.
6. Palais Garnier
1861-1875 оны хооронд франц уран барилгачдаар баригдсан энэхүү театр Парис хотын нэр хүндтэй театр юм.
7. Royal Opera House
Уг театрын анхны барилга 1732 онд ашиглалтад орсон ч галын улмаас хоёр ч удаа нуржээ. Харин одоогийн барилга нь 1858 оноос үйл ажиллагаагаа явуулж байна.
8. Hungarian State Opera
Будапешт хот дахь энэхүү дуурийн театр 1884 онд үүдээ нээн одоог хүртэл гадна талаасаа өөрчлөгдөөгүй хэвээр байна. 1200 орчим суудалтай.
9. The Metropolitan Opera House
АНУ-ын Нью-Йорк хотноо байрлах энэхүү театр 1966 онд нээгдсэн. 3800 хүний суудалтай.
10. Palau de les Arts Reina Sofía
Өвөрмөц шийдэл бүхий Испанийн эл театр 2005 онд нээгдсэн. Испани улсын Валенсиа хотод байдаг.
11. La Seine Musicale
7000 орчим хүний суудалтай тус театр Франц улсын Парис хотод байдаг. Барилгын ажил 2017 онд дуусчээ.
12. Minack Theatre
Жил бүр 17 төрлийн тоглолтууд тавигддаг Их Британийн тус театр гадаа, дээвэргүй гэдгээрээ онцлог.
13. The Seebühne
Австри дахь Lake Constance нуурын эрэг дагуу байрладаг тус театр 7000 хүний суудалтай.
14. The Winter Garden
1913 онд байгуулагдсан тус театр долоон давхар бөгөөд дэлхийн хамгийн гайхалтай театруудын нэг юм. Канад улсын Торонто хотноо байдаг. 1500 орчим суудалтай.
15. Odeon of Herodes Atticus
Дэлхийн хамгийн урт удаан үйл ажиллагаа явуулж буй театруудын нэг. Грекийн Афин хотод байдаг энэхүү театр МЭ 174 онд баригдсан.
16. Shakespeare’s Globe
1599 онд анх театрын шавыг тавьж байсан бөгөөд 1613 онд галын улмаас нурсан байна. Харин түүнийг дахин засварлан барьж 1977 онд ашиглалтад орсон. Английн Лондон хотод байрладаг.
17. Tampa Theatre
1926 онд үүд хаалгаа нээсэн энэхүү театр одоо ч алдартай. АНУ-ын Флорида мужид байдаг. 1400 орчим суудалтай.
18. Fox Theatre
АНУ-ын Атланта мужид байрлах энэхүү театр 4665 суудалтай ба жилд 150 орчим тоглолт болдог. 1929 онд анх баригдсан байдаг ч, 1988 онд дахин сэргээн нээжээ. 4600 гаруй суудалтай.
19. Elgin and Winter Garden Theatre
Канадын Торонто хотод байрлах театр нь 1913 онд баригджээ. 1561 суудалтай.
20. La Fenice di Venezia
Италийн Венец хотноо байрлах тус дуурийн театр 1000 хүний суудалтай бөгөөд 1774 онд нээж байсан бөгөөд галын улмаас хэд хэдэн удаа дахин сэргээж 2004 онд албан ёсоор нээжээ.
21. Palau de la Musica Catalana
1908 онд ашиглалтад орсон энэхүү театр нь Испанийн Барселона хотноо байдаг.
22. Oslo Opera House
Норвегийн Осло хот дахь энэ театр нь 1400 хүний суудалтай. 2008 онд нээсэн шинэ театр ажээ.
Сэтгэгдэл (14)