ОХУ-ын Кемеревод худалдааны төв шатаж, 64 хүн амиа алдсаны 41 нь хүүхэд байлаа. Энэхүү эмгэнэлт явдлын үеэр хүүхдүүд гал түймрийн үед яахаа мэдэхгүй, сандарснаас амь насаа аварч болох байсан үнэтэй цаг хугацааг алдсан нь мэдэгдсэн. Таны хүүхдүүд гал түймрийн үед амьд үлдэх энэ 3 аргыг заавал мэддэг байх ёстой.
1. Дээр нь шээсэн ороолт, алчуур
Ингэж хэлэхээр хүүхдүүд дооглон инээдэг ч энэ бол амьд үлдэх эхний арга. Учир нь бид байнга ус бариад явж байдаггүй билээ. Хүүхдүүд бол бүр ч байхгүй. Гал түймрээр ихэнх хүн түлэгдэж биш утаанаас угаартаж амиа алддаг. Тиймээс ороолт, алчуур, футболка, цамц, банзал гээд ямар ч хамаагүй хувцсаа тайлаад дээр нь шээх хэрэгтэй. Ингээд шээсэн хэсгээ хамартаа наагаад амьсгална. Шээс нь уснаас илүү утаа, хорт агаарыг цэвэрлэдэг юм.
2. Гарах хаалгаа ол
Гал түймэр болно гэж бид огт боддоггүй. Тийм болохоор хэрэв одоо гал түймэр гарвал гэж хэний ч санаанд орохгүй. Тэгвэл тоглоом маягаар хүүхдээ орсон байшин болгондоо галын аюулаас зугтах газар олдог болгож сургаж болно. Энэ нь эцэстээ зуршил болон хувирч, хэзээ нэгэн цагт аминд нь орох юм. 2-3 долоо хоног орсон газар болгоноо ажиглан, гамшгийн үед хаашаа зугтахаа ярилц. Хамгаалалтын ажилтнаас асуусан ч болно.
3. Сандарсан хүмүүсээс тусдаа бай
Энд 3 дүрэм бий.
- Хүмүүсийн урсгалыг сөрөлгүй даган яв. Бүү зогс. Аав ээж чинь ард үлдсэн ч хамаагүй, урагш яв. Гадаа гарсан хойноо аав ээжтэйгээ уулзана.
- Булан тохой, учирсан саад болгоныг болгоомжтой тойрч гар. Үүний тулд холоос урд юу байгааг сайн хар. Гараа мөрөндөө зөрүүлэн хэрээс маягаар барьж, тохойгоо бага зэрэг урагшлуулсан маягаар яв. Ингэвэл хэрэв хүмүүс чамайг дараад уначихвал чөлөөтэй амьсгалж чадна.
- Хэрэв унасан бол хүмүүсээс хурдан холд. Яаж ийгээд босохын тулд чамд 3 секунд л байгаа гэдгийг бүү март. Хажууд байгаа хүнийхээ хөл, өмд, хүрэм, юу ч байсан хамаагүй маш хурдан зууран, дээш бол. Мэдээж тэр хүн чамд уурлаад цохиж ч магад. Гэхдээ гол нь чи дарагдалгүй босож амжих явдал. Гэртээ дасгал хийж ч болно.
Сэтгэгдэл (3)