Аргентиний шигшээ багийн ахлагч Лионел Месси өнөөдөр болох Испанийн шигшээ багтай хийх тоглолтод оролцох боломжтой болжээ.
Эдгээр өдрүүдэд олон улсын нөхөрсөг тоглолтууд явагдаж байгаа билээ. Өнгөрсөн баасан гаригт Английн Манчестер хотод Аргентин болон Италийн шигшээ багуудын хооронд нөхөрсөг тоглолт явагдаж Аргетиний баг 2-0 харьцаатай өрсөлдөгчөө буулган авсан юм. Хэдийгээр ялалт байгуулсан ч Аргентиний шигшээ багийн ахлагч Лионел Месси булчингийн бэртлийн улмаас тэр тоглолтыг өнжөөд байсан юм.
Харин өнөөдөр шөнө Испанийн Мадрид хотод Аргентин - Испанийн багуудын тоглолтод Лионел Мессиг оролцоно гэж шигшээ багийн дасгалжуулагч Хорхэ Сампаоли мэдэгдсэн байна. Дэлхийн 5 удаагийн шилдэг хөлбөмбөгч шигшээ багийнхаа сүүлийн 2 өдрийн бэлтгэлд оролцоод байгаа юм.