Долоо хоног тутмын Time сэтгүүлийн дөрөвдүгээр сарын шинэ дугаарын нүүр тун өвөрмөц зурагтай гарах гэж байна. Титэмтэй В.Путин зангиагаа засан, сэтгэл хангалуун инээвхийлж байгаагаар хавтас чимэглэгджээ.
Европ, Ази, Номхойн далайн бүс нутагт гарах дугаар ийм хавтастай гарах юм. Дугаарын гол нийтлэл нь Михаил Зыгарийн “Владимир Путин оргилд байсаар байхыг хүсч байна”, Иен Бреммерийн “Яагаад Орос улс живсээр байна вэ” гэсэн хурц сэдвүүд гэнэ.
Зыгарь нийтлэлдээ Путин 2024 онд ч Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөхгүй гэж бичсэн байна.
Харин АНУ-д гарах дугаар өөр хавтастай. Сургуульд яагаад буун дуу гарч, хүүхдүүд амиа алдаж байгаа вэ гэсэн сэдэвтэй юм.