Бүсгүй таны зайлшгүй мэдэх хэрэгтэй 2018 оны хавар болон зуны загварын чиг хандлагуудаас танилцуулъя.
Жил бүр Дэлхийн томоохон хотуудад ээлж дарааллан загварын долоо хоног болж ирэх улирлын шинэ загварын чиг хандлагыг тодорхойлдог.
Загварын мэргэжилтнүүд энэ жилийн чиг хандлагыг хэрхэн тодорхойлов?
ПАЛЬТОНООС ЦУВ РУУ
Зураг дээр дарж томруулж үзнэ үү,
Нэгэн хэвийн пальтоноос салах цаг ирлээ. Хаврын өглөө нь хүйтэн, өдөр нь халуун өдрүүдэд цув хамгийн тохиромжтой. Энэ хаврын гадуур хувцасны чиг хандлагыг Alexander McQueen, Celine, Burberry, Valentino брэндүүд шаргал өнгийн, шийдмэг мөр, хурц зах болон энгэртэй, гоёмсог цэцгийн хатгамлаар чимсэн шаргал өнгийн цув танилцууллаа.
ЗАЙРМАГ МЭТ ХӨНГӨХӨН
Зураг дээр дарж томруулж үзнэ үү,
Hermes, Tom Ford, Marc Jacobs, Celine, Victoria Beckham гэх томоохон брэндүүд зайрмаг мэт цайвар өнгийн даашинз, хослолуудыг танилцуулснаар энэ жилийн хавар, зуны өнгө тодорхойлогдож байна.
ХӨХ ЖИЙНС ЭРГЭН ИРЛЭЭ
Зураг дээр дарж томруулж үзнэ үү,
2000-аад оны үед бид бүхний өмсдөг байсан бараан өнгийн, цагаан хүрээтэй өргөн жийнснүүдийг санаж байна уу? Тэд эргэн иржээ. Загварын долоо хоногоор Tom Ford, Nina Ricci, Versus нар тэр үеийн жийнсийг эргүүлэн авчирлаа.
ТУНГАЛАГ ДААШИНЗ
Зураг дээр дарж томруулж үзнэ үү,
Dolce& Gabbana, Dior, Y/Project гэх брэндүүд янз бүрийн шинэ зүйлсийг туршин гаргадаг. Зуны орой найз нөхөдтэйгээ гадуур гарах эсвэл ямар нэгэн арга хэмжээнд явах үед тохиромжтой. Энэ жилийн зуны даашинзын чиг хандлага тунгалаг, гэрэлтдэг мэт материалтайгаар урлан сонирхууллаа.
“CRAYOLA” ӨНГӨНҮҮД
Зураг дээр дарж томруулж үзнэ үү,
Толгойноос хөл хүртэл тод, хурц “Crayola” харандаа мэт өнгийн зүйлс өмссөнөөр таны өөртөө итгэх итгэлийг улам нэмэгдүүлэх болохыг загварын мэргэжилтнүүд зөвлөж байна.
ХАРАНДААН БАНЗАЛ
Зураг дээр дарж томруулж үзнэ үү,
Итали Улсад 1960-аад онд дэлгэрч байсан эмэгтэйчүүдийн төрх мөн эргэн иржээ. Охид, эмэгтэйчүүд бид бүхний ажилд өмсдөг шулуун загварын банзал энэ жилийн чиг хандлагад баттсан байна. Харандаан банзлыг өсгийтэй гутлын дотуур оймстой өмсөхийг загварын томчуул санал болгож байна.
УНТЛАГЫН ХУВЦАС МЭТ ДААШИНЗ
Зураг дээр дарж томруулж үзнэ үү,
Өмнө жил унтлагын хувцас мэт нимгэхэн майк, подволкууд эрэлттэй байсан бол энэ жил унтлагын хувцас мэт загвартай илүү чимэглэсэн урт даашинзууд газар авах хандлагатай байна.
ДАХИН МИНИ БАНЗАЛ ГЭЖ ҮГҮЙ
Зураг дээр дарж томруулж үзнэ үү,
Энэ зун охид бүсгүйчүүд мини юбкын оронд төрөл бүрийн шортнууд өмсөх нь ээ. Бүхий л төрлийн шортыг цамц, пиджак, гадуур хувцас гэх мэт янз бүрийн хувцастай хослуулан өмсөж болох юм.