Оросын алдартай эстрад дуучин Алла Пугачева дэмжигчиддээ хандан, сүүлийн жилүүдэд огцом хөгширснөө хүлээн зөвшөөрчээ.
Дуучин "Инстаграм" хуудастаа ”Бие организм маань хөгширчээ. Амьсгалах, явган явахад ч хүнд болж ирлээ. Гэхдээ би одоохондоо амьд байна. балчир үрсийнхээ төлөө амьдрах хэрэгтэй” хэмээн бичжээ. “Комсомольская правда” сонинд энэ талаар мэдээллээ.
Тэрээр өөрийнх нь гадаад төрхийг шүүмжилсэн интернэт хэрэглэгчдэд хандан тайлбар хийхдээ дээрх үгсийг “Атаархуу зангаа миний хөгшрөлт, гадаад төрхөөс илүү чухал, амьдралд хэрэгтэй зүйлд гарга” гэсэн зөвлөгөөтэй хамтатган дайжээ.
А.Пугачева энэ жил 68 настай. Тэрээр 2013 онд 63 настайдаа Элизавета, Харри хэмээх ихэр хүүхэдтэй болсон юм.