Ганц бие байх эрүүл мэндэд тустай юу? Ганц биечүүд хүнтэй үерхэж эхэлмэгцээ таргалдаг уу?
Тэгвэл дээрх асуултуудад хариулт болгон, үерхэл үнэхээр таргалуулдгийг Австрали улсын Квинсленд Их сургуулийн эрдэмтэд шинэ судалгаагаар тогтоожээ. 15000 гаруй насанд хүрэгчдэд явуулсан дүн шинжилгээгээр, тогтвортой гэр бүлтэй юм уу, удаан хугацаанд үерхэж байгаа залуус ганц бие үеийнхээсээ 1.8 кг илүү жинтэй болсон байв.
Ганц биечүүд өөртөө анхаарч, дасгал сургуулилтаар хичээллэх нь үерхэж байгаа хүмүүсээс их байдаг бол үерхэж байгаа хосууд гадаад төрхөө төдийлөн анхаарахаа больдог гэсэн дүгнэлтийг судалгааны эцэст дэвшүүлжээ. Мөн гэр бүлтэй хүмүүс илүү их хэмжээгээр, тогтмол хооллодог тул хосууд ихэвчлэн илүүдэл жинтэй байдаг аж.
Энэ төрлийн судалгаа үүгээ дуусахгүй. АНУ-ын Даллас хотын Их сургууль шинээр элсэгчид болон гэр бүлтэй оюутнуудаа харьцуулахад ганц бие залуус илүү хэвийн жинтэй байснаар дээрх гаргалгааг дэвшүүлж байсан удаатай.