Гуравдугаар сарын 14-ний өдөр өнөө цагийн суут ухаантнуудын нэг, Британий эрдэмтэн Стивен Хокинг нас барсан тухай мэдээ дэлхий даяар тарсан.
Энэ өдөр нь хүн төрөлхтний өөр нэг суут ухаантан болох Альберт Эйнштэйний төрсөн өдөр байсныг хэвлэлүүд онцлон мэдээлж байв. Мөн энэ өдөр нь математикийн хамгийн алдартай тогтмолуудын нэг Пи тоог билэгддэг өдөр юм.
Тэгвэл Стивен Хокингийн төрсөн өдөр бас нэг алдартны түүхтэй холбоотой байдаг байна.
Тэр 1942 оны нэгдүгээр сарын 8-нд төрсөн юм. Энэ өдөр нь Италийн нэрт физикч, математикч, одон орон судлаач Галилео Галилейн нас барсны 300 жилийн ойн өдөр байжээ.
Галилей 1642 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр 77 насандаа Италид нас барсан юм байна.
Эдгээр гурван агуу хүний мэндэлсэн, нас барсан өдрүүд холбогдож байгаа нь тун сонин тохиолдол юм.