Бразилийн шигшээ, Францын “ПСЖ” багийн довтлогч Неймар өчигдөр нас барсан онолын физикч Стивен Хокингийн дурсгалд зориулан, твиттертээ оруулсан зураг цахим ертөнцөд шүүмжлэлийн бай болж байна.
Неймар хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэр дээр суусан зургаа оруулж, нэрт эрдэмтний хэлсэн “Та эерэг бодолтой байх хэрэгтэй. Ямар ч байдалд орсон хамгийн сайн шийдвэр гаргаж чаддаг байх ёстой” гэсэн үгийг бичжээ.
Харин цахим сүлжээнийхэн энэ зураг нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг доромжлон гутаасан гэж үзэж байгаа юм.