Ирэх 3-р сарын 07,08-ний өдрүүдэд Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүсгүй минь инээмсэглэж яваарай” баярын тоглолт Улсын Филармонийн концертын танхимд болох гэж байна.
Найруулагч ТС,УГЗ С.Сүхбаатарын найруулгаар тавигдаж буй тус тоглолт нь бүсгүйчүүд, ээжүүдийгээ алдаршуулсан сайхан дуунуудаар сонорыг тань мялаах бөгөөд тоглолтод МУ-ын Филармонийн “БаянМонгол” жазз оркестр болон дуучин С.Эрдэнэцэцэг /МУГЖ/, С.Баттулга /СТА/, Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Л.Насанбуян /СТА/, Б.Монголхүү, Т.Отгонбаяр, гоцлол хөгжимчид оролцоно.
Хайртай ээж, гэргий, эгч дүү гээд дотныхоо хэн нэгнийг баярлуулж нэгэн оройг хамтдаа өнгөрүүлэхийг хүсвэл Улсын Филармонийг зориорой. Тасалбарыг Филармонийн билетийн касс болон https://www.ticket.mn/event/242/ линкээр орж захиалаарай. Юнителийн хэрэглэгчид 100 GG оноогоор 5000₮ хөнгөлүүлэн худалдан авах боломжтой байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 99925074 утаснаас лавлана уу.