“Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Р.Адъяа, Ө.Мөнх-Эрдэнэ нарын ярилцлага “Засгийн газрын мэдээ” сонинд гарчээ. Тэд нөхөрлөлийнхөө тухай хөөрөлдсөн байна. Тэдний нөхөрлөлийн тухай хэлсэн ҮНЭ ЦЭНЭТЭЙ 30 эшлэлийг хүргэж байна.
Соёлын тэргүүний ажилтан Р.Адъяа
1. Би загас барих хообийтой учир загас барьж байгаа этюд үзүүлээд КУДС-д тэнцсэн юм.
2. Есдүгээр сарын 1-нд “Сайн байцгаана уу, найзууд аа” гээд л Мөөжиг тэр хэд дээр очсон доо.
3. Хэрэв найзуудтайгаа учраагүй бол өөр мэргэжил сонгоод, магадгүй ахтайгаа бизнес хийгээд явж байх байсан болов уу.
4. Мөөжигтэй найзаараа дамжуулан анх танилцаж, нөхөрлөж явсаар өнөөдөр 20 жил боллоо.
5. Өнөө хүртэл яваа нь бид нэг нэгэндээ итгэж, нөхөрлөлөө бататгаж явсны үнэ цэнэ юм.
6. “Чиний хайр дуусвал, миний хайр дуусна” гэдэг үгийг би хэлэх дуртай.
7. Нэгдүгээр дамжааны хоёрдугаар улиралд “Өглөө” нэвтрүүлэгт оролцож, жүжиглэсэн юм. Гэтэл багш маань “Чи юу ч сураагүй байж нэвтрүүлэгт орлоо. Ахиж орж болохгүй” гэж загнасан. Үнэн л дээ.
8. Бидний хувьд гэртээ байгаа хүмүүсээс илүү цаг хугацааг хамт өнгөрүүлдэг.
9. Манай Мөөжигт надад байхгүй авууштай олон зан чанар байдаг. Маш хөдөлмөрч хүн.
10. Бид хоёр онгоцонд явж байхдаа “Энэ шоуг гоё болгох уу” гэж ярьсан.
11. Хэрэв би тэр “хоот доогийг”-ийг шидсэн бол Мөөжиг юу ч бодохгүй нь тодорхой.
12. Мөөжиг бид хоёрт тал “доог” бол хойшоо л байна.
13. Ганц нэвтрүүлэг үзчихээд найзыг маань элдвээр хэлэхэд тэсгэл алдаж, “Нэр нь сэтвэнэ, найзыг маань бүү муул” гэж фэйсбүүктээ бичсэн.
14. Мөнгөө хуваана гэхэд нь “Ёстой гоё найз юм даа” гэж баярласан.
Соёлын тэргүүний ажилтан Ө.Мөнх-Эрдэнэ