Монголчуудын цаг бусын үхэлд цус харвалт хамгийн голлох байр эзэлдэг. Таны ойр дотныхноос хэн нэг нь хэзээ ч ийм байдалд орохгүй гэх газаргүй. Тэр үед хий дэмий сандарч тэвдэж, юу хийхээ мэдэхгүй балмагдахгүйн тулд дараах зөвлөгөөг анхааралтай уншихыг зөвлөж байна. Хамгийн эхлээд цус харвалт болсон тохиолдолд, өвчтөнг тайван байлгах хэрэгтэй. Өвчтөн хаана ч байсан түүнийг хөдөлгөж болохгүй. Учир нь ямар нэгэн хөдөлгөөн хийхэд л судасны тэсрэлт болох аюултай. Эхлээд түүнийг тохьтой газарт суулгаад дараа нь цусыг нь ханах хэрэгтэй. Ингэхийн тулд тариурын зүү эсвэл оёдлын зүү, тээглүүр зүү ч байсан хамаагүй хэрэглэж болно.
Ажиллах дараалал:
1.Зүүгээ гал дээр барьж ариутгана.
2. Ямар нэг тусгай цэгүүд хайхгүй, хурууны хумснаас мм зайтай хатгана.
3. Цус гартал нь хатгана
4. Цус шүүрч эхлэхгүй бол цоолсон хурууг өөрийн хуруунуудаар шахаж цус гаргана.
5. Бүх 10 хуруунаас цус гарсны дараа хохирогчийг ухаан ортол хүлээх хэрэгтэй.
6. Хэрвээ хохирогчийн ам мурийсан байвал чихийг нь улайтал нь татаарай.
7. Дараа нь чихний дэлбээ бүрээс хоёр дусал цус гарахаар хоёр удаа зүүгээрээ хатгах. Хэдэн минутын дараа өвчтөн сэргэх ёстой. Өвчтөнд ямар нэгэн хэвийн бус шинж тэмдэг илэрсэн бол хэвийн байдалд ортол хүлээгээд дараа нь эмнэлэгт хүргэнэ. Хэрвээ яарч, сандран түргэн тусламжаар эмнэлэг рүү хүргэх юм бол замдаа машинд сэгсрэгдэн тархины судасны тэсрэлт болж бүр хүндрэх болно. Тэр алхаж явж чадаж байвал аврагдлаа гэсэн үг юм.
Хүний амь аврахын тулд цус ханах арга нь Хятадын уламжлалт анагаах ухаанд эртнээс уламжлагдаж иржээ. Цус ханах аргыг мэдэж, нэн даруй тусалж чадвал өвчтөн богино хугацаанд 100% эргэн хэвийн болдог нь туршилтаар батлагдаж иржээ.
Сэтгэгдэл (5)