-
2017 оны 12 сарын 12
Энэ сарын 15-ны өдөр “Монгол Улсын Филармони-45” баярын концерт болно. Симфони найрал хөгжим, Баянмонгол жазз найрал хөгжим, Морин хуурын чуулга, дуучид гээд 160 гаруй уран бүтээлчдийг багтаасан Улсын Филармони ойн баярын концертын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
БНМАУ-ын Соёлын яамны 1957 оны 06-р сарын 05-ны өдрийн 118 тоот тушаалаар Монголын Радио Хорооны дэргэд Симфони найрал хөгжим байгуулагдсан байдаг. Ингэснээр Улсын Филармонийн үндсэн суурь тавигдаж, улмаар БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1972 оны 07-р сарын 20-ны өдрийн 283 тоот тогтоолоор Мэдээлэл, Радио Телевизийн улсын хорооны ”БаянМонгол” жазз найрал хөгжим, Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгын ”Соёл Эрдэнэ” дуу хөгжмийн хамтлагийг нэгтгэн АЖ, ТШ Ц.Намсрайжавын санаачлагаар Монгол Улсын Филармонийг зохион байгуулсан байдаг байна.
Монгол улсын Филармони нь ”Симфони Найрал Хөгжим”, ”БаянМонгол” жазз найрал хөгжим, ”Морин Хуурын Чуулга”-ыг эгнээндээ нэгтгэсэн 180 гаруй уран бүтээлч, ажилтан албан хаагчидтай концертын томоохон байгууллага бөгөөд жилд өөрийн болон Олон Улсын тайзнаа 100 гаруй тоглолт, арга хэмжээг зохион байгуулдаг билээ.
“Монгол Улсын Филармони-45” баярын концертын талаар МОНХАлбаны дарга Т.Алтан-Од “Энэ удаагийн “Монгол Улсын Филармони-45” баярын концерт дундаа завсарлагатай хоёр цаг үргэлжлэх ба өвөрмөц дуугаралт, гайхамшигтай орчин, шинэ хэв маягийн тайз засалт мэргэжлийн уран бүтээлчдийн сэтгэл сэргээм тансаг хөг аялгууг танд мэдрүүлж, мартагдашгүй дурсамжийг үлдээх болно” гэлээ.
Тоглолтод өөр өөр, төрөл жанр, дуугаралт бүхий мэргэжлийн 180 гаруй гаруй уран бүтээлчид нэгэн тайзнаа цуглах тус тоглолтод Улсын Филармонийн Симфони найрал хөгжим Удирдаач Д.Нямдаш /СТА/, Б.Батбаатар /СТА/ Баянмонгол жазз найрал хөгжим Удирдаач Б.Ганбат /МУУГЗ/, Б.Нямдорж /МУУГЗ/, С.Саруул-Од /СТА/ Морин хуурын чуулга Удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, Н.Жигжиддорж /СТА/ Улсын Филармонийн гоцлол дуучин С.Эрдэнэцэцэг /МУГЖ/, Б.Мөнхбаатар /МУГЖ/ С.Баттулга /СТА/, Н.Наранбаатар /СТА/ Ц.Хулан /СТА/ Л.Насанбуян /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Т.Отгонбаяр, Б.Монголхүү нар оролцох аж
Мөн урилгаар ДБЭТ-ын дуучин С.Мөнгөнцэцэг /МУГЖ/, Ш.Наранчимэг /СТА/, Б.Энхнаран, Никитөн хамтлагийн дуучин Б.Батчулуун /МУУГЗ/, Номин Талс-т хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн /СТА/ нар оролцохоор болсон байна. Тоглолтын тасалбарыг Улсын Филармонийн тасалбарын касс болон онлайн худалдаа https:/www.ticket.mn-ээс авч болох бөгөөд unitеl-ийн хэрэглэгчид 100 GG оноогоор 5000 төгрөг хөнгөлүүлэн авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг: 7011-8012. 8800-4849. 9919-6623 дугаараас тодруулна уу.
-
2017 оны 12 сарын 12
Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг оны шилдгийг шалгаруулах ”Алтан бөмбөг” ёслол өнөөдөр ”Шангрила” зочид буудлын хүндэтгэлийн танхимд болно.
Энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээнээс 2017 оны шилдэг эрэгтэй, эмэгтэй тоглогч, шилдэг дасгалжуулагч, бэлгэдлийн 11, шилдэг гадаад тоглогчийг шалгаруулах юм. Шилдгийг шалгаруулах саналд 54 хүн хамрагджээ. Тэд шилдэгт тунаж үлдсэн тус бүр гурван оролцогчийг шалгаруулаад байгаа аж.
-
2017 оны 12 сарын 12
Монголын үндэсний бөхийн холбооноос хүчит бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргажээ. Тус чансааг энэ жилийн Цагаан сарын баярт зориулсан барилдаанаас эхлэн өнгөрсөн бямба гарагт болсон эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойн нийт 15 барилдааны дүнг хамруулсан байна.
-
2017 оны 12 сарын 11
Rich beauty
” салон шинэ жилийн бүх үйлчилгээгээ цогцоор нь 40 мянган төгрөг болгон хямдруулаад байгаа билээ. Үүнд хумс засах, гелэн будгаар будах. Гоёлын үс засалт, гоёлын нүүр будалт бүгд орно.
Харин дээрх үйлчилгээг салгаад, зөвхөн нүүр будалт хийлгэх. Эсвэл гоёлын үс засалт хийлгэхээр бол 15.000 төгрөг болгож баярын онцгой хямдрал зарлажээ. Байгууллага хамт олны захиалга авна. Урьдчилан цаг авч үйлчлүүлээрэй.
Хямд мөртөө чанартай үйлчилгээ үйлчилгээ үзүүлж байна
Утас: 96668144,88710308
Хаяг: III Хороолол, ”Минж плаза”-гийн баруун урд 33-р байр.
Энд дарж ”Rich beauty” салоны фэйсбүүк хуудаст нэгдээрэй.
-
2017 оны 12 сарын 11
Латин бүжгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн Австри улсын Венна хотод амжилттай зохион байгуулагдаж байна.
-
2017 оны 12 сарын 11
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон шилдэг яруу найраг, шилдэг яруу найрагчийг тодруулдаг утга уянгын их “Болор цом” наадам зохион явуулдаг билээ. ”Болор цом-35” наадам энэ жил Говь-Алтай аймагт ирэх сарын 15-ны өдөр зохион байгуулагдахаар товлогдсон байна.
-
2017 оны 12 сарын 11
Монгол оронд Ардчилсан хувьсгал үүсэн байгуулагдсаны 28 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд аварга С.Мөнхбат, арслан Н.Батсуурь, Э.Оюунболд, заан Б.Пүрэвсайхан тэргүүтэй бөхчүүд зодоглосноос харцага Б.Бат-Өлзий түрүүлж, заан Н.Жаргалбаяр үзүүрлэв. Их шөвөгт аварга С.Мөнхбат, арслан Н.Батсуурь нар шалгарлаа. Хангай харцага хоёр дээр, Оюунболд арслан тав дээр унав.
Барилдааны явцад МҮБХ, Допингийн эсрэг үндэсний төвтэй хамтран зарим бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авав. Өнгөрсөн хавар бөхчүүд, бөх сонирхогчдоос ирүүлсэн саналыг харгалзан нэр бүхий бөхчүүдээс тус шинжилгээг авсан юм.
-
2017 оны 12 сарын 11
Буудлага спортын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Япон улсад болж байна. Тус тэмцээнд нийт 27 орны 407 тамирчин өрсөлдөх бөгөөд манай улсаас “Бээжин-2008” олимпын наадмын мөнгөн медальт, дэлхийн цомын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Азийн аварга Ц.Мөнхзул, Азийн наадмын аварга Ч.Нарантуяа, армийн дэлхийн аварга О.Янжинлхам, Г.Нандинзаяа тэргүүтэй 25 тамирчин өрсөлдөж байгаа.
-
2017 оны 12 сарын 10
Японы Их дуулга тэмцээний дараагаар Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын чансааг шинэчлэн гаргалаа. Олимпийн мөнгөн медальт, дэлхийн хоёр удаагийн аварга, хөдөлмөрийн баатар Д.Сумъяа болон дэлхийн аварга, МУГТ М. Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүлсэн байна. Манай тамирчид:
Эрэгтэй
-60кг Д.Амартүвшин-2840 оноо тавдугаарт
-60кг Г.Болдбаатар -2451 наймдугаарт
-66кг Д.Төмөрхүлэг-2090 оноо аравдугаарт
-66кг Д.Алтансүх- 2056 оноо 11 дүгээрт
-66кг Г.Хэрлэн -1679 оноо 16 дугаарт
-73кг Г.Одбаяр -4340 оноо гуравдугаарт
-81кг О.Ууганбаатар- 3301 оноо гуравдугаарт
-81кг Н.Дагвасүрэн-2782 оноо долдугаарт
Эмэгтэй
-48кг М.Уранцэцэг-5070 оноо нэгдүгээрт
-57кг Д.Сумъяа-5432 оноо нэгдүгээрт
-63кг Б.Мөнгөнчимэг-2240 оноо есдүгээрт
-
2017 оны 12 сарын 09
Япон улсад буудлага спортын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-12-нд болно. Тэмцээнд “Бээжин-2008” олимпын наадмын мөнгөн медальт, дэлхийн цомын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Азийн аварга Ц.Мөнхзул, Азийн наадмын аварга Ч.Нарантуяа, армийн дэлхийн аварга О.Янжинлхам, Г.Нандинзаяа тэргүүтэй 25 тамирчин шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг нарын удирдлага дор оролцохоор болжээ. Тус тэмцээнд 27 орны 407 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн бөгөөд ирэх онд Буэнос-Айрес хотод болох өсвөр, залуучуудын олимпын наадамд оролцох эрх олгохоороо онцлогтой юм.
-
2017 оны 12 сарын 08
АНУ-ын Калифорни мужийн Анахайм хотноо зохиогдсон хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 75 кг-ын жинд М. Анхцэцэг огцом өргөлтөөр 107 кг-ыг өргөж, хүрэл медаль хүртэв. Тэрбээр эхний оролтоор 101 кг-ыг өргөсөн бөгөөд хоёр дахь оролтдоо 106 кг-ыг захиалсан боловч амжилтгүй болсон. Харин гурав дахь оролтдоо 107 кг-ыг амжилттай өргөж, хүндийг өргөлтийн дэлхийн аваргын анхны медалийг эх орондоо авчирлаа. Түүний жинд Испанийн тамирчин, олимпийн аварга Лидиа Валентин Перез түрүүлж, Колумбын Д.Неиси Патриси мөнгөн медаль зүүсэн байна. Алтан медалийн эзэн 118 кг-ыг өргөсөн бол, мөнгөн медальтан түүнээс 10 кг-аар бага, манай М.Анхцэцэгээс ердөө хоёр кг-ын илүүтэйг өргөсөн юм.
-
2017 оны 12 сарын 08
”Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогч Б.Шижирбат “Авьяаслаг Азичууд” тэмцээнд оролцож байгаа билээ. Тэрбээр эхний шатандаа алтан баззерын эзэн болсон. Дараа нь олон нийтийн саналаар финалын шатанд үлдсэн. Тэгвэл өчигдөр финалын шатны үзүүлбэрийн төгсгөлд хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ. Уг тэмцээний ялагчийг энэ сарын 14-нд шалгаруулах бөагаад ялагчийг 100 мянган ам.доллар хүлээж байгаа юм.
-
2017 оны 12 сарын 08
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн клубийн ДАШТ өнөөдөр Ираны нийслэл Тегеранд эхэллээ. Дөрөв дэх удаагийн тэмцээнд Иран, Монгол, АНУ, Гүрж, Казахстан, Канад, Унгар, Болгар, Киргизстан, Энэтхэг, Тажикистан гэсэн 11 орны 13 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа юм. Монголын залуучуудын шигшээ баг “В” хэсэгт Тажикистаны “Тажик Эйр”, Унгарын “Будапешт” клубтэй багтсан. Тэгвэл манай залуучуудын ”Хийморь” клуб өнөөдөр урамтай сайхан барилдаж, Унгарыг 6:4-өөр, Тажикистаныг 6:2-оор тус тус буулган авснаар “В” хэсгээ тэргүүллээ. “А” хэсгийг өнгөрсөн жилийн клубийн дэлхийн аварга АНУ-ын “Титан Меркури”, “С” хэсгийг Ираны “Сетареган Сари”, “D” хэсгийг эзэн орны “Кашан” клубүүд тэргүүлжээ. Абдулрашид Садулаев, Аниуар Гедуев, Хетик Цаболов, Комейл Гасеми, Масуд Эсмаэльпур, Сейед Ахмад Мохаммади зэрэг дэлхийн шилдэг хүчтэнүүдтэй 2014, 2015 оны клубийн дэлхийн аварга “Бимех Рази” хэсгээ тэргүүлж чадсангүй. Тэд Гажи Алиев, Магомедрасул Газимагомедов, Магомед Курбаналиев нарыг эгнээндээ нэгтгэсэн нутгийнхаа “Сетареган Сари”-д 4:6-аар дийлджээ. Манай залуус маргааш олимп, дэлхийн аварга өнөө цагийн дэлхийн тод бөх Кайл Снайдераар ахлуулсан “Титан Меркури” клубтэй хагас шигшээд учраа таарна.
“В” ХЭСГИЙН БАРИЛДААНЫ ДҮН:
МОНГОЛ (ХИЙМОРЬ) - УНГАР (БУДАПЕШТ) 6:4
57 кг: Цэвээнсүрэнгийн Цогбадрах - Тамас Роман 10:0
61 кг: Батчулууны Баасанням - Жозеф Молнар 2:12
65 кг: Төмөр-Очирын Тулга - Шахери Хосейн 13:3
70 кг: Лутбаярын Батбаяр - Норберт Лукакс 4:2
74 кг: Болдхүүгийн Батсүх - Жомбор Гулиас 3:3 ялагдсан
79 кг: Ганболдын Төрболд - Ботонд Лукакс 10:0
86 кг: Ганбаатарын Ганхуяг - Патрик Зуровски 1:4
92 кг: Төмөрбатын Мөнгөншагай - Мохаммад Алитабар 0:4
97 кг: Батсүхийн Зоригтбаатар - Балаш Жухаш 10:0
125 кг: Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ - Михаил Наги 10:0
МОНГОЛ (ХИЙМОРЬ) - ТАЖИКИСТАН (ТАЖИК ЭЙР) 8:2
57 кг: Цэвээнсүрэнгийн Цогбадрах - Комрон Холов 11:0
61 кг: Батчулууны Баасанням - Жамшид Шарифов 1:8
65 кг: Төмөр-Очирын Тулга - Абдилгосем Файзиев 12:1
70 кг: Лутбаярын Батбаяр - Сайжон Амиржони 6:5
74 кг: Болдхүүгийн Батсүх – Сорбон Абдулхаев 10:0
79 кг: Ганболдын Төрболд - Сахоб Ниматзода 12:1
86 кг: Ганбаатарын Ганхуяг – Бахходур Кодиров 4:3
92 кг: Төмөрбатын Мөнгөншагай - Масрур Мералишоев 7:2
97 кг: Батсүхийн Зоригтбаатар - Рустам Искандри цэвэр ялагдсан
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл - Абдурашид Гульямов 12:2
-
2017 оны 12 сарын 07
Шинэ жилийн баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд, “Rich beauty” гоо сайхны салон шинэ жилийн
-
2017 оны 12 сарын 06
“Монголын Залуучуудын Холбоо”, “Залуу удирдагч сан” хамтран Монгол Улсын өнөөгийн нийгэм улс төр, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, залуу төр нийгмийн зүтгэлтэн, бизнесмэнүүдийн нэр хүндийн үзүүлэлтийг тогтоох зорилгоор “Оны залуу”-г шалгаруулах “Next Stop” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулаад 25 жилийг үджээ. Тухайн жилийнхээ нийгэм, улс төр, эдийн засаг, бизнесийн салбарын “Оны залуу”-г олны дундаас шигшин шалгаруулдаг энэхүү наадамд шилдгээр шалгарахаас гадна нэр дэвших нь хүртэл өөрөө нэр хүндийн хэрэг байсаар ирсэн.
-
2017 оны 12 сарын 06
Шинэ жилийн баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд охид бүсгүйчүүдийн
-
2017 оны 12 сарын 06
Монгол Улсын Хүүхэлдэйн театрын дарга, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагватай ярилцлаа.
-
2017 оны 12 сарын 06
Богдхан хайрханы хишиг барилдаан
-
2017 оны 12 сарын 05
Каптитрон банкны нэрэмжит Монголын шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-10 хүртэл Спортын төв ордонд болно.
Үүнд хэн хэн, хэдэн кг-ын жинд өрсөлдөх гэж байгааг уншигч танаа сонирхуулья.
Эрэгтэй 49 кг:
Х.Энхмандах
М.Чухал-Эрдэнэ
Э.Сүхбат /ИБ/
Ц.Жамъяанбат
Э.Сүх-Эрдэнэ
О.Өнөболд
Д.МөнхЭрдэнэ
Г.Ариунболд
52 кг:
М. Гандулам
А. Нурлан
Т. Энхтөр
Б.Цэндсүрэн
Э.Баярсайхан
Б.Буяндалай
Г.Ган-Эрдэнэ
Ц.Батнасан
56 кг:
Х. Энх-амар
В. Төмөрхуяг
Ц.Мөнхбаатар
О.Тулга
Б.Жанцанпэрэнлэй
60 кг:
Б. Мишээлт
Ц.Пүрэвсүрэн
Б.Төгөлдөр
О.Дөлгөөн
Э.Батөлзий
Э.Цэндбаатар
64 кг:
Б.Чинзориг
Г.Баярхүү
З.Шинэчагтага
М.Батбаяр
У.Мөнх-Эрдэнэ
П.Сүхмягмар
69 кг:
О.Батзориг
О.Бямба-Эрдэнэ
Б.Сүххуяг
Б.Мөнх-Ирээдүй
Б.Гантулга
Г.Гантулга
75 кг:
Д.Давааням
Б.Эрхэмбая
Ш.Төрболд
Т.Иврайм
Г.Агарзандан
Р.Жоломан
Эм 45-48 кг:
О.Жаргалан
Ж.Нямсүрэн
Б.Нуржамила
Б.Мөнгөнсаран
О.Даваасүрэн
С.Осормаа
Б.Золжаргал
51 кг:
М.Нандинцэцэг
О.Энхмаа
Д.Хонгорзул
Л.Алтанцэцэг
Т.Номин-Эрдэнэ
М.Энхжаргал
54-57 кг:
Н.Оюун-эрдэнэ
М.Гүндэгмаа
Э. Мичидмаа
М.Намуун
О. Лхагвацэцэг
О.Есүгэн
57-60 кг:
У. Шинэцэцэг
З. Уянга
Л.Ангараг
Г.Даваа
Т.Болортуул
П.Хулан
64-69 кг:
Б.Хонгорзул
О.Гэрэлгуа
М.Мягмаржаргал
Э.Эрдэнэтуяа
Б.Цэлмэг
Н.Ану
-
2017 оны 12 сарын 05
Арванхоёрдугаар сар спортынхны хувьд их баяр хөөртэй, бахархам амжилттай эхэллээ гэж хэлж болно. Монголчуудыг тэр дундаа спортын хорхойтнуудыг бахдуулсан олон үйл явдал их спортын ертөнцөд өрнөлөө.