АНУ-ын Калифорни мужийн Анахайм хотноо зохиогдсон хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 75 кг-ын жинд М. Анхцэцэг огцом өргөлтөөр 107 кг-ыг өргөж, хүрэл медаль хүртсэн билээ. Тэрбээр эхний оролтоор 101 кг-ыг өргөсөн бөгөөд хоёр дахь оролтдоо 106 кг-ыг захиалсан боловч амжилтгүй болсон. Харин гурав дахь оролтдоо 107 кг-ыг амжилттай өргөж, хүндийг өргөлтийн дэлхийн аваргын анхны медалийг эх орондоо авчирсан.
Тэрбээр хүндийн өргөлтийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч М.Хосбаяраар удирдуулсан баг тамирчид өнөөдөр 15.00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардах юм байна.