Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг оны шилдгийг шалгаруулах "Алтан бөмбөг" ёслол өнөөдөр "Шангрила" зочид буудлын хүндэтгэлийн танхимд болно.
Энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээнээс 2017 оны шилдэг эрэгтэй, эмэгтэй тоглогч, шилдэг дасгалжуулагч, бэлгэдлийн 11, шилдэг гадаад тоглогчийг шалгаруулах юм. Шилдгийг шалгаруулах саналд 54 хүн хамрагджээ. Тэд шилдэгт тунаж үлдсэн тус бүр гурван оролцогчийг шалгаруулаад байгаа аж.