-
2017 оны 3 сарын 02
klts
-
2017 оны 3 сарын 02
Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо пауэрлифтингийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас “Рио-2016” паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцоно.
Тэрбээр 97 кг-ын жинд өрсөлдөх бөгөөд энэ жинд Египет, Тайланд, Энэтхэг, Япон зэрэг 12 орны 15 тамирчин өрсөлдөх аж. Зохион байгуулагч орон болох АНЭУ-ын гурван тамирчин бий.
Энэ жингийн өрсөлдөөн өнөөдөр болно. Харин маргааш хамгийн хүнд жингийн ангиллын өрсөлдөөн болсноор өндөрлөх юм. ”Рио-2016” паралимпийн наадамд 88 кг-д өрсөлдөж байсан Э.Содномпилжээ жин өгсөн, 97 кг-д паралимпиос хойшхи анхны олон улсын тэмцээндээ оролцох гэж байгаа юм. Түүний хувьд АНЭУ-ыг зорихоос өмнө УАШТ-д оролцож, түрүүлсэн билээ.
Э.Содномпилжээ өмнө нь “Дэлхийн цом”-ын тэмцээнээс хоёр мөнгөн медаль хүртэж байсан туршлагатай. Тодруулбал “Дубай-2015”, “Куала Лампур-2016” Дэлхийн цомын тэмцээнүүд юм. Түүний дасгалжуулагчаар ОУХМ Ш.Энхсайхан ажилладаг юм.
-
2017 оны 3 сарын 01
Сэтгэл сэргээх 24 гайхалтай гэрэл зураг
-
2017 оны 2 сарын 28
“Хөсөгтөн баг дэлхийн тайзнаа-2017” нэртэй аялан тоглолт удахгүй Канад, АНУ-ын томоохон хотуудад болох гэж байна.
-
2017 оны 2 сарын 28
Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг олон улсын уран зургийн үзэсгэлэн Их Британийн Оксфорд хотноо энэ сарын 24-26-ны өдрүүдэд боллоо.
-
2017 оны 2 сарын 28
Тайландын Корат хотноо хоёрдугаар сарын 24-нөөс ирэх сарын 5-нд болох туялзуур сэлэмний өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Монголын туялзуур сэлэмний холбооны өсвөрийн шигшээ баг эх орноосоо мордлоо.
-
2017 оны 2 сарын 28
Цагаалга гэдэг нь аарц идээн дээр таван тарианы үрийг юм уу эсвэл үзэм, тутарга будаа оруулаад хачирласан амтлаг хоолыг хэлдэг.
-
2017 оны 2 сарын 27
Монголын дарсны холбооны тэргүүн У.Энхтүвшингийн зөвлөгөөг хүргэж байна.
-
2017 оны 2 сарын 27
Цагаан сараар яаж жин нэмэхгүй байх вэ?
-
2017 оны 2 сарын 25
МУГТ, Олимп, Дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт дараагийн тулаанаа маргааш хийх гэж байна. Тэрээр бэлтгэлээ шаргуу хийж байгаа бөгөөд ялах магадлалтай хэмээж байгаа аж.
-
2017 оны 2 сарын 25
Монголын уран бүтээлчид Манжуурт тоглолт хийнэ
А.ХАНГАЙ ______
Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж тэргүүтэй Монголын уран бүтээлчид, Манжуур хотын дэд дарга Рэн Гүөфэнээр ахалуулсан тус хотын захиргааныхан, Шанхай хотын Жями компанийн төлөөлөгчид “Дэлхийн Манжуур” төслийг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зуржээ. Уг төслийн хүрээнд Манжуурт ирэх зун томоохон хэмжээний тоглолт зохион байгуулах аж. Эл төслийн Монгол талын удирдагчаар найруулагч Ч.Найдандорж ажиллах бөгөөд тэрбээр эн тухай ‘Тоглолтын зохиолыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар бичсэн. Г.Ган-Очир бүжиг дэглэж, Д.Эрдэнэжаргал ерөнхий зураачаар ажиллаж байна. Монголын талаас 20 гаруй уран бүтээлч голлон тоглож, орон нутгийн жүжигчид туслах дүр бүтээх юм. Тоглолт эртний тэнгэр шүтлэг, бөө мөргөл, аян дайн, нүүдэл, ан ав, хуримын сэдэвтэй. Олон газраас ирсэн жуулчид үзэх учир харилцан яриа оруулахгүй. Өөрөөр хэлбэл үггүй жүжиг гэсэн үг. Үйл явдаыг хөгжим, бүжиг, хөдөлгөөн, дуу авиа, нүүрний хувирал, тайз, гэрлийн шийддээр илэрхийлнэ. Гэхдээ уртын дуу, үндэсний хөгжим, хөөмий гэх мэт язгуур урлагаа мэдээж оруулна” хэмээв.
-
2017 оны 2 сарын 25
Холимог салат Орц: /4/ далайн байцаа-2ш чинжүү/улаан гар/-1ш хиам-200гр өндөг-2ш /чансан/ огурцы/дарсан/-1том сонгино майнуз давс сахар Чинжүүгээ халуун усанд 5-10м байлгаад авч нарийхан хэрчинэ. хиам, өндөг ,огурцы,далайн байцаагаа мөн адил хэрчиж бэлтгээд хооронд нь хольж сонгиноо нэмээд амтлан майнузанд нь хольж хутгаад бэлэн болно. ингээд таны ширээний хамгийн амттай салат байх болио. та нэг удаа туршаад үзээрэй. хамгийн амархан амттай зоог тань байж чадна. Waldorf Салат (жимсний салат) Орц: * 2 ш шар алим (Ginger Gold эсвэл Fuji байвал сайн) * 1 ш улаан алим (Red Delicious) * 3 амны халбага алмны цуу * 1 стакан майонез * 1 чимх давс * хар перц * 3/4 стакан хушига, бяцалсан * 1 стакан шар үзэм * 2 амттаны халбага карри * 2 гожгор celery, нимгэлэн хэрчсэн * 1/3 стакан шинэхэн гаа, давхарлаж ороогоод хэрчсэн * 1/2 ш улаан сонгино, маш нимгэн хэрчсэн * 1 ш салатны навч (romaine lettuce) 1. Алимаа угаагаад 4 хуваана. Үрийг нь гэртэй нь аваад алимаа хальстай нь үмхний хэмжээтэй (bite size) хэрчинэ. 2. Томхон шилэн саванд хэрчиж бэлтгэсэн алимаа алимны цуутайгаа холино. Майонезаа нэмээд хутгана. Давс перцээр амтлана. 3. Хушиг, үзэм, celery, гаа, улаан сонгино, карригаа нэмнэ. Нийцтэл нь хутгана. 4. Амтнуудыг нийцүүлэхийн тулд хамгийн багадаа 1 цаг хөргөгчинд байлгана. 5. Гаргаж ирээд навч дэвссэн тавган дээр тавиж сервислэнэ. Амтат чинжүүтэй улаан манжингийн салат Орц: 300 гр улаан манжин, 150 гр амтат чинжүү, сармисны хумс хоёр гурван ширхэг, 50 гр цөцгий, давс, ногоон гоньдийг өөрийн хүссэн хэмжээгээр хийж амтална. Улаан манжинг чанаад хальсийг нь арилган савхан хэлбэртэй хэрчинэ. Амтат чинжүүг цэвэрлээд мөн савхан хэлбэртэй хэрчин улаан манжинтай хольж жижиглэсэн саримас, давс, нунтаг хар чинжүү хийж майонез цөцгийтэй хутгана. Дээрээс ногоон гоньд цацна. Туна загасны салат Орц: /4/ - 6 ш чанасан өндөг - 1 ш сонгино - 185 гр өөрийн шүүсэнд нь нөөшилсөн туна загас - 30 гр майонез - 1 халбага укроп - 2 ш улаан лооль 1. Чанасан өндгөө нарийхан гонзгой хэлбэртэй хэрчиж саванд хийгээд дээрээс нь сонгиноо жижиглэн хийнэ. 2. Лаазалсан туна загасыг шүүснээс нь салган авч өндөг, сонгино дээрээ хийгээд майонезтайгаа сайтар хутгана. 3. Таваглахдаа улаан лоолио нимгэн хавтгай хэрчиж тавган дээрээ тавиад салатаа дээрээс нь таваглана. Укропоо салат болон улаан лоолин дээрээ цацна. Баяслагтай салат Орц: / улаан лооль, FITAKI bayslag ,яншуй, хар перец / Баяслагаа дөрвөлжин хэрчээд улаан лоолио 2 хуваана тэгээд яншуй хар перец өөрийн амтлагаагаар Шинэ ногооны салат Орц: шинэ өргөст хэмх 50гр улаан лооль 50гр ногоон чинжүү 10гр улаан чинжүү 10гр хар чидун жимс 15гр эрдэнэ шиш 10гр сонгино 12гр ургамлын тос 10гр элсэн чихэр 5гр, давс 2гр повоор 2гр уксус 2гр /3%-ийн буюу сулруулсан/ 1. Шинэ өргөст хэмхийг угааж нимгэн хавтгай, улаан лоолийг сармис хэлбэртэй хэрчинэ. 2. Ногоон, улаан чинжүүг угааж маш нимгэхэн хярж, нарийн савх хэлбэртэй хэрчээд дээр нь хар олив болон жижиглэн хэрчсэн сонгиноо хийж давс, повоор, элсэн чихэр, уксус болон ургамлын тос нэмж хутгана. 3. Салатыг таваглаж эрдэнэ шиш цацаж өгнө.
-
2017 оны 2 сарын 24
Диана гүнжийн өмсч байсан даашинзуудыг үзэсгэлэнд тавихаар болжээ. Их Британийн хатан хааны гэр бүлийнхэнд ойр байдаг нэгэн буяны байгууллага Дианагийн 25 даашинзыг Кенсингтоны ордонд өнөөдөр нээлтээ хийх үзэсгэлэнд тавих ажээ. Энэ ордонд Диана гүнж олон жил амьдарч байсан юм.
-
2017 оны 2 сарын 24
Саяхан БНХАУ-ын Шанхай хотноо Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж тэргүүтэй Монголын уран бүтээлчид, Манжуур хотын дэд дарга Рэн Гүөфэн тэргүүтэй тус хотын захиргааныхан, Шанхай хотын Жями компанийн төлөөлөгчид ”Дэлхийн Манжуур” төслийг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монгол, Орос, Хятад гурван улсын хил залгах Манжуур хот бол БНХАУ-ын хуурай газрын хамгийн том боомт, гурван улсын эдийн засгийн чөлөөт бүс билээ. Манжуурт зундаа 5-7 сая жуулчин ирдэг бөгөөд тус хотын захиргаа жуулчдад мартагдашгүй дурсамж үлдээх урлагийн тоглолт хийж, Манжуур хотын брэнд шоутай болох замаар улам олон жуулчин татах санаачилга гаргасан нь энэ оны 6 дугаар сараас эхлэн хэрэгжихээр болоод байна.
”Дэлхийн Манжуур” төслийн монгол талын удирдагчаар найруулагч Ч.Найдандорж ажиллаж байгаа юм. Тэрээр: ”Энэ тоглолтын зохиолыг урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар маань бичсэн. Г.Ган-Очир бүжиг дэглэж, Д.Эрдэнэжаргал ерөнхий зураачаар ажиллаж байна. Монголын талаас 20 гаруй уран сайханчид голлон тоглож, орон нутгийн жүжигчид туслах дүр бүтээх юм. Тоглолтын үйл явдлын хувьд эртний тэнгэр шүтлэг, бөө мөргөл, аян дайн, нүүдэл суудал, ан ав, хурим найрын сэдэвтэй. Энэ шоуны үзэгчид олон газраас ирсэн жуулчид байх учир харилцан яриа оруулахгүй, өөрөөр хэлбэл үггүй жүжиг байна гэсэн үг. Үйл явдлыг хөгжим, бүжиг, хөдөлгөөн, дуу авиа, нүүрний хувирал, тайз гэрлийн шийдлээр илэрхийлнэ. Гэхдээ уртын дуу, үндэсний хөгжим, хөөмий гэх мэт язгуур урлагийн элемент оруулна” хэмээн ярьж байлаа.
БНХАУ-ын төрийн шагналт хөгжмийн зохиолч, Бүх Хятадын дуу хөгжмийн клубийн дэд тэргүүн Д.Энхбаяр: Миний бие ”Дэлхийн Манжуур” төслийн хятад талын удирдагч, хөгжмийн зохиолчоор ажиллаж байгаа юм. Манай шоу тоглолт хөгжмийн хувьд симфониор гол болгоно. Мөн киноны болон тайзны хөгжмийн хэв маягийг хослуулж, хөөмий, уртын дуунаас улируулж өнөөгийн рок поп хөгжмийг ч оруулах юм. Бид жүжгийн хувьд ч, хөгжмийн хувьд ч, тайз гэрлийн хувьд ч Лас Вегасын шоу шиг дэлхийн хэмжээний шоу хийх зорилго тавьсан. Одоо бүх боломж бүрдчихлээ. Манай багийн уран бүтээлчид тавьсан зорилгодоо хүрэхийн тулд хамаг ур ухаан, авьяас чадвар, хүч чадлаа дайчлан ажиллах болно” гэсэн юм.
Харин Жями компанийн захирал Юй Цун-И: ”Бид театрыг орчин үеийн 4D, 5D технологийн дагуу тоноглоно. Тайзны тоноглол, гэрлийн шийдэл, шинэ технологиор үзэгчдийг алмайруулж, үзэж байгаа дүрс нь бодит байдал уу, хуурмаг үзэгдэл үү гэдэгт эргэлзэхэд хүргэнэ. Тоглолтын хөдөлгөөн, өнгө дүрс ганц тайзаар хязгаарлагдахгүй, зрител дундуур, үзэгчдийн дэргэд ч үйл явдал өрнөх юм” хэмээн ярьж байлаа.
Энэ төслийг санаачлагч Манжуур хотын захиргааныхан тус хотод аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудаар дамжуулан жуулчдад тасалбар борлуулах, уран сайханчдын виз, орон сууц, нийгмийн асуудлыг бүх талаар шийдвэрлэх үүрэг хүлээж байгаа юм. Манжуурын театр 3000 хүний суудалтай бөгөөд нэг тогтлолтыг наад зах нь 2000 хүнд үзүүлнэ гэж төлөвлөөд байгаа юм байна.
До.Болдхуяг
-
2017 оны 2 сарын 23
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин Д.Отгонцэцэгт гавьяат тамирчин цол олгохоор болжээ. Тэрбээр чөлөөт бөхөөр 14 настайгаасаа эхлэн хичээллэсэн бөгөөд чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий мөнгө, хүрэл, залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл, залуучуудын Азийн АШТ-ий алт, хүрэл медаль хүртэж байсан юм. Мөн УАШТ-д долоон удаа түрүүлж байсан юм.
Түүний цол тэмдгийг маргааш гардуулах юм байна.
-
2017 оны 2 сарын 23
“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдаан өнөөдөр сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанаар эхэлнэ.
-
2017 оны 2 сарын 23
Саяхан БНХАУ-ын Шанхай хотноо Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж тэргүүтэй Монголын уран бүтээлчид, Манжуур хотын дэд дарга Рэн Гүөфэн тэргүүтэй тус хотын захиргааныхан, Шанхай хотын Жями компанийн төлөөлөгчид ”Дэлхийн Манжуур” төслийг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монгол, Орос, Хятад гурван улсын хил залгах Манжуур хот бол БНХАУ-ын хуурай газрын хамгийн том боомт, гурван улсын эдийн засгийн чөлөөт бүс билээ. Манжуурт зундаа 5-7 сая жуулчин ирдэг бөгөөд тус хотын захиргаа жуулчдад мартагдашгүй дурсамж үлдээх урлагийн тоглолт хийж, Манжуур хотын брэнд шоутай болох замаар улам олон жуулчин татах санаачилга гаргасан нь энэ оны 6 дугаар сараас эхлэн хэрэгжихээр болоод байна.
”Дэлхийн Манжуур” төслийн монгол талын удирдагчаар найруулагч Ч.Найдандорж ажиллаж байгаа юм. Тэрээр: ”Энэ тоглолтын зохиолыг урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар маань бичсэн. Г.Ган-Очир бүжиг дэглэж, Д.Эрдэнэжаргал ерөнхий зураачаар ажиллаж байна. Монголын талаас 20 гаруй уран сайханчид голлон тоглож, орон нутгийн жүжигчид туслах дүр бүтээх юм. Тоглолтын үйл явдлын хувьд эртний тэнгэр шүтлэг, бөө мөргөл, аян дайн, нүүдэл суудал, ан ав, хурим найрын сэдэвтэй. Энэ шоуны үзэгчид олон газраас ирсэн жуулчид байх учир харилцан яриа оруулахгүй, өөрөөр хэлбэл үггүй жүжиг байна гэсэн үг. Үйл явдлыг хөгжим, бүжиг, хөдөлгөөн, дуу авиа, нүүрний хувирал, тайз гэрлийн шийдлээр илэрхийлнэ. Гэхдээ уртын дуу, үндэсний хөгжим, хөөмий гэх мэт язгуур урлагийн элемент оруулна” хэмээн ярьж байлаа.
БНХАУ-ын төрийн шагналт хөгжмийн зохиолч, Бүх Хятадын дуу хөгжмийн клубийн дэд тэргүүн Д.Энхбаяр: Миний бие ”Дэлхийн Манжуур” төслийн хятад талын удирдагч, хөгжмийн зохиолчоор ажиллаж байгаа юм. Манай шоу тоглолт хөгжмийн хувьд симфониор гол болгоно. Мөн киноны болон тайзны хөгжмийн хэв маягийг хослуулж, хөөмий, уртын дуунаас улируулж өнөөгийн рок поп хөгжмийг ч оруулах юм. Бид жүжгийн хувьд ч, хөгжмийн хувьд ч, тайз гэрлийн хувьд ч Лас Вегасын шоу шиг дэлхийн хэмжээний шоу хийх зорилго тавьсан. Одоо бүх боломж бүрдчихлээ. Манай багийн уран бүтээлчид тавьсан зорилгодоо хүрэхийн тулд хамаг ур ухаан, авьяас чадвар, хүч чадлаа дайчлан ажиллах болно” гэсэн юм.
Харин Жями компанийн захирал Юй Цун-И: ”Бид театрыг орчин үеийн 4D, 5D технологийн дагуу тоноглоно. Тайзны тоноглол, гэрлийн шийдэл, шинэ технологиор үзэгчдийг алмайруулж, үзэж байгаа дүрс нь бодит байдал уу, хуурмаг үзэгдэл үү гэдэгт эргэлзэхэд хүргэнэ. Тоглолтын хөдөлгөөн, өнгө дүрс ганц тайзаар хязгаарлагдахгүй, зрител дундуур, үзэгчдийн дэргэд ч үйл явдал өрнөх юм” хэмээн ярьж байлаа.
Энэ төслийг санаачлагч Манжуур хотын захиргааныхан тус хотод аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудаар дамжуулан жуулчдад тасалбар борлуулах, уран сайханчдын виз, орон сууц, нийгмийн асуудлыг бүх талаар шийдвэрлэх үүрэг хүлээж байгаа юм. Манжуурын театр 3000 хүний суудалтай бөгөөд нэг тогтлолтыг наад зах нь 2000 хүнд үзүүлнэ гэж төлөвлөөд байгаа юм байна.
До.Болдхуяг
-
2017 оны 2 сарын 23
Азийн 8-р Өвлийн наадамд оролцож буй манай уулын цанын шигшээ баг өчигдөр анхны уралдаанаа хийлээ. Жиант слалом буюу туг сүлжих төрөлд нийт 22 орны 44 тамирчин уралдахаар бүртгүүлсэн. Манай улсыг төлөөлөн Г.Буянт уралдаанаа хийж, 2 гарааны нийлбэр дүнгээр 3:17,5 секундын амжилтаар 29-р байрт орлоо.
Уг уралдаанд манай улсаас Ч.Баярзул, Б.Орхонтамир нар мөн өрсөлдөх учиртай байсан ч техникийн асуудлаас шалтгаалан уралдаанаа хийж чадсангүй. Энэ зайд Японы тамирчид алт, хүрэл медалийг хүртэж, БНСУ-ын тамирчин мөнгөн медалийн эзэн болжээ.
Энэ үеэр Монголын багийн ахлагч Ч.Насантогтох болон МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан тэргүүтэй албаны төлөөлөгчид тэмцээн уралдаанд оролцож буй Д.Чагнаа дасгалжуулагчтай шигшээ багт амжилт хүсч, тодорхой асуудлууд дээр санал солилцсон юм.
-
2017 оны 2 сарын 23
Жүжигчин СТА, Г.Золбоот МУГЖ цолоор энгэрээ мялаахаар болжээ.
Энэ талаар жүжигчин Г.Золбоотоос тодруулахад “Үнэхээр сайхан санагдаж байна. Энэ ганцхан миний баяр, миний шагнал биш. Олон хүн намайг МУГЖ цол хүртээсэй, цаг нь болсон байтал энэ хүн яагаад авахгүй байна вэ гэж миний өмнөөс дуугарч байсанд би үнэхээр их талархдаг. Олон хүний ерөөл буян, сайхан үгс биелэлээ олж байгаад баяртай байна. Түмэн олондоо баярлалаа. Хүнд хайрлагдаж, хүндлэгдэх хувь тохиол байж дээ л гэж баярлаж сууна” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр МУГЖ цол тэмдгээ энэ сарын 24-нд буюу ирэх баасан гарагт 11.00 цагт Төрийн ордноос гардан авах юм байна.
-
2017 оны 2 сарын 22
Азийн 8-р Өвлийн наадам Японы Саппоро хотноо албан ёсоор эхэллээ. 2-р сарын 19-26-ны өдрүүдэд явагдах энэхүү наадамд нийт 32 орны 2000 орчим тамирчид болон албаны хүмүүс оролцож байгаагаараа тивийн хэмжээнд түүхэн дэх хамгийн том өвлийн наадамд тооцогдож байна. Азийн наадмын нээлтийн ажиллагаа Саппоро хотын бахархал болсон Саппоро Дом цэнгэлдэхэд явагдсан бөгөөд тун удахгүй Японы эзэн хааны ширээг залгамжлах хунтайж Нарухито өөрийн биеэр хүрэлцэн ирж, албан ёсоор нээсэн юм. Ёслолын арга хэмжээнд Азийн Олимпийн Зөвлөлийн ерөнхийлөгч Шэйх Ахмад Ал Фахад Ал Сабах хүрэлцэн ирж нээлтийн үгийг хэлэв. “Азийн Олимпийн зөвлөл Саппорог өвлийн наадмын “гэр” нь гэж үздэг. Наадам гэртээ эргэж ирсэнд баяртай байна. Та бүхний энэхүү дэмжлэгт маш их баярлаж байна” хэмээн Шэйх Ахмад хэлсэн үгэндээ цохон тэмдэглэсэн юм. Азийн Өвлийн наадмыг Саппоро хот өмнө нь 1986, 1990 онуудад дараалан зохион байгуулж байсан билээ. Олимпийн бамбарыг 1998 оны Наганогийн олимпийн аварга Масахико Харада асаасан бөгөөд тэшүүрийн төрөлд мөн тухайн олимпод аваргалж байсан Х.Шимизу тэргүүтэй 4 тамирчид буухиалан цэнгэлдэхэд заллаа. Тамирчдын жагсаалаар эхлэсэн нээлтийн ажиллагаа Японы соёлын онцлог, шинэ залуу үеийн эрч хүчийг харуулсан хөгжим, бүжгийн үзүүлбэрүүдээр үргэлжилж, наадмын сүлд дууллыг Японы алдарт Dreams Come True хамтлаг дуулан мини концертоо толилуулснаар өндөрлөлөө. 7 хоногийн турш авхаалж самбаагаа сорих азийн