Японы сүмогийн 70 дахь ёкозүна Харүмафүжи болон Таканоива нарын хооронд болсон явдал энэ сарын турш Японы гол дуулиан болоод байгаа билээ. Энэ талаар 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрбээр өөрийн цахим хуудсандаа " Миний дүү бол жинхэнэ эр хүний хугархай олон таван зангүй хүүхдэд үнэн сэтгэлээсээ хайртай тийм л нэгэн эр хүн! Ёс жудаг дээр хатуу байр суурьтай эр хүн! Аавдаа гээд өөрөө зохиосон шүлгийг нь сонсоорой ! Харума чи бол эр хүн!" хэмээн бичжээ.
Мөн "Харумафүжи буюу Ама Бямбадорж. Нэгэн цагийн ангийн анд аваргаа би өмөөрмөөр санагдлаа. Хүн алдаж онох үе бишгүй байх. Хазгай гишгэхэд нь харин түшээд босгомоор. Арлын орны үндэсний их спортыг унтаж байхад Монгол аавын үрс сэрээсэн, эзэгнэсэн, эзэгнэсээр ч...
Оозэки цол дээр олон жил барилдаж Ёкозуна болохдоо тэр, бурханы оронд байгаа аавдаа өгсөн амлалтаа биелүүлсэн гэдэг, эмтэрмээр...
Аавын хүү нэгэнтээ алдавч түүнд оносон, бүтээсэн өдрүүд олон санах. Ёкозуна Харумафүжи дэмжиж, хамтарч хэрэгжүүлсэн "Зүрх хамгаалах төсөл"-өөр 0-5 насны 700 орчим бяцхан үрсийн зүрхний хагалгаа Монголд үнэ төлбөргүйгээр хийгдэж, амжилттай болсон гэдгийг мэдэх нь хэд бол?
Эрчүүд хоорондоо учираа олсон гэх ч, хүний нутагт ад үзэгдэх зовлонг тэнд байсан хүмүүс л ойлгох байх. Үнэндээ Япончууд “БОЛЪЁ” гэдэг үгийг өөрөө өөрөөр нь хэлүүлж чаддаг хүмүүс. Энэ хэргийг дөвийлгөхийн цаана Сумо-гийн ертөнцийн ямархан бодлого яваа бол? Сайн яваа нэгнээ бүү хэмлэ, чамаас л илүү яваа АВАРГА хүн, өнчин зүрхийг бүү шархалуул гэж хүсэе! Өнөөдөр би энэ асуудлаар Япончуудтай хамтарч ажиллахгүй гэдгээ хэлж татгалзлаа. Ажилласан ч би Монголынхоо эсрэг ажилдаггүй хүн. Аавын хүү, аварга хүн ГАНЦААРДАХГҮЙ шүү! WE YOKOZUNA" хэмээн бичсэн байна.
Сэтгэгдэл (46)