Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Төрийн шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсан 1944 оны 11 дүгээр сарын 25-нд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн мэндэлжээ. Энэ өдөр тэр 80 нас хүрэх байлаа.
Түүний намтар:
- 1963 онд Улаанбаатарт Худалдааны техникум төгссөн
- 1973-1977 онд ЗХУ-ын Москва хотын Кино Урлагийн дээд сургуульд суралцаж байсан.
- 1963 онд Улсын хүүхэлдэйн театрт жүжигчин, зураач, туслах найруулагч
- 1968 оноос Монголын зохиолчдын эвлэлийн дэргэдэх үлгэрийн танхимд жүжигчин, “Утга зохиол” сонин, Монголын радиод редактор, Соёлын яаманд мэргэжлийн зохиолчоор ажлласан,
- 1990-1992 онд Монголын зохиолчдын эвлэлийн даргаар,
- 1992-1996 оны хооронд УИХ-ын гишүүнээр сонгогдож соёл урлагийн олон арван хуулийн төслийг санаачлан батлуулсан.
- 2009-2012 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хорооны даргаар ажилласан.
- 2019 оны 2-р сарын 5-нд нас барсан. Тэрээр 75 насалсан байна
Уран бүтээл:
- 1962 оноос зохиол бүтээл бичиж туурвиж эхэлсэн.
- 4000 мөр бүхий “Тамгагүй төр” эмгэнэлт жүжиг,
- Их Монгол Улс байгуулагдасны 800 жилийн ойд зориулж “Атга нөж” жүжиг туурвисан.
- "Ангир уураг" жүжиг
- "Галзуу гурвалжин" зэрэг олон арван жүжгийн зохиол бичсэн.
- Кино зохиол
- “Боржигоны бор тал"
- “Бүлээн нурам”,
- “Араатан”,
- “Хүн чулууны нулимс”,
- Хүннүгийн тухай “Бор манан” зэрэг кино зохиол бичсэн.
- Яруу найргийн
- "Аргаа барсан шүлэг"
- "Бодрол"
- "Боржигоны бор тал"
- "Буруу энгэртэй дээл"
- "Ижийнхээ ачийг яалаа даа"
- "Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам"
- "Ижийтэйгээ байхад би баян байсан"
- "Монголын их хээр тал"
- "Охиноо би их санадаг"
- "Уянгын шаглаа"
- "Харанхуй"
- "Хос уянга"
- "Хүүдээ унших шүлэг"
- "Чамаараа би зөндөө гоёсон"
- "Чи бидэн хоёр" зэрэг олон шүлэг тэрлэсэн.
- Үргэлжилсэн үгийн зохиол
- "Нулимстай дурсамж" өгүүллэг
- "Яргуй нүдлэх цагаар" өгүүллэг
- "Тэр алсад" тууж
- "Үр могой" домог дууль
- Шүлгийн түүвэр
- "Ангир уураг"
- "Хос уянга"
- "Гашуун өвс"
- "Сул асгарсан сувд"
- Ном туурвил
- Уянгын тойрог
- Цагаан тэнхлэг
Гавьяа Шагнал:
- МЗЭ-ийн шагнал /1989/,
- БНМАУ-ын Төрийн шагнал /1990/,
- БНМАУ-ын Соёлын Гавьяат Зүтгэлтэн /1990/,
- Монгол улсын Ардын Уран Зохиолч цол /2001/,
- Монгол улсын Хөдөлмөрийн баатар /2017/
- Америкийн Аризон мужийн Дэлхийн их сургуулийн соёлын доктор /1992/ цол хүртсэн.
Л.Баяр