Өнгөрөгч ням гарагт Ховд аймгийн Алтай сумын харъяат жүдо бөхийн ОУХМ, жүдо бөхийн улсын шүүгч, аймгийн Арслан Жамбын Чулуунжав агсан, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харъяат самбо бөхийн ОУХМ, аймгийн Арслан Чулуунжавын Булганхүү агсан нарын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой болон залуу хүчит 128 бөхийн барилдаан Сүхбаатар аймагт болж өндөрлөлөө.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Спорт цогцолборт болсон уг барилдаанд Улсын заан С.Сүхбат, Улсын харцага Н.Золбоо, Б.Зоригтбаатар, Ш.Пүрэвгарьд, Г.Бадрах нараар манлайлуулсан бөхчүүд хүч үзсэнээс Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлж, Баянхоншор аймгийн Баянбулаг сумын харьяат Улсын үнэн зоригт харцага Н.Золбоо үзүүр булаалаа.
Их шөвөгт Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Улсын заан Б.Батжаргал нар шалгарав.
Л.Баяр