Талбайн теннисийн од Новак Жокович Бямба гарагт олон нийтийн сүлжээгээр Энди Мюррейг Австралийн нээлттэй тэмцээнд өөрийнхөө дасгалжуулагчийн багт нэгдэнэ гэдгийг зарлав.
2024 оны Олимпын наадмын дараа зодог тайлсан Мюррей өөрийн хамгийн хүчтэй өрсөлдөгчийнхөө дасгалжуулагч хийх болсон нь сонирхол татаж буй.
“Бид хүүхэд байхаасаа л хоорондоо тоглож байсан. Хорин таван жил өрсөлдөгчид байж, нэгнээ амжиот өөд түлхсэн. Бид энэ спортын хамгийн гайхалтай тулаануудыг хийсэн. Тэд биднийг тоглоомыг өөрчлөгчид, эрсдэл хүлээгчид, түүх бүтээгчид гэж нэрлэдэг. Бидний түүх дуусч магадгүй. Миний хамгийн хэцүү өрсөлдөгчдийн нэг миний талд орох цаг болжээ. Дасгалжуулагч Энди Мюррейд тавтай морил гэж хэлмээр байна” гэж Жокович олон нийтийн сүлжээнд нийтэлсэн видеондоо хэлжээ.
Жокович хамгийн олон удаа Их дуулга тэмцээнд түрүүлсэн теннисчин бөгөөд ирэх нэгдүгээр сард болох Австралийн нээлттэй тэмцээнд Мюррейгийн тусламжтай 25 дахь түрүүгээ хүртэх боломжтой гэж шинжээчид үзэж байна.
Мюррей Жоковичийн талд ажиллаж болсондоо сэтгэл хангалуун байгаагаа хуваалцан, "Би Жоковичийн багт нэгдэж, Австралийн нээлттэй тэмцээнд бэлтгэхэд нь туслах болно. Би үүнд үнэхээр их баяртай байгаа. Түүнтэй хамт цагийг өнгөрөөж, зорилгодоо хүрэхэд нь туслахыг тэсэн ядан хүлээж байна" гэжээ.
Мюррей замналынхаа туршид гурван Их дуулгад аваргалж, хоёр удаа олимпын алтан медаль хүртэж байсан.
Л.Баяр